Санхүүгийн шинжилгээний мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2021-11-09
Хаалтын огноо: 2021-11-19 17:30
Хэлтэс: Санхүү

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Санхүүгийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Санхүүгийн шинжилгээний мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн санхүүгийн шинжилгээний чиг үүргийн ажлуудыг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөхөд оршино.

Үүрэг даалгавар

Уг албан тушаалтан нь санхүүгийн хэлтсийн гол гишүүн ба Санхүүгийн шинжилгээний менежерт ажлаа шууд тайлагнана.Төрөл бүрийн санхүүгийн, үйлдвэрлэлийн статистик мэдээллийг цуглуулах , нарийвчилсан ба олон төрлийн тайлбар дүгнэлтийг бэлтгэх үүднээс ОТ бүх үйл ажиллагааны, ерөнхий ба захиргааны хэлтэс нэгжүүдтэй хамтран ажиллаж, жилийн төлөвлөгөө ба улирлын урьдчилсан тооцоо таамаглалыг боловсруулах үүрэгтэй. Бодит үйл ажиллагааны зардал, бараа материалын стандарт зардлыг дүн шинжилгээ хийх үүрэгтэй.

  • Үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, урьдчилсан мэдээг бэлтгэн боловсруулах,
  • Тайлан, төсөв, урьдчилсан тооцоо таамаглал ба хэлтсийн үйл ажиллагааны бодит зардлыгөмнөх жилүүдтэй харьцуулан дүн шинжилгээ хийх,
  • Төмөр бараа материалын бодит, стандарт зардлын дүн шинжилгээ хийж, тогтмол шинэчлэн, хэвийн авч явах,
  • Шаардлагатай үед уудирдлагын багт нэмэлтээр санхүүгийн ба бизнесийн дүн шинжилгээ хийж өгөх,
  • Бизнесийн нэгжийн үйл ажиллагааны үйл явц, төмөр бараа материалын урсгал, урсгал зардлыг (дэлгэрэнгүй төвшинд) ойлгох,
  • Оюу толгойн үйл ажиллагаа, ерөнхий ба захиргааны хэлтэс нэгжүүдэд хэрэгтэй бүх стандарт удирдлагын тайланг сар бүр боловсруулах,
  • LOM болон богино хугацааны шийдвэр шийдэлд нийцүүлэх байдлыг хангах үүднээс PG шинжээчтэй хамтран ажиллах.

Тавигдах шаардлага

  • Баклаврь ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Санхүү эсвэл Бизнесийн захиргаа эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр боловсролын зэрэгтэй байх
  • 5 болон түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх
  • SAP ба бусад томоохон ERP-ийн талаар мэдлдэгшэтэйбайвал зохионо,
  • Мэргэшсэн Нягтлан бодогчийн гэрчилгээ байвал давуу тал болно
  • Майкрософт програм хангамжийн бүх програм дээр ажиллах өндөр ур чадвартай байх ба сайн харилцаа холбооны чадвартай байх шаардлагатай.
  • Харилцааны ур чадвартай ба удирдлагууд ба мэргэжилтэнгүүдтэй хамтран ажиллаж тайлагнах чадвартай байх
  • Англи хэлээр бичгийн болон аман харилцааны өндөр чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.