Стратегийн гэрээний менежер

Нээлтийн огноо: 2022-10-06
Хаалтын огноо: 2022-10-20 17:30
Хэлтэс: Хангамжийн хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХКХангамжийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Стратегийн гэрээний менежер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Арилжааны хувьд ашигтай гэрээ байгуулах, “Оюу толгой” ХХК-д оновчтой үнэ цэнийг авчрах замаар нэр заасан бүх бараа, үйлчилгээнд стратегийн гэрээ байгуулах ажлыг гүйцэтгэх.

Үүрэг даалгавар

Стратегийн гэрээ байгуулах процессыг ашиглах замаар үнэ цэнтэй, ашиглалтын хугацааны гэрээ байгуулах.

Шийдэлд дараах тэргүүлэх чиглэл багтсан байх шаардлагатай:

  • Зардал,арилжааны шилдэг шийдэл
  • 12 сараас илүү хугацаатай бүх гэрээ хэлцлийн Гэрээний дараах тасралтгүй сайжруулах зорилтыг тодорхойлох
  • Орон нутгийн, говийн болон Монголд үйлдвэрлэсэн контентыг эрэмбэлэх
  • Говийн хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө оруулалтын талаарх гэрээний үүрэг амлалт

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх;бизнесийн удирдлага, шинжлэх ухааны болон инженер гэх мэт
  • Бизнес, нягтлан бодох бүртгэл, санхүү, хууль эрх зүйн мэдлэгтэй байх
  • Худалдан авах ажиллагааны чиглэлээр 8-аас доошгүй жил ажилласан туршлагатай, эх үүсвэрийн асуудалд онцгой анхаарал хандуулах
  • Худалдан авалтын үйл явцад үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд Цахим худалдааны хэрэгслийг ашиглах мэдлэг, чадвартай байх (Жишээ нь: SAP, Ariba болон Microsoft Office программуудын багц) .
  • Тусгай туршлага, мэдлэг
  • Макро болон микро түвшний эдийн засаг, бизнес, ханган нийлүүлэлтийн сүлжээний талаар өндөр түвшний ойлголттой, янз бүрийн түвшинд оролцогч талуудтай хамтран ажиллах арвин туршлагатай байх.
  • Засгийн газрын түвшинд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Энэхүү албан тушаалтан нь үйлчилгээ худалдан авахад хамаарах худалдан авалтын гэрээ, нийлүүлэлтийн сүлжээний шилдэг туршлага, худалдааны хууль, Уул уурхайн онцгой шаардлагуудын талаар ойлголттой байх, өөрчлөлтийг идэвхтэй удирдах, хэрэгжүүлэх чадвартай байхыг шаардана.
  • Худалдан авалтын үйл явцад үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд Цахим худалдааны хэрэгслийг ашиглах мэдлэг, чадвартай байх (жишээ нь: SAP, Ariba болон Microsoft Office программуудын багц) . Энэхүү албан тушаалтан нь төрөл бүрийн нийлүүлэлтийн сүлжээний талаар ойлголт, туршлага, журмын талаар мэдлэгтэй байх мөн шаардлагатай бол гэрээ байгуулах тусгай төслийг удирдах ур чадвартай байхыг шаардана.
  • Бизнесийн хувьд таатай үр дүнд хүрэхийн тулд хэлэлцээр хийх, бизнест ашигтай харилцаа тогтоох туршлагатай байх. Ижил төстэй худалдан авалтын эсхүл арилжааны албан тушаал эрхэлж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.