Сургалтын хуваарь гаргагч

Нээлтийн огноо: 2022-10-31
Хаалтын огноо: 2022-11-10 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл-Сургалтын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Сургалтын хуваарь гаргагч ажлын байранд (1 жилийн хугацаатайгаар ажиллах) ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлвөлсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн сургалтын мэдээлэл чиг үүргийн ажлыг комданийн бодлого журмын дагуу хийж, зохион байгуулахад оршино.

Үүрэг даалгавар

  • Ажилтнуудын сургалтын хэрэгцээг тодорхойлж, гүйцэтгэлтэй холбоотой асуудлуудад сургалтын шийдэл санал болгож, дэмжин ажиллах
  • Сургалтын системд эрхтэй ажилтнуудыг сургаж, системийг ашиглаж чаддаг болоход нь дэмжлэг үзүүлэх
  • Сургалтын эрэлт хэрэгцээг тодорхойлохын тулд гадна дотны түншүүдтэй хамтран ажиллах
  • Сургалтын төлөвлөгөөг хянан шалгаж, шаардлагын дагуу явагдаж байгаа эсэхийг хянах, бизнесийн
  • хүсэлт хэрэгцээнд үндэслэн тайлан гаргах
  • Сургалтын календарь төлөвлөгөөг шинэчилж байх
  • Сургалтын менежер, сургалтын ахлах мэргэжилтнүүдтэй сургалт төлөвлөлттэй холбоотой асуудлуудаар зөвшилцөн хэлэлцэх
  • Сургалтын анги танхим бэлэн, бүрэн дүүрэн ашиглагдаж байгаа эсэхэд хяналт тавих
  • Сургалтын төлөвлөгөө, мэдээлэл системд үнэн зөв орсон эсэхэд хяналт тавих
  • Төслийн сургалтын тайлан гаргах
  • Сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, ажил үүргийг хуваарилахын тулд ажиллах хүчний төлөвлөгөө болон ажил үүргийн шаардлагуудад дүн шинжилгээ хийх
  • Гүнийн уурхайн гүйцэтгэгчдийн сургалтын багуудтай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх
  • Гүнийн уурхайн сургалтын вэб хуудас, түүн дээрх сургалтын мэдээлэл болон зарыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх
  • Сургалтын нөөцүүдтэй холбоотой хүндрэлүүдийг тодорхойлж, сургалтын хуваарь болон хүсэлтүүдийг боломжтой нөөцөд тохируулан илүү сайн зохицуулах арга хэмжээг авах
  • Сургалтын төлөвлөгөөг үр дүнтэй гаргаж, аливаа өөрчлөлтийг тусгаж байх, өөрчлөлтийн мэдээллээр
  • холбогдох ажилтнуудыг хангах
  • Сургалтын Удирдлагын системийг ашиглаж, системийг хөгжүүлэхэд санал зөвлөмж өгөх
  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Хүний нөөц, бизнесийн удирдлага эсвэл хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэшлийн чиглэл.
  • 3-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах ур чадвартай.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Хүний нөөц, бизнесийн удирдлага эсвэл хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэшлийн чиглэл.
  • 3-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах ур чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.