Судалгаа, хөгжүүлэлтийн металлургич

Нээлтийн огноо: 2024-05-24
Хаалтын огноо: 2024-06-07 17:29
Хэлтэс: Ил уурхайн үйл ажиллагаа – Баяжуулах үйлдвэрийн засвар

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компаний стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа ур чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр ур чадвартай боловсон хүчнийг өөртөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК -ний Баяжуулах үйлдвэрийн техник үйлчилгээний хэлтэст О Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 7/7/5/2 хуваарьтайгаар ажиллах нэг (1) Судалгаа, хөгжүүлэлтийн металлургич ажлын байранд шалгаруулж авна. /Энэхүү ажлын байр нь нэг жилийн хугацаатай түр ажлын байр болно/

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн лабораторийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Явцын болон үр дүнгийн үнэлгээ тайлан гаргаж шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх
  • Ажлын нарийвчилсан төлөвлөгөө гаргаж төлөвлөгөөний дагуу техникийн шаарлагад нийцүүлж гүйцэтгэх, ажлын хамт олон болон бусад эх үүсвэрээс зөвлөгөө/мэдээлэл авах
  • Үйлдвэрийн технологийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж үнэлэлт дүгнэлт болон зөвлөмж өгөх;
  • Баяжуулах үйлдвэрийн үр ашигтай, бүтээмжтэй байх үйл ажиллагааг хангах зорилгоор үйлдвэрийг удирдан явуулж буй багт тодорхой, оновчтой удирдамж өгөх;
  • Туршилтын ажлын аргачлал боловсруулах, үр дүнг боловсруулж танилцуулах. Туршилтын ажлын явцыг үнэлж үр дүнг гаргах, үр дүнг шаардлагатай хүмүүст явуулах, долоо хоногийн тайлан гаргах
  • Хүдэр бэлтгэх, хөвүүлэн баяжуулах болон туслах хэсгүүд дээр хийгдэх үйлдвэрийн туршилт, дээжлэлт ба судалгааны ажлуудад оролцох, гүйцэтгэх
  • Металл авалт, баяжмалын чанарыг хамгийн өндөрт байлгах нөхцөлөөр баяжуулах процессын нунтаглалт(ХӨН, Бөмбөлөгт болон гүйцээн нунтаглах тээрэм, гидроциклон), флотацын (үндсэн, хяналт, цэвэрлэгээ), туслах хэсгийн (хаягдал болон баяжмал өтгөрүүлэгч, даралтат шүүгч, шохойн үйлдвэр) циклийн тогтвортой бөгөөд үр ашигтай ажиллуулах боломжийг бүрдүүлж удирдах;
  • Үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийн үзлэг шалгалтыг тогтмол хийх (ХӨН, Бөмбөлөгт тээрэм, босоо тээрэм, гидроциклон, флотомашин, насос, насосны хайрцаг, хаягдал болон баяжмал өтгөрүүлэгч, даралтат шүүгч, шохойн тээрэм, дамжуулах шугам хоолой, хэмжилт, хяналтын багаж хэрэгсэл) болон механик/цахилгаан/ хэмжих төхөөрөмжийн доголдолыг цаг алдалгүй нээн илрүүлэх;;
  • Уурхайн олборлолт болон төвөвлөлтийн болон бусад шаардлагатай багуудтай хамтран ажиллаж үйлдвэрт орох хүдрийн шинж чанар тодорхойлох
  • Хэмжих хэрэгслүүдийн хэвийн ажиллагаа болон шаардлагатай тохируулгуудыг хянах, хэмжилтийн хазайлтыш зөвшөөрөгдөх хэмжээнд байлгах, тохируулгатай холбоотой дээжлэлт, шинжилгээ, мэдээлэл шинэчлэх ажлуудыг гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Ашигт малтмалын боловсруулалт, металлургич болон химийн инженер чиглэлээр Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • MS оффисийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Аюулгүй ажиллагааны талаар хүлээх үүрэг, хариуцлагаа өндөр хэмжээнд ухамсарладаг байх.
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.