Системийн инженер

Нээлтийн огноо: 2022-09-23
Хаалтын огноо: 2022-10-07 17:30
Хэлтэс: Мэдээлэл технологийн хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-aaс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Мэдээлэл технологи - Үйл ажиллагааны технологийин хэлтэст Улаанбаатарт болон уурхайн талбарт 50/50 хуваарьтайгаар ажиллах нэг (1) Системийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн системийн инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Янз бүрийн чиглэлийн хэрэглэгчдээс ирсэн сервер, өгөдөл хадгалалттай холбоотой хүсэлтэд анализ хийж, сайжруулах/өөрчлөх хэрэгтэй зүйлсийн талаар санал зөвлөмж өгөх
  • МТ-ийн бүх бодлого, стандарт, журмыг мэддэг байх, мөрдлөг болгох
  • Өгөгдлийн сан, системийн удирдлагын процесс нь тухайн үйл ажиллагаанд тогтоосон бодлогын дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавих
  • Уурхайн үйл ажиллагаанд шууд нөлөөлөх системүүдэд дэмжлэг үзүүлж, найдвартай ажиллагааг хангах
  • Програм хангамжийн шинэчилсэн хувилбарыг гаргах ажлыг төлөвлөж, хэрэгжүүлэх
  • Бүс нутаг болон группийн хэмжээнд хэрэгжүүлж буй стандарт, практикийг дагаж мөрдөх
  • Нийлүүлэгчид, дэмжих бүлгүүдтэй хамтран ажиллах
  • Шаардлагатай тохиолдолд МТ-ийн Үйл ажиллагааны багт алдаа илрүүлэх, техникийн асуудлыг шийдэхэд нь туслах
  • Windows серверийн үйлдлийн систем болон бусад серверийн програм/хэрэглээний програм суулгах, тохируулах
  • Төсөлтэй холбоотой сервер, өгөгдөл хадгалалтын ажлуудыг хэрэгжүүлэх, хүчин чадлын хүрэлцээнд анализ хийх
  • Програм хангамжийн төслүүдийг хугацаа, төсөвт нь багтаан хэрэгжүүлэхэд анхаарах
  • Төсөлтэй холбоотой системийн асуудлыг илрүүлэх, шаардлагатай засварыг тодорхойлоход төслийн багийн ажилтнууд, Уурхайн үйлдвэрлэлийн технологийн багийн гишүүдтэй ажиллах
  • Төсөлтэй холбоотой серверийн асуудлыг баримтжуулж, мэдлэгийн санд нийтлэх
  • Хүсэлт гаргасан тохиолдолд төсөлтэй холбоотой техникийн бусад ажил үүрэг гүйцэтгэх
  • Аюулгүй ажиллагаа гэж нэг л зүйлийг хэлдэг – өөрөөр хэлбэл ээлжийн ажил дуусахад хүн бүр аюул ослоос ангид гэртээ харьж, гэр бүл, найз нөхөддөө очих тухай юм. Энэ нь тус албан тушаалд эн тэргүүнд тавигдах үүрэг хариуцлага юм.
  • Бусад шаардлагатай холбогдох ажил үүргийг гүйцэтгэх.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Мэдээлэл технологи эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэлтэй байх
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Янз бүрийн систем дээр хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, оновчлол/сайжруулалт хийх чадвартай байх
  • Олон үүрэг даалгаврыг нэгэн зэрэг гүйцэтгэхдээ өөрөө өөрийгөө удирдах, нягт нямбай, уян хатан байдлаа хадгалж идэвхи санаачлагатай ажиллах чадвартай байх.
  • Асуудал шийдвэрлэх болон бүтээлч сэтгэлгээний өндөр ур чадвартай байх
  • Монгол болон Англи хэлний харилцааны чадвар сайн байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.