Санхүүгийн бизнес түншлэлийн зөвлөх

Нээлтийн огноо: 2024-05-31
Хаалтын огноо: 2024-06-14 17:30
Хэлтэс: Санхүү

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг татан ажиллуулахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу Толгой" ХХК-ийн – Санхүү, бизнесийн газарт Улаанбаатар хотын офист 5 хоног ажиллаж, 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Санхүүгийн бизнес түншлэлийн зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн санхүүгийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийх, зохих дүн шилжилгээг гаргахад оршино.

Үүрэг даалгавар

  • Жилийн төлөвлөгөө, улирлын урьдчилсан мэдээ боловсруулахад ахлах мэргэжилтэн, менежер, ерөнхий менежерүүдтэй нягт хамтран ажиллах
  • Санхүүгийн удирдлагыг тасралтгүй сайжруулах чиглэлээр Ерөнхий Менежерүүд болон ажлын талбайн менежерүүдтэй хамтран ажиллах
  • Зардлын хэлбэлзэлд нөлөөлж буй гол хүчин зүйлүүдийг үнэ, тоо хэмжээ, үр бүтээмжийн өөрчлөлт, хэрэглэгчийн алдаа гэх мэтчилэн нарийвчлан тодорхойлоход дэмжлэг үзүүлж, удирдлагын багт зориулсан санхүүгийн шинжилгээ хийх
  • Санхүүгийн үндсэн үзүүлэлтүүд, холбогдох дүн шинжилгээ болон харьцуулсан тайлангуудыг ашиглан 5 жилийн санхүүгийн загварчлалыг Групп, Хувьцаа эзэмшигчид, ОТ-н удирдлагуудад хүлээлгэн өгөх
  • Засвар үйлчилгээний төсөв, урьдчилсан мэдээтэй холбоотой цогц ойлголт, жилийн болон тогтмол засвар үйлчилгээний төсөв (ZBB), тайлан, зардлын хяналтанд дэмжлэг үзүүлэх
  • Үйл ажиллагааны төсөв дэхь хөрөнгөжүүлсэн болон хөрөнгөжүүлээгүй зардлыг ялган, үл хөдлөх хөрөнгийн багт хөрөнгийн элэгдлийг тооцоход дэмжлэг үзүүлэх
  • Капитал төлөвлөлт, урьдчилсан мэдээ таамаглал дахин боловсруулах, батлуулах, уурхайн ажиллах хугацаа болон ТЭЗҮ-ийн мэдээллийг шинэчлэх зэрэгт бизнесийн дүн шинжилгээний багт дэмжлэг үзүүлэх
  • Мэдрэмжийн шинжилгээ, эрсдэлтэй нөхцөл байдлын хувилбаруудыг боловсруулж, эрсдлийг бууруулах арга хэмжээ хэрэгжүүлэхэд удирдлагуудад дэмжлэг үзүүлэх
  • Системийн засвар үйлчилгээ болон сарын эцсийн амжилттай хаалтын үйл явцыг удирдан зохицуулах

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Санхүү эсвэл Бизнесийн захиргаа эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • МНБ/Мэргэшсэн Нягтлан Бодогч бол давуу тал болно
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах өндөр чадвартай байх
  • SAP програм ашиглаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Өөрийн болон бусад багийнхантай ажиллах чадвартай байх


Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

"Оюу Толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.