Системийн ахлах инженер

Нээлтийн огноо: 2023-02-27
Хаалтын огноо: 2023-03-13 17:30
Хэлтэс: Гүний уурхайн технологи

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн технологийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Системийн ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд системийн багийг ахлан тус нэгжийн системийн инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Техникийн хүнд асуудлууд тулгарсан үед бусад Системийн инженерүүдэд туслаж дэмжих мөн чиглэл зааварчилгаа өгөх
  • Системийн хэсгийн архитектур болон дизайн шийдлүүдийг бүгдийг нь техникийн талаас нь мэргэжилтны хувьд бүрэн хянаж хариуцан ажиллах
  • Техникийн хувьд төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэхэд оролцох, шийдвэрлэх. Асуудал нь чухам ямар шалтгаанаас үүдэлтэй гэдгийг тодруулж баримтжуулах (RCA).
  • Эдгээрээс гадна доорх системийн инженерийн ажилуудад оролцох, хийх
  • Янз бүрийн чиглэлийн хэрэглэгчдээс ирсэн сервер, өгөдөл хадгалалттай холбоотой хүсэлтэд анализ хийж, сайжруулах/өөрчлөх хэрэгтэй зүйлсийн талаар санал зөвлөмж өгөх
  • МТ-ийн бүх бодлого, стандарт, журмыг мэддэг байх, мөрдлөг болгох
  • Өгөгдлийн сан, системийн удирдлагын процесс нь тухайн үйл ажиллагаанд тогтоосон бодлогын дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавих
  • Програм хангамжийн шинэчилсэн хувилбарыг гаргах ажлыг төлөвлөж, хэрэгжүүлэх
  • Бүс нутаг болон группийн хэмжээнд хэрэгжүүлж буй стандарт, практикийг дагаж мөрдөх
  • Нийлүүлэгчид, дэмжих бүлгүүдтэй хамтран ажиллах
  • Шаардлагатай тохиолдолд МТ-ийн Үйл ажиллагааны багт алдаа илрүүлэх, техникийн асуудлыг шийдэхэд нь туслах
  • Одоогийн байгаа болон шинээр нэврүүлж байгаа системүүдийг тохируулах, сайжруулах ажил дээр багийг ахлан шаардлагатай ажлуудыг хуваарилан хийх
  • Windows серверийн үйлдлийн систем болон бусад серверийн програм/хэрэглээний програм суулгах, тохируулах
  • Төвлөрсөн хяналтын хэрэгсэл ашиглан бүх сервер/дата хадгалалт/програм/үйлчилгээний хэвийн байдалд хяналт тавих, бүх асуудлыг шийдвэрлэх (программ/техник хангамж). Асуудлыг дотроо засварлаж чадахгүй бол нийлүүлэгчийн тусламж авах шаардлагатай талаар ахлах удирдлагадаа цаг алдалгүй мэдэгдэж, зохих шийдэл олох.
  • Сүүлийн үеийн шинэ технологи, програм хангамжийн бүтээгдэхүүний талаар мэдлэг мэдээлэлтэй байх.
  • Төслүүд хүсэлт гаргасны дагуу архитектур, дизайны тал дээр шаардлагатай туслалцаа үзүүлэх, мэргэжлийн зөвөлгөө өгөх.
  • Шинэ технологи, шинээр гарсан бүтээгдэхүүний талаар мэдлэг мэдээлэл олж авах чиглэлээр янз бүрийн нийлүүлэгч нартай хамтран ажиллаж, удирдлага, үйл ажиллагааны багт мэдээлэл өгөх.
  • Системийн шийдэл боловсруулах чиглэлээр бусад МТ-ийн багуудтай ойр хамтарч ажиллах
  • Рио Тинтогийн Мэдээллийн систем, технологийн сервер, өгөгдөл хадгалалтын багтай хамтран ажиллаж, мэдлэг мэдээлэл хуваалцаж, Рио Тинтогийн нэгэнт боловсруулсан системийг ашиглах, ингэснээр нэг ажлыг дахиж хийхээс зайлсхийх.
  • ОТ ХХК-ийн хэрэгжүүлэх олон төрлийн техник системийн үйл ажиллагааны болон системийн бүтэц/архитектурын талаар мэдлэгтэй байх
  • Бусад шаардлагатай холбогдох ажил үүргийг гүйцэтгэх.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Тооцооллын, Мэдээлэл технологийн эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
  • 5-с дээш жил Мэдээллийн технологийн холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • 4-с доошгүй жил Системийн Администратороор ажилласан байх
  • Уул уурхайн салбарт Мэдээллийн технологийн системийн туршлагатай байх
  • Microsoft -н технологиуд (Server OS, Hyper-V, Windows Clustering, Domain Controllers, Azure services Office365 service, гэх мэтчилэн) дээр мэргэжлийн түвшний мэдлэг, ажилласан туршлагатай байх
  • Vmware -н технологиуд (Clustering, Hypervisors, Tanzu Kubernetes Grid, Loginsight, гэх мэтчилэн) дээр мэргэжлийн түвшний мэдлэг, ажилласан туршлагатай байх
  • Линукс Серверийн үйлдлийн систем дээр (Ubuntu Server LTS, Red Hat Enterprise Linux, гэх мэтчилэн) дээр мэргэжлийн түвшний мэдлэг, ажилласан туршлагатай байх
  • Cloud Native -н технологиуд (Docker / Kubernetes/ Container орчин болон түүний нэвтрүүлэлт, тохиргоонууд гэх мэтчилэн) дээр мэргэжлийн түвшний мэдлэг, ажилласан туршлагатай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.