Системийн нэгтгэлийн ахлах мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2023-02-06
Хаалтын огноо: 2023-02-20 17:30
Хэлтэс: Гүний уурхайн технологи

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-aaс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний Уурхайн Технологийн хэлтэст Улаанбаатарт 5 хоног ажиллаж, 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Системийн нэгтгэлийн ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү алба тушаал нь Системийн Нэгтгэлийн багийг удирдан ажиллах ба тухайн баг нь системүүд, программ хангамж болон өгөгдлийн сангийн инженерчлэл болон үйл ажиллагааг хариуцдаг. Тухайн ажлын байран дээрх хүн нь энэхүү багийг өдөр тутамдаа удирдан ажиллах бөгөөд Гүний Уурхайн Технологийн хэлтэс доторх болон бусад багуудтай хамтарч ажиллах чухал үүргийг хүлээнэ. Үүнээс гадна хөтөлбөрийн хүрээн дэх төслүүдийн цар хүрээ, хуваарь, төлөвлөгөө, төсөв нөөцийн удирдлагыг хариуцан, Гүний уурхайн технологийн удирдлагын баг болон бусад багуудыг холбож ажиллана.

Үүрэг даалгавар

  • Системийн Нэгтгэлийн багийг манлайлан удирдаж мөн хөгжүүлэх үүрэгтэй, энэхүү баг нь системийн, программ хангамжийн болон өгөгдлийн системийн мэргэжилтнүүдээс бүрддэг
  • Гүний уурхайн технологийн багийн хариуцдаг сервисүүд, системүүд мөн платформуудын найдвартай үйл ажиллагааг хангах ба энэ нь цаашлаад гүний уурхайн үйл ажиллагаанд технологийн талаас чухал үүрэгтэй
  • Гүний уурхайн технологийн багийн хариуцах систем, дэд бүтцийн стратеги, ажиллах зарчим, техникийн ажиллагааг тодорхойлж, удирдан ажиллах
  • Гүний уурхайн баг болон гүний уурхайн технологийн багт Agile and DevOps процессын нэвтрүүлэлтийг үргэлжлүүлэн ажиллах
  • Системийн Нэгтгэлийн багийн стратеги хөгжүүлэлт, төлөвлөгөө боловсруулахад оролцон, хөтөлбөрийн түвшний зорилго зорилтын уялдааг ханган удирдан ажиллах
  • Гүний уурхайн төслийн баг болон оролцогч талуудтай хамтран төсөл хөтөлбөрийн цар хүрээ, төсөв, нөөцийн удирдлагыг тодорхойлох
  • Төслийн төлөвлөгөө, багуудын төлөвлөгөөт ажлуудыг нэгтгэн, өдөр тутмын ажлын ачааллыг хянаж удирдан, хэрэгцээтэй нөөцийг тодорхойлж, чанарын хяналтыг явуулж, шаардлагатай үед үйл ажиллагаа, чанар, хуваарь төлөвлөгөөний асуудлыг цаг тухайд нь дээд удирдлагад мэдэгдэн шийдвэрлүүлэх
  • Төслүүдийн гол зорилтуудыг хянаж, төслийн захиалагч болон эцсийн хэрэглэгчдийн саналыг тусган төслийн төлөвлөгөө, нөөцийг уялдуулан удирдах
  • Ажлын цар хүрээ, төсөв, эрсдэл, болон нөөцөд гарч буй өөрчлөлтүүдийг оролцогч талуудад мэдэгдэх харилцааг зохицуулах
  • Хөтөлбөрийн зорилтод хүрэхэд төсөл болон төслийн бүтэц бүрэлдэхүүний харилцан хамаарлыг удирдах
  • Төслийн багууд PMO тодорхойлсон стандарт процесс шаардлагын дагуу хэрэгжиж буйд хяналт тавих, хэрэгжилтийг танилцуулсан хуваарьт тайлан бэлтгэх
  • Багийн гишүүдийг хөгжүүлэх, дасгалжуулах, удирдах ажлыг хариуцан, гүйцэтгэлийн удирдлага хяналтыг хэрэгжүүлж ажиллана

Тавигдах шаардлага

  • Компьютерын шинжлэх ухаан, Мэдээллийн технологи, Инженерчлэл болон бусад холбогдох салбарын Бакалаврын зэрэгтэй байх
  • Мэдээллийн технологийн эсвэл хамааралтай (Автоматжуулалт, Үйл ажиллагааны технологи гэх мэт) салбарт 7-10 жил ажилласан туршлагатай байх, үүнээс 4-өөс дээш жилд нь технологийн үйл ажиллагааг хариуцан ажилласан туршлагатай байх
  • Системийн дэд бүтэц, виртуалчлал, өгөгдлийн сангийн технологиуд, программ хөгжүүлэлт ба үйл ажиллагаа, Кубернэтс, докэр/контайнер гэх мэт системийн болон платформууд дээр ажилласан арвин туршлагатай байх
  • Мэдээллийн технологи болон инженерчлэлийн салбарт баг удирдан ажилласан туршлагатай байх
  • Технологи нэвтрүүлсэн, инженерчлэлийн шийдэл бүхий төсөл удирдан ажилласан туршлагатай байх
  • Технологийг үйл ажиллагаанд нэвтрүүлж, засвар сайжруулалтыг ханган ажилласан туршлагатай байх
  • Уул уурхайн болон барилгын салбарын төсөл хэрэгжүүлсэн туршлагатай байх
  • Инженер технологи, программ хангамжийн төсөл хэрэгжүүлэн ажилласан туршлагатай байх
  • Удирдлагын, цагийн зохион байгуулалт, зохион байгуулах, удирдан чиглүүлэх чадвартай байх
  • Аgile төслийн удирдлагын зэрэгтэй байх, эсвэл хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийн дагуу суралцсан мэдлэг туршлагатай байх "
  • Гүйцэтгэлийн хяналтын талаар мэдлэгтэй байх
  • Төвөгтэй асуудал дээр ажиллах болон зөрчлийг шийдвэрлэх замаар үр бүтээлтэй ажиллах ур чадвартай байх
  • Монгол болон Англи хэлний бичгийн болон харилцааны чадвар мэргэжлийн түвшинд байх,
  • Шаардлагатай тохиолдолд уурхай дээр ажиллах боломжтой байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.