Суурин тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны багийн ахлах
“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК, Гүний уурхай – Засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Суурин тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны багийн ахлах ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны гол зорилго нь Засварын ээлжийн төлөвлөгөөг аюул осолгүй, цаг хугацаандаа, төсөвтөө багтаан гүйцэтгэн биелүүлэхэд оршино.
Үүрэг даалгавар:
- Ээлжийн төлөвлөгөөний гүйцэтгэл болоод нийцлийг хангахаар засварын үйлчилгээний ээлжийн төлөвлөгөөнд богино давтамжит хяналт зохицуулалт хийнэ;
- Ээлжийн турш засварын үйлчилгээтэй хамааралтай гаргасан ажлын хуваарийн өөрчлөлт, шийдвэрүүд ээлжийн нэгдсэн төлөвлөгөөг биелүүлэхэд чиглэсэн байхыг хариуцна;
- Бодит цагийн менежмент, нэвтрэлтийн нөөцийн хуваарилалтыг оновчтой болгох;
- Засвар үйлчилгээний нөөцийг цаг тухайд нь зохистой, оновчтой байхаар зохицуулан, удирдана;
- Онц байдлын удирдлагын ажил үүргийг холбогдох журмын дагуу гүйцэтгэнэ;
- Гүний уурхайн радио холбоо харилцааны протоколын дагуу радио холбоогоор операторуудад ажлын урам зориг өгч харилцана;
- Ээлжийн төлөвлөгөөний төсөлд санал зөвлөмж өгөх замаар Тактикийн нэгдсэн төлөвлөлтийн багтай хамтран ажиллана;
- Чухал мэдээллүүдийг далд уурхайн ажилчдад цаг тухайд нь бүх радио сувгаар зарлана;
Тавигдах шаардлага:
- Хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэжилийн диплом, үнэмлэх болон сертификаттай байх,
- Гүний уурхайд ажиллаж байсан туршлагатай байх;
- Засвар үйлчилгээний багт ажилласан туршлагатай бол давуу тал болно,
- Хяналтын өрөөнд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно,
- Уурхайн хяналтын програм дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
- MS Office Excel, Outlook дээр чадварлаг ажилладаг байх;
- Англи хэлний мэдлэг өндөр байх.
- Хүмүүстэй харилцах болон харилцааны өндөр чадвартай байх;
- Нарийн түвэгтэй асуудлууд дунд ажиллан, зөрчлийг шийдвэрлэх чадвартайгаа нотлон харуулсан байх;
- Шийдвэрийг түргэвчлүүлэхийн тулд асуудлыг дээш мэдээлэх туршлагатай байх;
- Ажлын байран дахь аюулыг тодорхойлж, ноцтой эрсдэлийг удирдах чадвартай байх;
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2022 оны 6-р сарын 22өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.