Сургалтын мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2021-12-15
Хаалтын огноо: 2022-01-07 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс

“Оюу толгой” ХХК-ийн ажиллах хүчний 96-аас илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд тус компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг байгууллагадаа татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт – Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Сургалтын мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн сургалтын чиг үүргийн ажлуудыг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөхөд оршино. Тухайлбал уг чиг үүргийн хүрээнд удирдлагыг хөгжүүлэх, техникийн болон техникийн бус сургалт, онлайн сургалт зэрэг ерөнхий мэргэжлийн, эсхүл хэд хэдэн салбар ухааныг хамарсан чиглэлээр байгууллагын хэрэгцээ шаардлагыг хангах сургалтын хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх эрэг ажлуудад дээр төвлөрөн ажиллана. МӨн ажилтны хувийн хөгжил, сургалтын хөтөлбөрүүдийг хянан шинжлэх, хэрэгцээ шаардлага, үр дүнг үнэлэх, шинэ хөтөлбөр боловсруулах, хуучин хөтөлбөрүүдэд өөрчлөлт оруулах зэрэг ажлууд байж болно.

Үүрэг даалгавар

  • Хамтын ажиллагааны хүрээнд оролцогч талуудтай буюу засгийн газар, олон улсын болон гадны сургалтын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрт стратеги дэмжлэг үзүүлэх;
  • Оюу Толгой компанийн авъяас ур, чадварын төслүүдийг дэмжих зорилго бүхий ‘Ажил хөдөлмөрт бэлтгэх’, ‘Мэргэжлийн сургалт’, ‘Дадлагажигчийн’ болон бусад хөтөлбөрүүдтэй холбоотой төсвийн хувиарлалтанд Сургалтын менежерт туслан ажиллах;
  • Тусгай хөтөлбөрүүдийн бодлого болон зөвлөмжүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих;
  • Өмнөговь аймгийн хөдөлмөр эрхлэлтийн ажлын хэсэг
    • Улирал бүрийн ажлын хэсгийн хурлыг удирдан зохион байгуулах
    • Гэрээт компаниудын оролцоог нэмэгдүүлэх, сургалтын чиглэлээр хамтран ажиллах г.м
  • 3D төсөл
    • 3D төслийн хэрэгжүүлэлтийг бүрэн хариуцан ажиллах, төслийн үр дүнтэй байдлыг баталгаажуулах үүднээс засгийн газрын болон бусад оролцогч талуудтай нягт хамтарч хэрэгжилтэнд хяналт тавих, дэмжих мөн дүгнэх;
    • Аюулгүй ажиллагааны сургалтын хөтөлбөрийг батлуулах хүрээнд холбогдох яам болон сургалтын байгууллагын удирдлагуудтай хамтран ажиллах
    • Төсвийн үр ашигтай нөхцөлийг ханган ажиллахын тулд үйл ажиллагааны зардлыг тооцох, сар бүрийн зардлыг хянах замаар жилийн төсвийг зохицуулах
    • Сургалтын салбарт үр дүнтэй хамтран ажиллах боломжит хамтын ажиллагааг эрэлхийлэх, хэрэгжүүлэх
  • Ажил хөдөлмөрт бэлтгэх болон мэргэжлийн сургалт
    • Хөтөлбөрүүдийн үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох, мөн хэрэгжилтийг болон орон нутгийн оролцоог баталгаажуулах
    • Үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хамтран ажиллах талууд хоорондын харилцаа холбоог дэмжих, чиглүүлэх
  • Дэлхийн Ур Чадвар
    • Уурхайн талбарт хийгдэх дадлага ажлын бэлтгэлийг хангах, зохион байгуулах, ахиц, хөгжлийн талаар удирдлагуудад мэдээлэх
    • Оюутан болон эксперт багшаас санал зөвлөмжийг авах, аливаа өөрчлөлтийг тусгах
  • ШУТИС хамтын ажиллагаа
    • Жилийн төлөвлөгөөний дагуу бүх ажлыг удирдан зохион байгуулах
    • 2 сард нэг удаа удирдах зөвлөлийн хурлыг зохион байгуулах

Тавигдах шаардлага

  • Хүний нөөц эсвэл Бизнесийн захиргаа эсвэл хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэшлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдсан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх..
  • Сайн нөлөөлөгч ба сайн харилцаа холбоог бий болгож чаддаг
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Төлөвлөх, хуваарь гаргах, цагийг үр дүнтэй зохицуулах, ажлыг зөв эрэмблэн жагсаахдаа сайн,
  • Ажлыг ачааллыг зөв зохицуулж чаддаг,
  • Байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэх, дүн шинжилгээ хийх, асуудал шийдтэрлэх, зөвлөгөө өгөх, илтгэх, маш сайн харилцаа хобоо тогтоох зэрэг сайн, цогц ур чадвартай байх.
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй байх
  • MS оффисийн хэрэглээний программууд дээр ажиллах өндөр мэдлэгтэй байх

“Оюу толгой” ХХК-ийн цахим өргөдлийн систем рүү ЭНД дарж эсвэл www.ot.mn/Career холбоосоор хандан холбогдох ажлын байраа сонгоод, зарын доод хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Дараах баримт бичгийг хавсаргана уу. Үүнд:
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.