Стив Тибоу

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Стив Тибоу 2015 оны 10 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сарын хооронд “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2021 оны 3 дугаар сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр дахин томилогдсон.

Тэрээр Туркойз Хилл Ресурс компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна. Үүнээс өмнө Туркойз Хилл Ресурс компанийн Санхүү хариуцсан захирлаар 2014 оны 6 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэл ажиллаж байсан. Стив нь санхүү, компанийн удирдлагын чиглэлээр 30 гаруй жил ажилласан арвин туршлагатай. Түүний хувьд 2009 оны 8 дугаар сараас 2014 оны 5 дугаар сар хүртэл Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Австралийн “Энержи Ресурсиз” компанид Санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан юм. Үүнээс өмнө Рио Тинто Алкан болон Алкан Алюминум Лимитид компанид уул уурхай, үйлдвэрлэлийн чиглэлээр удирдах алба хашиж байв.

Стив 1981 онд Université du Québec à Chicoutimi-г Санхүүгийн мэргэжлээр, 1990 онд Монтреал дах École des Hautes Études Commerciales-г Нягтлан бодогч мэргэжлээр тус тус бакалаврын зэрэгтэй дүүргэсэн бөгөөд Австралийн захирлуудын институтийн гишүүн юм.