Сургалт чиглүүлэгч

Нээлтийн огноо: 2022-02-17
Хаалтын огноо: 2022-03-02 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн төслийн Хүний нөөц Сургалтын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Сургалт чиглүүлэгч ажлын байранд (1 жилийн хугацаатайгаар ажиллах) ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн сургалтын чиг үүргийн ажлуудыг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөхөд оршино.

Үүрэг даалгавар

  • ХАМТДАА хөтөлбөрийг сайжруулахад шаардагдах хэрэгцээг тодорхойлж зохих сургалт арга зүйг боловсруулж ажиллах
  • Манлайллын сургалтуудыг англи монгол хэл дээр хөтөлж удирдаж явуулах
  • Сэтгэл зүйн эрүүл мэндийн сургалт болон бусад ХАМТДАА хөтөлбөрийн хүрээнд явуулах сургалт семинарыг хөтлөн явуулах
  • Төслийн ахлах удирдлагууд болон багуудад үр дүнтэй, оролцоог хангасан сургалт семинар зохион байгуулах
  • Төслийн ажилчдад үр дүнтэй, оролцоог хангасан сургалт семинар зохион байгуулах
  • Сургалт семинарыг чанарын өндөр түвшинд явуулах бэлтгэл ажлыг урьдчилан сайн хангах
  • Сургалтын агуулга заах аргачлалыг үнэлж дүгнэх, боловсруулж сайжруулах
  • Сургалтын өмнөх бэлтгэл болон дараах тайлан мэдээлэл болон бусад хэрэгцээт бэлэн байдлыг хангах
  • Манлайллын хөтөлбөрийг сайжруулах, хэрэгцээг тодорхойлоход төслийн ахлах удирдах ажилтнуудтай харилцаа холбоотой байж хамтарч ажиллах
  • Удирдах ажилтаны манлайллын шатлал бүрд тодорхойлж заасан ур чадвар, чадамжуудыг сургалтын агуулгадаа тусгаж заах
  • Сургалтын багц хөтөлбөрийг бусад сургалт бизнесийн хэрэгцээнд уялдуулж заах
  • Сургалтын агуулга заах аргачлалд үнэлгээ хийх заавар зөвлөмжийн дагуу сайжруулалт хийх
  • Сургалтын агуулгыг дэлгэрүүлж судлах, өөрийн мэдлэгийг тогтмол тэлж суралцах
  • Сургалтын бусад багуудтай харилцаа холбоотой ажиллах
  • Сургалтын удирдлагын системийн зааврын дагуу сургалтын бүртгэлийг тогтмол хөтөлж байх
  • ХАМТДАА багийн көүч нартай хамтарч ажиллах дэмжлэг үзүүлэх
  • Шаардлагатай үед аюулгүй ажиллагааны болон бусад сургалтууд заах

Тавигдах шаардлага

  • Хүний нөөц, Бизнесийн захиргаа Боловсрол, Сэтгэл судлал холбогдох чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Заах аргазүйн өргөн мэдлэг туршлагатай
  • Сертификат IV ТАЕ (Ажлын байрны сургалт, Үнэлгээ)
  • MS оффисийн хэрэглээний программууд дээр сайн ажилладаг байх
  • Багаар ажиллах чадвартай
  • Байгууллагын бодлого, журмыг уншиж, ойлгож, дэмжин ажиллах чадвартай байх.
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.