Санхүүгийн шинжээч
“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК – Санхүү - Санхүүгийн төлөвлөгөө болон шинжилгээ хэлтэст, Улаанбаатарт 5/2 хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Санхүүгийн шинжээч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн санхүүгийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийх, зохих дүн шилжилгээг гаргахад оршино.
Үүрэг даалгавар:
- Зардлын хэлбэлзэлд нөлөөлж буй гол хүчин зүйлүүдийг үнэ, тоо хэмжээ, үр бүтээмжийн өөрчлөлт, хэрэглэгчийн алдаа гэх мэтчилэн нарийвчлан тодорхойлоход дэмжлэг үзүүлж, удирдлагын багт зориулсан санхүүгийн шинжилгээ хийх
- Санхүүгийн удирдлагыг тасралтгүй сайжруулах чиглэлээр Ерөнхий Менежерүүд болон ажлын талбайн менежерүүдтэй хамтран ажиллах
- Рио Тинто Бизнес Шийдэл (RTBS/SAP) – Санхүүгийн системийг хэрхэн зөв, стандартын дагуу зохистой ашиглах зөвлөгөөг үйл ажиллагааны хэлтсүүдэд өгөх
- Хэлтсүүдэд зардлын удирдлагын талаар зөвлөмж, туслалцаа үзүүлэх, SAP систем BW (Business Warehouse) тайлан, төлөвлөлтийн мөчлөг, төлөвлөлттэй холбоотой санхүүгийн ерөнхий заавар удирдамж өгөх; зардлыг хэрхэн тусгах, хуримтлагдсан өр төлбөртэй холбоотой үйл явц, жилийн/сарын эцсийн бэлтгэл, зардлыг кодыг зөв сонгох зэрэг асуудлаар зөвлөгөө өгөх
- Ахлах удирдлагуудад санхүүгийн менежментийн дэмжлэг үзүүлэх зорилгоор санхүүгийн гол үзүүлэлтүүдэд сар, улирал, жилээр болон хүсэлт ирсэн тухай бүрт DeepDive шинжилгээ хийж, санал зөвлөмж өгөх
- SAP системээр гарах эцсийн болон дунд шатны бараа материалын стандарт өртөгийн тооцоллын шаардлагатай тохируулгыг хийх, стандарт болон бодит өртгийн зөрүүг шинжлэх
- Системийн засвар үйлчилгээ болон сарын эцсийн хаалтын үйл явцыг удирдан зохицуулах. Санхүүгийн бусад тайлан болон ажлуудыг гүйцэтгэх
Бусад төслүүд
- Бизнесийн нэгж хэсгүүдээс гарах зардал хэмнэх зорилготой төслүүдэд санхүүгийн зүгээс зөвөлгөө дэмжлэг үзүүлэх
- Хөрөнгийн болон үйл ажиллагааны зардлын санхүүгийн загварчлал гаргах, дэмжлэг үзүүлэх
Тавигдах шаардлага:
- Нягтлан бодох бүртгэл, Санхүү, Бизнесийн удирдлага эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан байх
- Санхүүгийн шинжилгээ, Мэргэшсэн нягтлан бодогчдын ямар нэг зэрэглэлтэй бол давуу талтай
- Үйлдвэрлэл, уурхайн салбарын талаарх үйл явц болон санхүүгийн талаар нарийн ойлголт, мэдлэгтэй байх
- Англи хэлний ярианы болон бичгийн чадвар мэргэжлийн өндөр түвшинд байх шаардлагатай
- Янз бүрийн шатны удирдлага болон ажилчидтай харилцах тул харилцааны өндөр чадвартай байх шаардагатай
- SAP/ERP дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтын систем рүү ЭНД дарж орох эсвэл www.ot.mnсайт руу орж өөрийн сонирхож буй ажлын байрны зарыг сонгон доод талд байх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
o Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.