Соёлын өвийн мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2023-03-06
Хаалтын огноо: 2023-03-17 17:30
Хэлтэс: Орон нутгийн хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК, Орон нутгийн харилцааны хэлтэс, Ханбогд сумын төвд ажиллах нэг (1) Соёлын өвийн мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Соёлын өвийн мэргэжилтэн нь Орон нутгийн дэмжлэг түншлэлийн менежерт шууд тайлагнах ба Оюу толгой компаниас хэрэгжүүлж буй соёлын өвийн менежментийн төлөвлөгөө, анализ, хэрэгжилтийг хариуцан ажиллахаас гадна байгууллагын бусад ажилд дэмжлэг үзүүлнэ.

Үүрэг даалгавар:

  • байгууллагын түншлэл, дэмжлэгийн стратегийг тасралтгүй сайжруулахад дэмжлэг үзүүлэх,
  • соёлын өвийн удирдлагын тогтолцоог бүхэлд нь хариуцаж, хэрэгжилтийг компаний хэмжээнд удирдан зохион байгуулна,
  • гэрээт судалгааны байгууллагуудын төслийн удирдлага, хээрийн судалгаа, хэрэгжилт ба тайлагналтыг хариуцна.
  • хээрийн судалгаа, авран хамгаалах малталт ба бусад нарийн мэргэжлийн судалгааны ажлуудыг зохион байгуулж соёлын өвийн чухал ач холбогдолтой байршил газруудыг хамгаалах, нийгэм угсаатан зүйн төслүүдийг төлөвлөх хэрэгжүүлэх, бас археологи палеонтологийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
  • уурхайн үйл ажиллагааны өөрчлөлтүүд, өргөжүүлэлт, шинэчилэлтүүдтэй холбоотой соёлын өвийг хамгаалах үйл ажиллагаанд хамтран ажиллана
  • компаний удирдлагын багт соёлын өвийн холбогдолтой аливаа асуудлыг шийдвэрлэх мэдээллээр шуурхай хангаж, дэмжлэг авч ажиллана
  • соёлын өвийн чухал ач холбогдолтой газруудын талаар ойлголт мэдээллийг компаний хэмжээнд таниулах, соёлын өвийн хамгааллын сургалтыг зохион байгуулна
  • соёлын өвийн судалгаа, соёлын өвд нөлөө үзүүлж болзошгүй үйл ажиллагаанд гадаад ба дотоод зөвшөөрөл авах
  • соёлын өвийн менежементийн төлөвлөгөөний хэрэгжилт, судалгааны ажилд холбогдолтой гэрээ хэлэлцээрийг удирдан зохион байгуулна
  • соёлын өвийн холбогдолтой бусад боломж, хийх ажлуудыг эрсдлийн менежментэд тулгаарлан тодорхойлж орон нутгийн оролцогч талуудтай хамтран хэрэгжүүлнэ

Тавигдах шаардлага:

  • Нийгмийн шинжлэх ухаан эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  • Англи хэлний өндөртэй мэдлэгтэй, компьютерын хэрэглээний программуудыг эзэмшсэн байh
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Бизнесийн хэрэгжүүлж буй үйл ажиллагааг оролцогч талуудад тайлагнах, илтгэх, мэдээлэх ба хамтран ажиллах ур чадвар, туршлагатай байх
  • Хэрэгжүүлж буй удирдлагын тогтолцоог үнэлж дүгнэн, сайжруулах стратегиудыг зөвлөмж боловсруулах чадвартай байх
  • Хөндлөнгийн мэргэжлийн байгууллагууд, судалгаа шинжилгээний хүрээлэнтэй хамтран ажиллах чадвартай, хууль эрх зүйн шаардлагын талаар мэдлэгтэй байх
  • Уул уурхай дахь соёлын өвийн удирдлагын тогтолцооны туршлагатай

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.