Сургалтын мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2023-03-16
Хаалтын огноо: 2023-03-30 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт - Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Сургалтын мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн сургалтын чиг үүргийн ажлуудыг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөхөд оршино.

Үүрэг даалгавар

  • Хамтын ажиллагааны хүрээнд оролцогч талуудтай буюу засгийн газар, олон улсын болон гадны сургалтын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрт стратеги дэмжлэг үзүүлэх
  • Оюу Толгой компанийн авъяас ур, чадварын төслүүдийг дэмжих зорилго бүхий ‘Ажил хөдөлмөрт бэлтгэх’, ‘Мэргэжлийн сургалт’, ‘Дадлагажигчийн’ болон бусад хөтөлбөрүүдтэй холбоотой төсвийн хувиарлалтанд Сургалтын менежерт туслан ажиллах
  • Тусгай хөтөлбөрүүдийн бодлого болон зөвлөмжүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих
  • Орон нутгийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой улирлын тайлан мэдээг боловсруулан гаргах
  • Улирал бүрийн ажлын хэсгийн хурлыг удирдан зохион байгуулах
  • Гэрээт компаниудын оролцоог нэмэгдүүлэх, сургалтын чиглэлээр хамтран ажиллах
  • Аюулгүй ажиллагааны сургалтын хөтөлбөрийг батлуулах хүрээнд холбогдох яам болон сургалтын байгууллагын удирдлагуудтай хамтран ажиллах
  • Төсвийн үр ашигтай нөхцөлийг ханган ажиллахын тулд үйл ажиллагааны зардлыг тооцох, сар бүрийн зардлыг хянах замаар жилийн төсвийг зохицуулах
  • Сургалтын салбарт үр дүнтэй хамтран ажиллах боломжит хамтын ажиллагааг эрэлхийлэх, хэрэгжүүлэх
  • Хөтөлбөрүүдийн үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох, мөн хэрэгжилтийг болон орон нутгийн оролцоог баталгаажуулах
  • Санал зөвлөмж дээр үндэслэн хөтөлбөрийн үр дүнг үнэлэх, сайжруулах саналыг хэрэгжүүлэх
  • Үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хамтран ажиллах талууд хоорондын харилцаа холбоог дэмжих, чиглүүлэх
  • Төслийн хүрээний асуудлыг шийдвэрлэх, мөн сайжруулах боломжуудыг тодорхойлох

Тавигдах шаардлага

  • Хүний нөөц эсвэл Бизнесийн захиргаа эсвэл хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэшлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх
  • MS оффисийн хэрэглээний программууд дээр сайн ажилладаг байх
  • Багаар ажиллах чадвартай
  • Монгол болон Англи хэлний бичгийн болон харилцааны өндөр ур чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.