Санхүүгийн бизнес түншийн шинжээч

Нээлтийн огноо: 2021-11-10
Хаалтын огноо: 2021-11-19 17:30
Хэлтэс: Санхүү

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Санхүү, бизнес-Санхүүгийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Санхүүгийн бизнес түншийн шинжээч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн санхүүгийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийх, зохих дүн шинжилгээг гаргахад оршино.

Үүрэг даалгавар

  • Уйл ажиллагааны, тогтвортой хөрөнгө оруулалтын зардал дээр санхүүгийн, бизнесийн дүн шинжилгээ хийж дэмжлэг хүргэх,
  • Хөрөнгө оруулалтын, үйл ажиллагааны зардлын бие даасан санхүүгийн загварыг тухайн зориулалтынх нь дагуу гаргаж, удирдан зохион байгуулж, бизнесийн шийдвэр гаргахад нь туслах,
  • Бусад хэлтэст өдөр тутам санхүүгийн дэмжлэг хүргэж, SAP, BW тайлан, төлөвлөлтийн үе шатны талаар сургалт явуулж, төлөвлөгөө, урьдчилсан тооцооллын талаар ерөнхий удирдамж өгөх, зардлыг бүртгэх, хуримтлуулах үйл явц, жилийн эцсийн/сарын эцсийн бэлтгэл ажлын талаар зөвлөгөө өгөх, зардлын кодчиллыг засах,
  • Санхүүгийн дүн шинжилгээнд тулгуурлан зөвлөмж өгч, Удирдлагатай ил тод тодорхой харилцаж, ойр ажиллах,
  • Бие даан ажиллаж, удирдамж зааврыг хамгийн бага хэмжээнд авах. Үйл явцыг сайжруулах боломж бололцоог тодорхойлж, түүний шийдэл, хэрэгжилтийг олохоор ажиллах,
  • Хариуцсан төсөлтэй холбоотой асуудлыг олж тогтоож, шалган судлах, цар хүрээг нь тодорхойлж, хүлээн зөвшөөрсөн аргачлалаас, эсхүл зөвлөмж болгосон хувилбаруудаас арга барилаа сонгох,
  • Санхүүжүүлэгч болоод гол оролцогч талуудтай тохиролцсоны дагуу бизнесийн асуудалд дүн шинжилгээ хийх,
  • Тавигдах шаардлагыг бататгаж, өөрчлөлтийн нөлөө зэрэг тогтсон чанарын шалгуур үзүүлэлттэй тэдгээрийг харьцуулж үнэлэх,
  • Шийдвэр гаргахад туслах үүднээс бэлэн мөнгөний урсгалын загвар гаргах, хувилбаруудад дүн шинжилгээ хийх,
  • Хувилбар/зөвлөмжүүдийг батлуулах, гарын үсэг зуруулах,
  • Зардал хэмнэх төслүүдийг тодорхойлох, цар хүрээг нь гаргах, хэрэгжүүлэхээр бизнесийн үйл ажиллагаанд орж ажиллах,
  • Сарын сүүлийн төгсгөлийн үйл явцад дэмжлэг хүргэх,
  • Бизнесийг сайжруулах төсөлд, хувилбаруудад дүн шинжилгээ хийхэд дэмжлэг үзүүлэх,
  • Шаардлагатай бусад ажилд дэмжлэг үзүүлэх.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • Санхүү эсвэл Бизнесийн захиргаа эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байх
  • 3-аас доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Уул уурхайн салбарт ажилласан туршлагатай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх
  • Microsoft Office-ийн хэрэглээний програмууд, ялангуяа MS Excel програм дээр ажиллах өндөр чадвартай байх;
  • Тооцоолол болон Задлан шинжилгээ хийх бүрэн чадвартай байх
  • Санал болгосон шийдлүүдэд үнэлэлт дүгнэлт өгч, хамгийн тогтвортой үр дүн авчрах шийдлийг хэрэгжүүлэх ур чадвартай байх
  • Хамтран ажиллагч, оролцогч талуудтай хүндэтгэлтэй харилцаж, санал зөвлөмжийг нь нээлттэй хүлээн авах замаар тэдэнтэй ажил хэргийн сайн харилцааг үүсгэх чадвартай байх
  • Бизнес болон худалдааны нэр томьёоны ойлголт сайтай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.