Сурах удирдлагын системд дэмжлэг үзүүлэх ахлах мэргэжилтэн /1/

Нээлтийн огноо: 2021-09-29
Хаалтын огноо: 2021-10-13 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт - Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст Оюу толгойн Улаанбаатар хотын оффист ажиллах нэг (1) Сурах удирдлагын системд дэмжлэг үзүүлэх ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь үйл ажиллагааны зорьсон зорилтод хүрэх, төлөвлөсөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн нэгжид хамаарах өөрийн шууд харьяалалд байгаа багийн үйл ажиллагааны хэрэгжүүлэлт, гүйцэтгэлийг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөхөд оршино.

Үүрэг даалгавар

  • СУС -тай холбоотой сургалт,сургалтын материалыг бэлтгэн боловсруулж, сургалт явуулах
  • Шаардлагатай үед холбогдох (тухайн салбарын болон хүний нөөцөд үзүүлэх үйлчилгээний) группуудтэй хамтран ажиллаж мэдээлэл, нөөц солилцох.
  • СУС системд сургалтын хөтөлбөрүүдийг санал хүсэлт дээр тулгуурлаж сайжруулах, засварлаж, хамгийн сүүлийн байдлаар системд бүртгэх.
  • Сургалтын хөтөлбөр, санаачлагуудын хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах
  • Хэрэглэгчдээс ирүүлсэн сургалтын хэрэгцээ шаардлагад дүн шинжилгээ хийж зохих шийдэлд зөвлөгөө өгөх.
  • Оюу Толгой ХХК-ийн Сургалтын хэлтсийг төлөөлж сургалт, сургалт хөтөлбөрийн чиглэлээр холбогдох талуудтай холбоо тогтоох.
  • Сургалтын хэлтэстээ нягт хамтран ажиллаж, САП дахь Сургалт удирдлагын системийг хэрэгжүүлж, байнга хөгжүүлэн сайжруулах.
  • Оюу Толгой төсөл дэх төрөл бүрийн салбарын ажилтнуудтай хамтран ажиллаж,сургалт, хөтөлбөрийн үйл ажиллагааг ойлгуулж, системд дэмжлэг үзүүлж ажиллах.
  • Бизнест мэдлэг сэргээх сургалт, цахим сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага хэрэгцээг тодорхойлж, холбогдох талуудтай хамтран зохицуулах.
  • Мэдлэг сэргээх сургалт болон ур чадварыг дахин олгох стратегийг холбогдох талуудтай нь хамтран хэрэгжүүлэх.
  • Хууль, дүрмийн хэрэгжилт, аюулгүй ажиллагаа, бүтээмжид тавигдах шаардлагуудыг хамруулсан цогц сургалтын төлөвлөгөөг боловсруулж явуулах.
  • Оюу Толгойд дотоод болон гадны оролцогч талуудад тайлан мэдээ гаргах шаардлагыг тодорхойлох, тайланг боловсруулах
  • Системд өгөгдлийг хянан шалгах, системтэй холбоотой үйл явцыг боловсруулж явц дунд засч сайжруулах
  • Сургалт, сургалтын чадамж, ажилтны профайлд оногдох сургалтын багцыг хянах, байнгын шинэчлэх, үүсгэх мэдээллийг үнэн зөв байлгах ажлыг зохион байгуулах
  • Оюу Толгой ХХК-ийн сургалтын хэлтсээс компани даяар явагдах нийт сургалтын материалын бичиг баримтын удирдлага, хяналтын үйл явцыг удирдан зохион байгуулах.
  • Бизнесийн шийдлийн сургалтыг удирдан явуулах, ингэхдээ төлөвлөлт болон нөөцөд тавигдах шаардлагуудын хэрэгцээнд хяналт тавих.
  • Богино хугацааны гэрээтүүдийн сургалтын систем , Гэрээт ажилтнуудын сургалтын систем, Шинэ ажилтнуудын цахим сургалтын , Цахим сургалтын төвүүд, Сургалт бүртгэх цэг зэрэг Сургалтын систем програмуудын хэрэгжилт хэвийн үйл ажиллагааг хянаж, сайжруулалт, хөгжүүлэлтийг хийж ажиллах
  • Сургалтын баг хэлтэстэй холбоотой төсөл хөтөлбөрүүдийн удирдан зохион байгуулж, хэрэгжүүлэх ажиллах

Тавигдах шаардлага

  • Инженерчлэл, төслийн удирдлага, эсвэл бусад холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй
  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Хүний нөөц эсвэл Бизнесийн захиргаа эсвэл хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэшлийн чиглэл.
  • Тус чиглэлийн мэргэжлийг эзэмшиж, 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Англи хэлний (яриа, бичиг) ур чадвартай бол давуу тал болно.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2021 оны 10 сарын 13-ны өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.