Системийн инженер
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК-ийн – Мэдээлэл технологийн хэлтэст Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хувиар байршин ажиллах нэг (1) Системийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн системийн инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Янз бүрийн чиглэлийн хэрэглэгчдээс ирсэн сервер, өгөгдөл хадгалалттай холбоотой хүсэлтэд анализ хийж, сайжруулах/өөрчлөх хэрэгтэй зүйлсийн талаар санал зөвлөмж өгөх
- МТ-ийн бүх бодлого, стандарт, журмыг мэддэг байх, мөрдлөг болгох
- Өгөгдлийн сан, системийн удирдлагын процесс нь тухайн үйл ажиллагаанд тогтоосон бодлогын дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавих
- Програм хангамжийн шинэчилсэн хувилбарыг гаргах ажлыг төлөвлөж, хэрэгжүүлэх
- Бүс нутаг болон группийн хэмжээнд хэрэгжүүлж буй стандарт, практикийг дагаж мөрдөх
- Нийлүүлэгчид, дэмжих бүлгүүдтэй хамтран ажиллах
- Шаардлагатай тохиолдолд МТ-ийн Үйл ажиллагааны багт алдаа илрүүлэх, техникийн асуудлыг шийдэхэд нь туслах
- Windows серверийн үйлдлийн систем болон бусад серверийн програм/хэрэглээний програм суулгах, тохируулах
- Хэрэглэгчийн үйлчилгээний утсанд ирсэн хүсэлтийг тухай бүр хүлээн авч, хүсэлтийг шийдвэрлэн, хэрэглэгчид мэдээлэл өгөх.
- Төвлөрсөн хяналтын хэрэгсэл ашиглан бүх сервер/дата хадгалалт/програм/үйлчилгээний хэвийн байдалд хяналт тавих, бүх асуудлыг шийдвэрлэх (программ/техник хангамж). Асуудлыг дотроо засварлаж чадахгүй бол нийлүүлэгчийн тусламж авах шаардлагатай талаар ахлах удирдлагадаа цаг алдалгүй мэдэгдэж, зохих шийдэл олох.
- Сүүлийн үеийн шинэ технологи, програм хангамжийн бүтээгдэхүүний талаар мэдлэг мэдээлэлтэй байх.
- Төслүүд хүсэлт гаргасны дагуу архитектур, дизайны тал дээр шаардлагатай туслалцаа үзүүлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх.
- Шинэ технологи, шинээр гарсан бүтээгдэхүүний талаар мэдлэг мэдээлэл олж авах чиглэлээр янз бүрийн нийлүүлэгч нартай хамтран ажиллаж, удирдлага, үйл ажиллагааны багт мэдээлэл өгөх.
- Системийн шийдэл боловсруулах чиглэлээр бусад МТ-ийн багуудтай ойр хамтарч ажиллах
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- МТ эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэл.
- 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Microsoft серверийн хэрэглээний программууд (AD, Exchange Servers, Hyper-V, Sharepoint etc…)
- Antivirus систем (SEPM, Microsoft Forefront Client)
- Нөөцлөх систем (Symantec Backup Exec, CPS, BESR)
- Сүлжээ, системийн хяналт шинжилгээний системүүд (Microsoft SMS, Dell Management Console, Sorawinds Orion)
- Виртуальчлалын платформууд (Hyper-V, Vmware)
- Dell SAN (Compellent and Equallogic) ажиллагаа, засвар үйлчилгээ.
- Линукс серверийн үйлдлийн систем (Red Hat, Ubuntu гэх мэт)
- Cloud Native Технологиуд (Kubernetes, Docker, Kontainer гэх мэт)
- Төсөлтэй холбоотой сервер, өгөгдөл хадгалалтын ажлуудыг хэрэгжүүлэх, хүчин чадлын хүрэлцээнд анализ хийх
- Програм хангамжийн төслүүдийг хугацаа, төсөвт нь багтаан хэрэгжүүлэхэд анхаарах
- Төсөлтэй холбоотой системийн асуудлыг илрүүлэх, шаардлагатай засварыг тодорхойлоход төслийн багийн ажилтнууд, Уурхайн үйлдвэрлэлийн технологийн багийн гишүүдтэй ажиллах
- Төсөлтэй холбоотой серверийн асуудлыг баримтжуулж, мэдлэгийн санд нийтлэх
- Бусад шаардлагатай холбогдох ажил үүргийг гүйцэтгэх.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.