Сургалт хөгжил, авьяас ур чадварын ажилтан

Нээлтийн огноо: 2022-03-30 00:00
Хаалтын огноо: 2022-04-11 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн дагуу энэхүү ажлын байрны зарыг гаргаж байна. Энэхүү ажлын байранд зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн өргөдлөө гаргаж болохыг анхаарна уу

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт - Ур чадварын хөгжүүлэлтийнхэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Сургалт хөгжил, авьяас ур чадварын ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Ур чадварын хөгжлийн багаас нийт байгууллагад үзүүлдэг үйлчилгээ, хөгжлийн болон урамшууллыын хөтөлбөрт техник ложистикийн шууд дэмжлэг үйлчилгээ үзүүлэх. Мөн сургалтын үнэлгээ болон зарим нэг сургалтыг заах үүрэгтэй.

Үүрэг даалгавар

  • Сургалтын хуваарь бэлтгэх мөрдүүлэх
  • Сургалтын бэлтгэл, сургалтыг зааврын дагуу зохион байгуулах
  • Сургалтын стандарт журмын дагуу явагдаж байгааг магадлах хангах мөн шаарлдагатай тайлан мэдээллийг бэлтгэн гаргах
  • Сургалтын талаарх тайлан мэдээг шаардлагатай талуудад тайлагнах
  • Сургалтын материал зөвлөмж, аргачлалын талаар өдөр тутамдаа зөвөлгөө өгөх
  • Сургалтын бүртгэл мэдээллийг хянах, бэлтгэх, шаардлагатай систем рүү оруулах
  • Шагнал урамшууллын хөтөлбөрт техникийн болон ложистикийн үйлчилгээг хариуцна.
  • Шагнал урамшууллын хөтөлбөрийн хүрээнд дата мэдээлэл цуглуулах, захиалга үүсгэх, эцсин хэрэглэгчдэд үйлчилгээ бүтээгдэхүүнийг хүргэгдэхийг хангаж ажиллах
  • Ажлын хамаарал бүхий мэдээлэл, бараа материал болон зардлыг хянан мэдээлэх
  • Эцсийн хэрэглэгчдээс санал зөвлөмж ба хүсэдтийг цуглуулах удирдлагад мэдээлэх
  • Ур чадварын хөгжлийн багт бусад шаардлагатай чиглэлийн туслалцаа үзүүлэх

Тавигдах шаардлага

  • Хүний нөөц эсвэл Бизнесийн захиргаа эсвэл холбогдох салбарын бакалавраас доошгүй зэрэгтэй байх
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Microsoft-ийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай байх
  • Cанхүүгийн туршлагатай байвал давуу тал болно.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.