Сургалтын дадлагын оюутан

Нээлтийн огноо: 2022-05-20
Хаалтын огноо: 2022-05-30 17:30
Хэлтэс: Дадлагажигч оюутан

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Оюу толгой” ХХК-ийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх багц хөтөлбөрийн нэг болох Оюутны дадлагын хөтөлбөр нь нэг талаас оюутанд өөрийн суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ бодит туршлага хуримтлуулах боломж олгох нөгөө талаас компанид авьяас, ур чадвар бүхий оюутнуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлдэг.

"Оюу толгой" ХХК нь дараах чиглэлээр суралцдаг оюутнуудад 1-3 сарын хугацаатай Уурхайн талбар дээр дадлага хийх боломжийг олгож байна .

Сургалтын дадлагын оюутан– 1

  • Оюу Толгойн сургалтын зорилтуудтай нийцүүлэн, дэмжлэг үзүүлж бизнесийн хэрэгцээ шаардлагуудад нийцүүлэн ажиллах
  • LMS болон сургалтын баримт бичгүүдийг ашиглахад сургалтын багийн гишүүдэд дэмжлэг үзүүлэх
  • Гүний уурхайн төслийн сургалтын багт шаардлагатай материалуудыг хэвлэх, бэлдэх, хамаарах фолдерт холбогдох стандартын дагуу байршуулах,
  • Шаардлагатай материалуудыг хэвлэж, тоног төхөөрөмжийн операторуудад үнэмлэх бэлдэх, тараах
  • Сургалтын хуваарь гаргах үйл ажиллагаанд оролцох, мэдээлэл дамжуулах, дэмжлэг үзүүлэх

Үүрэг даалгавар

  • Оюу Толгойн сургалтын зорилтуудтай нийцүүлэн, дэмжлэг үзүүлж бизнесийн хэрэгцээ шаардлагуудад нийцүүлэн ажиллах
  • LMS болон сургалтын баримт бичгүүдийг ашиглахад сургалтын багийн гишүүдэд дэмжлэг үзүүлэх
  • Гүний уурхайн төслийн сургалтын багт шаардлагатай материалуудыг хэвлэх, бэлдэх, хамаарах фолдерт холбогдох стандартын дагуу байршуулах,
  • Шаардлагатай материалуудыг хэвлэж, тоног төхөөрөмжийн операторуудад үнэмлэх бэлдэх, тараах
  • Сургалтын хуваарь гаргах үйл ажиллагаанд оролцох, мэдээлэл дамжуулах, дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага

  • Монгол улсын иргэн
  • Бизнесийн удирдлага, ХАБЭА, хөдөлмөрийн эрүүл ахуй, хүний нөөцийн чиглэлээр суралцаж буй 3 болон түүнээс дээш курсын бакалаврын зэргийн оюутан байх.
  • Сурлагын голч үнэлгээ 3.2 ба түүнээс дээш байх (4.0 хүртэлх томьёоллоор)
  • Англи хэлний мэдлэгтэй байх
  • Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Товч намтар (англи, монгол хэлээр)
  • Дадлагажуулах хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл захиа (англи, монгол хэлээр)
  • Суралцсан хугацааны дүнгийн баталгаат хуулбар

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.