Сургалтын Удирдлагын Системийн Администратор

Нээлтийн огноо: 2023-01-27
Хаалтын огноо: 2023-02-07 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн – Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт - Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Сургалтын Удирдлагын Системийн Администратор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь сургалтын ур чадамжийн мэдээлэл цаг тухайдаа үнэн зөв, системд бүртгэгдэж, МУ, РТ болон ОТ хууль дүрэм шаардлагын дагуу хадгалагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, сургалтын мэдээлэл баримтжуулалтын багийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахад оршино.

Үүрэг даалгавар

  • Сургалтын багш, анги танхимын нөөц бололцоо, бизнесийн хэрэгцээ шаардлагад үндэслэн сургалтыг үр дүнтэй төлөвлөн зохион байгуулан, зохицуулах
  • Бүхий л ирж, явж буй сургалтын мэдээлэл баримтжуулалттай холбоотой асуулт, лавлагаанд цаг тухайд нь оновчтой хариулж, зохицуулах
  • Баримт бичгийн бүртгэлийн систем хэвийн явагдаж буй эсэхийг хянаж, өөрчлөн, сайжруулах, шаардлагатай үед бүртгэлийн шинэ систем нэвтрүүлэхэд оролцох
  • Сургалтын мэдээлэл баримтжуулалттай холбоотой чиглэл зааварчилгааг шаардлагатай үед холбогдох талуудад өгөх
  • Шаардлагатай сургалтын хэрэгцээг холбогдох ахлах удирдлагуудын дэмжлэгтэйгээр сургалтыг оновчтой тодорхойлж, сургалтын удирдлагын системд (СУС) ажилтан болон тэдний албан тушаалд оновчтой бүртгэх, мэдээлэл үнэн зөв орсон эсэхэд хяналт тавьж, шаардлагатай өөрчлөлтийг хийх
  • Бизнесийн хэрэгцээ хүсэлтэнд үндэслэн системийн сургалтыг зохион байгуулах
  • Сургалтын тайлан мэдээллийг шаардлагатай хамтран ажиллагч хувь хүмүүс болон хэлтэс нэгжүүдэд бэлтгэн гаргах
  • Сургалтын системүүдийн (Сургалтын удирдлагын систем, Гэрээт ажилтнуудад зориулсан сургалтын систем, Богино хугацаанд ажиллах ажилтнуудад зориулсан цахим сургалтын систем болон бусад ) өдөр тутмынхэвийн үйл ажиллагааг хангаж, зохих үүргийн дагуу ажиллах
  • Танхимын, ур чадварын нотолгоо, ерөнхий мэдлэг олгох, цахим гэх мэт бүх төрлийн сургалтуудыг үр дүнтэй зохион байгуулан зохицуулах
  • Ёс зүйн хэм хэмжээ, аюулгүй ажиллагааны стандартууд, хөдөлмөрийн гэрээний зүйл заалтыг дагаж мөрдөх, мэдээллийн нууцлалыг чанадлан хадгалах.
  • Сургалтын мэдээлэл, бүртгэл нь үнэн зөв цаг тухайдаа системд бүртгэгдэж, хамгийн сүүлийн байдлаар хадгалагдаж байгаа эсэхэд хяналт тавих
  • Сургалтын бүртгэл, мэдээлэл баримтууд нь цахим болон хэвлэмэл хэлбэрээр найдвартай аюулгүй орчинд хадгалагдаж, гадна дотны аудит шалгалтанд бэлэн эсэхэд хяналт тавих
  • Сургалтын мэдээлэл баримтжуулалтын үйл ажиллагаа, архивын бүтэц зохион байгуулалт нь МУ, ОТ болон РТ-ийн мэдээлэл баримтжуулалтын бодлого журмуудтай нийцэж байгаа эсэхэд хяналт тавих, шаардлагатай бол бизнесийн хэрэгцээнд үндэслэн шинээр баримт боловсруулах
  • Шинэ сургагч болон админуудад Сургалт Удирдлагын Систем-ын ажиллагаа, дата мэдээлэл оруулах болн тайлан гаргахыг зааж сургах
  • Өдөр бүрийн сургалтын хуваарийг хэвлэж самбарт байршуулах
  • Цахим сургалтын цэгүүдээр (CBT) сургалтанд хамрагдах оролцогчдод, дэмжлэг үзүүлж, сургалтын цэгүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах
  • Бизнесийн байнгын өөрчлөлт, гэнэтийн хэрэгцээнд түргэн шуурхай, үр дүнтэй хариу үзүүлж, сургалтын төлөвлөгөө хамгийн сүүлийн байдлаар бизнест хүрэхэд дэмжиж ажиллах
  • Сургалтын төлөвлөгөө хуваарьтай холбоотой мэдээлэлээр хэрэглэгчдийг хангах, холбогдох систем багажуудын Аппспэйс (Appspace), Сургалт бүртгэлийн цэгүүдийн хэвийн (Self Service desk) үйл ажиллагааг хангаж, дэмжлэг үзүүлж ажиллах

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Бизнесийн захиргаа эсвэл хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэшлийн чиглэл.
  • Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан 3-аас дээш жилийн ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Харилцааны өндөр ур чадвартай байх;
  • Нарийн төвөгтэй асуудал шийдвэрлэх чадвартай байх;
  • Аюулгүй ажиллагаа болон холбогдох тогтоосон дүрэм журмыг тууштай дагаж мөрддөг байх;
  • Ажлын байран дахь аюулыг тодорхойлох, эрсдлийг удирдах чадвартай байх;
  • Excel, PowerPoint зэрэг MS Office програмуудыг өндөр түвшинд эзэмшсэн байх;
  • Өгөгдөл болон мэдээллийн дүн шинжилгээ хийх, менежментийн өндөр ур чадвартай байх;
  • Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх;

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.