Сургалтын дадлагын оюутан

Нээлтийн огноо: 2022-05-22
Хаалтын огноо: 2022-05-30 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

"Оюу толгой" ХХК нь дараах чиглэлээр суралцдаг оюутнуудад 1-3 сарын хугацаатай Уурхайн талбар дээр дадлага хийх боломжийг олгож байна.

Ажлын зар

  • Сургалтын дадлагын оюутан – 1

Оюутны дадлагын хөтөлбөрт хамрагдсанаар тус оюутан:

  • Байгууллагын аюулгүй ажиллагааны соёлоос суралцах
  • Суралцаж байгаа чиглэлээрээ мэдлэг туршлага хуримтлуулах
  • Мэргэжилтэн туршлагатай хүмүүстэй хамтарч ажиллаж тэднээс суралцах
  • Ажлын анкетаа сайн туршлагаар баяжуулах

Үүрэг даалгавар

  • Хамтдаа манлайллын багт сургалт явуулах үйл ажиллагаанд туслах.
  • Сургалтын материал, дасгал ажлын гарын авлага бэлдэх, хэвлэх.
  • Сургалтын чиглүүлэгч болон көүч нарт зохион байгуулалтын бүх талын тусламж дэмжлэг үзүүлэх.
  • Сургалттай холбоотой мэдээлэл тайлан гаргах.
  • Сургалтын бусад багуудтай хуваарь, сургалтын бүртгэл дээр хамтарч ажиллах
  • Танхимын болон онлайн сургалтын оролцогч нарын бэлэн байдлыг хангах

Тавигдах шаардлага

  • Монгол улсын иргэн
  • Боловсрол, сургалт, хүний нөөцийн чиглэлээр суралцаж буй 3 болон түүнээс дээш курсын бакалаврын зэргийн оюутан байх.
  • Сурлагын голч үнэлгээ 3.2 ба түүнээс дээш байх (4.0 хүртэлх томьёоллоор)
  • Англи хэлний мэдлэгтэй байх
  • Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Товч намтар (англи, монгол хэлээр)
  • Дадлагажуулах хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл захиа (англи, монгол хэлээр)
  • Суралцсан хугацааны дүнгийн баталгаат хуулбар

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.