Сургалтын мэдээлэл, баримтжуулалтын зохицуулагч

Нээлтийн огноо: 2022-01-24
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт - Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Сургалтын мэдээлэл, баримтжуулалтын зохицуулагч ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь сургалтын мэдээлэл бичиг баримт нь аюулгүй найдвартай үнэн зөв, цаг тухайдаа бүртгэгдэж мөн хадгалагдаж байгаа эсэхийг хянана. Түүнчлэн сургалтын мэдээлэл баримтжуулалтын үйл ажиллагаа, архивын бүтэц зохион байгуулалт нь МУ, ОТ болон РТ-ийн мэдээлэл баримтжуулалтын бодлого журмуудтай нийцэж байгаа эсэхэд хяналт тавина.

Үүрэг даалгавар

  • Бүхий л ирж, явж буй сургалтын мэдээлэл баримтжуулалттай холбоотой асуулт, лавлагаанд цаг тухайд нь оновчтой хариулж, зохицуулах
  • Баримт бичгийн бүртгэлийн систем хэвийн явагдаж буй эсэхийг хянаж, өөрчлөн, сайжруулах, шаардлагатай үед бүртгэлийн шинэ систем нэвтрүүлэхэд оролцох
  • Сургалтын мэдээлэл баримтжуулалттай холбоотой чиглэл зааварчилгааг шаардлагатай үед холбогдох талуудад өгөх
  • Ёс зүйн хэм хэмжээ, аюулгүй ажиллагааны стандартууд, хөдөлмөрийн гэрээний зүйл заалтыг дагаж мөрдөх, мэдээллийн нууцлалыг чанадлан хадгалах.
  • Сургалтын мэдээлэл, бүртгэл нь үнэн зөв цаг тухайдаа системд бүртгэгдэж, хамгийн сүүлийн байдлаар хадгалагдаж байгаа эсэхэд хяналт тавих
  • Сургалтын бүртгэл, мэдээлэл баримтууд нь цахим болон хэвлэмэл хэлбэрээр найдвартай аюулгүй орчинд хадгалагдаж, гадна дотны аудит шалгалтанд бэлэн эсэхэд хяналт тавих
  • Сургалтын мэдээлэл баримтжуулалтын үйл ажиллагаа, архивын бүтэц зохион байгуулалт нь МУ, ОТ болон РТ-ийн мэдээлэл баримтжуулалтын бодлого журмуудтай нийцэж байгаа эсэхэд хяналт тавих, шаардлагатай бол бизнесийн хэрэгцээнд үндэслэн шинээр баримт боловсруулах
  • Үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн нэгж хэлтсүүдэд бизнесийн эрэлт хэрэгцээнд үндэслэн сургалтын мэдээлэл, бүртгэлтэй холбоотой тайлан гаргах
  • Сургалтын Мэдээлэл, баримтжуулалтын багийн үйл ажиллагаанд хяналт тавьж, үйл явцыг сайжруулахад хувь нэмэр оруулах
Тавигдах шаардлага
  • Тооцооллын, Мэдээллийн технологи, Архив бичиг баримт боловсруулах чиглэл эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлүүдийн аль нэгээр мэргэжлийн баклаврын зэрэгтэй байх
  • Холбогдох чиглэлээр 3-5 жилийн ажлын туршлагатай байх
  • Компанийн дотоод бодлого, журмын талаар өндөр мэдлэгтэй байх
  • Зохион байгуулах, төлөвлөх өндөр ур чадвартай байх
  • Дүн шинжилгээ, асуудал шийдвэрлэх өндөр ур чадвартай байх
  • Мэдээлэл хуваалцах, илтгэх, хувь хүний харилцааны өндөр ур чадвартай байх
  • Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх
  • Бичиг баримт, тайлан боловсруулах өндөр чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.