Суурин тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны ажилтан

Нээлтийн огноо: 2021-10-22
Хаалтын огноо: 2021-11-11 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК, Гүний уурхайн төсөл – Уурхайн Засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Суурин тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь компанийн бодлого, дүрэм журмын дагуу тухайн үйл ажиллагааны нэгжид тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээг хийж багийн тавьсан зорилгод хүрэх, төлөвлөгөөг биелүүлэх болно.

Үүрэг даалгавар:

  • Өгөгдсөн үүрэг даалгаврыг аюулгүй гүйцэтгэж, холбогдох бүх Аюулгүй Ажиллагааны Бодлого, Стандартуудыг дагаж мөрдөх.
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны талаар хувийн болон үйл ажиллагааны чиглэлээр ханган, хувь хүний мэдлэг, ажлын байр болон гэртээ хариуцлагатай байх зэргээр аюулгүй ажиллагааг онцгой анхаарах ажлын соёлыг хэрэгжүүлэх.
  • Төсвийн шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэлийн зорилтыг аюулгүй, үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд талбайн өдөр тутмын үйл ажиллагаа, ажил үүргийг зохицуулж ажиллах.
  • Операторын сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй ашиглаж, үр дүн тасралтгүй сайжирч байхад анхаарах
  • Бутлуур болон материал зөөвөрлөх системийн үзлэг шалгалт хийх. Ажлын байрны эмх цэгц багаж хэрэгсэл бүрэн бүтэн эсэхийг нягтлан шалгана.
  • Өргүүрийн оператор, хяналтын өрөө, бусад талбайн операторуудтай тогтмол найдвартай харилцаа холбоотой ажиллана
  • Ажил эхэлсний дараа конвейр болон бутлуурын асаахын өмнөх болон ажиллагаатай үеийн үзлэгийг гүйцэтгээд системийг ашиглах
  • Тодорхой хугацаанд шаардлагатай хэсгүүдийн агаарын найрлагыг шалгаж байх
  • Бутлуур болон материал зөөвөрлөх системд гаднын биет металл орж ирсэн тохиолдолд тусгаарлалтаа хийгээд тогтсон стандарт ажлын журмын ажиллах
  • Ээлжийн төгсгөлд бутлуурын ашиглалтын дараах үзлэг шалгалтыг гүйцэтгээд нөгөө ээлждээ хүлээлгэн өгнө.
  • Ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх, ажлын явцыг бүртгэх, ажилд саад учруулж буй асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай үед мэдээлэх.
  • Ажлын багт ажлыг аюулгүй үр дүнтэй гүйцэтгэхэд шарлагатай мэдээ мэдээллээр хангах

Тавигдах шаардлага:

  • Уул уурхайн инженер бакалавр эсвэл түүнтэй адилтгах боловсролын диплом сертификаттай байх,
  • Ерөнхий мэргэжлийн сургалт, ижил төстэй практик туршлага эсвэл ажлын байран дээрх сургалтаас авсан ажлын туршлагатай байх,
  • Суурин тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн процесс дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Ажлын үр дүн, үйл явц, тайлан, мэдэгдэл болон аливаа танилцуулгыг танилцуулах, илтгэх ур чадвар, хувийн зохион байгуулалт сайтай байх.
  • Өдөр тутмын ажил үүргийг удирдан зохицуулахдаа аюулгүй ажиллах хандлагын үлгэр жишээ болох
  • Баг удирдан ажиллаж байсан туршлагатай байх
  • Компьютер болон хэрэглээний программыг ашиглах бүрэн чадвартай байх,
  • Англи хэлний аман болон бичгийн өндөр ур чадвартай байх,

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.