Санхүүгийн шинжээч

Нээлтийн огноо: 2021-11-01
Хаалтын огноо: 2021-11-10 17:30
Хэлтэс: Санхүү

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Санхүү, бизнес-Санхүүгийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Санхүүгийн шинжээч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн санхүүгийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийх, зохих дүн шинжилгээг гаргахад оршино.

Үүрэг даалгавар

  • Жилийн төлөвлөгөө, улирлын урьдчилсан мэдээ боловсруулахад ахлах мэргэжилтэн, менежер, ерөнхий менежерүүдтэй нягт хамтран ажиллах
  • Санхүүгийн үндсэн үзүүлэлтүүд, холбогдох дүн шинжилгээ болон харьцуулсан тайлангуудыг ашиглан 5 жилийн санхүүгийн загварчлалыг бүтээгдэхүүний групп, оролцогч талууд, ОТ-н удирдлагуудад хүлээлгэн өгнө
  • Засвар үйлчилгээний төсөв, урьдчилсан мэдээтэй холбоотой цогц ойлголт, жилийн болон тогтмол засвар үйлчилгээний төсөв (ZBB), тайлан, зардлын хяналтад дэмжлэг үзүүлэх
  • Үйл ажиллагааны төсөв дэх хөрөнгөжүүлсэн болон хөрөнгөжүүлээгүй зардлыг ялган, үл хөдлөх хөрөнгийн багт хөрөнгийн элэгдлийг тооцоход дэмжлэг үзүүлэх
  • Капитал төлөвлөлт, урьдчилсан мэдээ таамаглал дахин боловсруулах, батлуулах, уурхайн ажиллах хугацаа болон ТЭЗҮ-ийн мэдээллийг шинэчлэх зэрэгт бизнесийн дүн шинжилгээний багт дэмжлэг үзүүлэх
  • Мэдрэмжийн шинжилгээ, эрсдэлтэй нөхцөл байдлын хувилбаруудыг боловсруулж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ хэрэгжүүлэхэд удирдлагуудад дэмжлэг үзүүлэх
  • Тайлагнал, сарын сүүлийн болон үндсэн хөрөнгөтэй холбоотой бусад үүрэг хариуцлага хэрэгжүүлэх
  • Санхүүгийн удирдлагыг тасралтгүй сайжруулах чиглэлээр Ерөнхий менежерүүд болон ажлын талбайн менежерүүдтэй хамтран ажиллах
  • Бизнесийн нэгж хэсгүүдтэй хамтран ажиллаж, зардал хэмнэх зорилготой төслүүдийн хэрэгцээ шаардлага, цар хүрээг тодорхойлон, санаачлах
  • Хөрөнгийн болон үйл ажиллагааны зардлын санхүүгийн загварчлал дээр ажиллах
  • Бизнес сайжруулалтын дэмжлэг үзүүлэх.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • Санхүү эсвэл Бизнесийн захиргаа эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байх
  • 3-аас доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Мэргэшсэн нягтлан бодогчдын үнэмлэхтэй байх
  • Англи хэл дээрх үг хэллэгийг ашиглан харилцан ойлголцож чаддаг байх
  • Өөрийн ажил үүрэг, туршлагатай холбоотой сэдвийн хүрээнд богино хэмжээний текстийг гадаад хэлээр бичдэг байх
  • Янз бүрийн баримт бичиг, маягтыг хийж чаддаг ба өдөр тутамдаа Word, Excel and PowerPoint зэрэг дээр захидал, хөтөлбөр боловсруулах, бүртгэлийн жагсаалт хөтлөх, хурал цуглааны хөтөлбөр, танилцуулга материалыг бэлдэх ажлуудыг үр дүнтэйгээр хийж чаддаг байх
  • PowerBi/Tableau дээр ажиллах чадвартай бол давуу тал болно

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.