Структур геологич

Нээлтийн огноо: 2022-06-10
Хаалтын огноо: 2022-06-22 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Ил уурхайн үйл ажиллагаа - Уурхайн техникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хувиар байршин ажиллах нэг ( 1) Структур геологич ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү албан тушаал нь хүдэр хяналтын ажлын зохицуулалт болон нөөцийн ашиглалттай холбоотой тодруулах ажлууд цаг хугацаандаа хийгдээгүйгээс болж уурхайн олборлолт төлөвлөсөн хугацаандаа явагдаж байгаа эсэхт хяналт тавьж ажиллана.

Уурхайн олборлолт болон нөөцийн ашиглалттай холбоотой чухал мэдээллүүдээр хангахад чухал үүрэгтэй албан тушаал юм.

Үүрэг даалгавар

  • ЭМААБО-ны холбогдох стандартуудын дагуу ажиллах, мөн бусдын эерэг хандлагыг хөхүүлэн дэмжиж аюулгүй ажиллагааны талаар идэвх, санаачлагатай ажиллах
  • Уурхайн геологийн зураглал, дээжлэлт.
  • Тэсэлгээний цооногийн бичиглэл, хүдрийн нөөц бодолт, хүдэр, хаягдлын хил тогтоох зэрэг хүдэр хяналтын ажлууд.
  • Уурхайн олборлолтод зориулж хүдэр, хаягдлын хилийг зөв татсан эсэхэд хяналт тавьж шаардлагтай тохиолдолд засвар хийх
  • Өндөр эрсдэлтэй газруудыг тодорхойлж эрсдлийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг хөгжүүлэхэд туслах
  • Уурхайн үйл ажиллагаатай холбоотой дотоодын болон гадны байгууллагад зориулсан (засгийн газарт гэх мэт) геологийн тайланг цаг хугацаанд нь бэлтгэж хүлээлгэн өгөх талаар бусадтай хамтран ажиллах.
  • Геологийн, нөөцийн болон геометаллургийн моделиудыг тогтмол шинэчлэх, мөн төлөвлөгөөнөөс зөрсөн байвал тэр тухай бичиглэл хийх замаар өөрийн ур чадварыг хөгжүүлэх
  • Төслийн ажлуудын дүгнэлт, илтгэлд оролцож байх.
  • Геологийн мэдээлэл, бичиг баримтуудыг зөв зохистой удирдаж хадгалах, тэдгээрийн хамгаалалт, аюулгүй талыг шийдсэн системийн талаар өөрийн мэдлэгийг дээшлүүлэх
  • Геологийн, уурхайн олборлолтын болон металлургийн багуудтай хамтран ажиллаж нөөцийн харьцуулалттай холбоотой асуудлуудад (жишээ нь, модель дахь агуулга, метал авалтыг бодит агуулга, метал авалттай харьцуулах) оролцох
  • Ажлын туршлага болон судалгаан дээр үндэслэн тэргүүн туршлагуудыг олж илрүүлэх, тэдгээрийг ажилд нэвтрүүлэх талаар ажиллах
  • Тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, түүнийг үр ашигтайгаар нэвтрүүлэхийн тулд уурхайн орчинд өөрийн баг болон удирдлагатай хамтран ажиллах
  • Олборлолтын болон туслах багуудтай өргөн хүрээнд хамтран ажиллаж шаардлагатай тусламж, нөөц бололцоог нийт төслийн хэмжээнд хүргэх талаар ажиллах
  • Ил уурхайн геологийн салбарын хөгжлөөс хоцрохгүй байж шинэ мэдээ мэдээллийг тогтмол авч тухайн мэдээлэл, мэдлэгээ ирээдүйн шинэ нээлт, ололтын төлөө хийгдэж буй хөтөлбөрүүдэд зориулан ашиглах
  • Үнэт зүйлсийг ухамсарлаж эрхэм болгон хамтран ажилласнаар хувийн болон байгууллагын амжилтад хүрэх
  • Өндөр түвшний ур чадвартай байж бизнесийн ёс зүйг мөрдөн ажиллах
  • Компанийн техникийн чадвар, эдийн засгийн чадавхи, тогтвортой байдлын үүрэг амлалтыг ойлгомжтой тодорхойлсноор салбарын болон засгийн газрын түвшинд Оюу Толгойг найдвартай түнш болохыг харуулж нэр хүндийг өсгөх
  • Уурхайн ажиллагаанд ил уурхайн ажлыг амжилттай явуулахад нөлөөлөх бизнесийн хүчин зүйлсийн талаар мөн тэрхүү амжилтад геологи хэрхэн чухал үүрэгтэй болохыг ойлгох.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Геологи эсвэл Уул уурхайн инженер, үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байх.
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Багаар ажиллах чадвартай
  • Байгууллагын бодлого, журмыг уншиж, ойлгож, дэмжин ажиллах чадвартай байх.
  • Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.