Системийн инженер (1)

Нээлтийн огноо: 2021-08-20
Хаалтын огноо: 2021-08-31 17:30
Хэлтэс: Мэдээлэл технологийн хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу Толгойн Мэдээлэл технологи - Үйл ажиллагааны технологиийн хэлтэст Оюу толгой уурхайн салбарт болон Улаанбаатар хотод 50/50 хувиар байршин ажиллах нэг (1) Системийн инженер ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн системийн инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • МТ-ийн бүх бодлого, стандарт, журмыг мэддэг байх, мөрдлөг болгох
  • Өгөгдлийн сан, системийн удирдлагын процесс нь тухайн үйл ажиллагаанд тогтоосон бодлогын дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавих
  • Програм хангамжийн шинэчилсэн хувилбарыг гаргах ажлыг төлөвлөж, хэрэгжүүлэх
  • Бүс нутаг болон группийн хэмжээнд хэрэгжүүлж буй стандарт, практикийг дагаж мөрдөх
  • Windows серверийн үйлдлийн систем болон бусад серверийн програм/хэрэглээний програм суулгах, тохируулах
  • Хэрэглэгчийн үйлчилгээний утсанд ирсэн хүсэлтийг тухай бүр хүлээн авч, хүсэлтийг шийдвэрлэн, хэрэглэгчид мэдээлэл өгөх.
  • Төвлөрсөн хяналтын хэрэгсэл ашиглан бүх сервер/дата хадгалалт/програм/үйлчилгээний хэвийн байдалд хяналт тавих, бүх асуудлыг шийдвэрлэх (программ/техник хангамж). Асуудлыг дотроо засварлаж чадахгүй бол нийлүүлэгчийн тусламж авах шаардлагатай талаар ахлах удирдлагадаа цаг алдалгүй мэдэгдэж, зохих шийдэл олох.
  • Системийн шийдэл боловсруулах чиглэлээр бусад МТ-ийн багуудтай ойр хамтарч ажиллах
  • Рио Тинтогийн Мэдээллийн систем, технологийн сервер, өгөгдөл хадгалалтын багтай хамтран ажиллаж, мэдлэг мэдээлэл хуваалцаж, Рио Тинтогийн нэгэнт боловсруулсан системийг ашиглах, ингэснээр нэг ажлыг дахиж хийхээс зайлсхийх.
  • ОТ ХХК-ийн хэрэгжүүлэх олон төрлийн техник системийн үйл ажиллагааны болон системийн бүтэц/архитектурын талаар мэдлэгтэй байх
  • Төсөлтэй холбоотой сервер, өгөгдөл хадгалалтын ажлуудыг хэрэгжүүлэх, хүчин чадлын хүрэлцээнд анализ хийх
  • Програм хангамжийн төслүүдийг хугацаа, төсөвт нь багтаан хэрэгжүүлэхэд анхаарах
  • Төсөлтэй холбоотой системийн асуудлыг илрүүлэх, шаардлагатай засварыг тодорхойлоход төслийн багийн ажилтнууд, Уурхайн үйлдвэрлэлийн технологийн багийн гишүүдтэй ажиллах
  • Төсөлтэй холбоотой серверийн асуудлыг баримтжуулж, мэдлэгийн санд нийтлэх
  • Хүсэлт гаргасан тохиолдолд төсөлтэй холбоотой техникийн бусад ажил үүрэг гүйцэтгэх
  • Аюулгүй ажиллагааны бүх стандарт, практик, бодлогыг дагаж мөрдөн, осол зөрчлийг мэдэгдэх

Тавигдах шаардлага

  • Мэдээллийн технологийн систем, компьютерийн шинжлэх ухаан эсвэл холбогдох чиглэлээр бакалавр зэрэгтэй
  • Мэдээллийн технологийн чиглэлээр 3 -аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Харилцааны өндөр ур чадвартай, асуудал шийдвэрлэх, аналитик хийх чадвартай
  • Англи хэлний мэдлэг (бичгийн болон аман) хоёулаа зайлшгүй шаардлагатай
  • Хүмүүс хоорондын харилцааны өндөр ур чадвартай
  • Өөрийгөө эхлүүлж, нарийвчилсан зааварчилгаагүйгээр даалгавраа амжилттай биелүүлэх чадвартай.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

o Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.