Санхүүгийн ажилтан / Нягтлан бодогч - Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан
Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сангийн ерөнхий мэдээлэл:
Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан нь (ОТХС) Ханбогд сумыг хөгжүүлэх, хөгжлийн хөрөнгө оруулалтыг хурдасгах зорилгоор үүсгэн байгуулагдсан. “Оюу толгой” ХХК (ОТ) нь ирэх таван жилд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Өмнөговь аймаг, Ханбогд сумын Засаг даргын Тамгын газар, ОТ ХХК, Барилга, хот байгуул алтын яамнаас (БХБЯ) хамтран боловсруулсан орон нутгийн хөгжлийн цогц төлөвлөгөө - Ханбогд сумын төвийн мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулна.
ОТХС нь бүртгэгдсэн, бие даасан, ашгийн төлөө бус хуулийн этгээд юм. Тус сан нь Ханбогд сумын төвийг аюулгүй, гэр бүлд ээлтэй, амьдрахад таатай хот болгон тогтвортой хөгжүүлэх, нутгийн иргэдийн амьдралын чанар, сайн сайхан байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, туслах зорилготой.
Ажлын байрны тодорхойлолт
Санхүүгийн ажилтан / Нягтлаг бодогч нь хуулийн шаардлагуудын хүрээнд нягтлан бодох бүртгэл, төлбөр тооцоо, тооцоо нийлүүлэх, төсөв боловсруулах, түүнийг хянах, санхүүгийн үйл ажиллагаа, санхүүгийн албаны удирдлага, даатгал болон ‘Хурдасгуур Сан’-гийн төсөл бүрийн төсвийн тооцоолол боловсруулах зэрэг санхүүгийн бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
Үндсэн ажил үүрэг, хариуцлага:
Санхүүгийн ажилтан / Нягтлан бодогч нь дараах ажил үүргийн гүйцэтгэнэ:
- Байгууллагын санхүү, НББ бүртгэл, журнал, санхүүгийн систем болон бүртгэл тайлагналыг батлагдсан дүрэм, журам, стандартын дагуу хөтлөн явуулах ба санхүүгийн тайлан бэлтгэн хуулийн дагуу тайлагнах
- Хурдасгуур сангийн үйл ажиллагааны жилийн төсөвийг хамтран бэлтгэх, төсөв ба зардыг хянах, удирдах
- Байгууллагын батлагдсан төсөв, төсөв ба зардлын удирдлага, санхүүгийн журмуудын талаар Хурдасгуур сангийн ажилтнуудад удирдамж өгөх, шаардлагтай сургалт, мэдээлэлээр хангах
- Санхүүгийн тайлант хугацаанд шаардлагтай тайлангуудыг цаг хугацаанд нь бэлтгэн тушаах, журнал бүртгэл, акруэл суурь бүртгэлийг хийх; сар, улирал, жилийн Санхүүгийн тайлан баланс бэлтгэн тушаах, Хурдасгуур сангийн Гүйцэтгэх захирал болон Сангийн ТУЗ-д тайлагнах
- Хурдасгуур сангийн санхүүгийн алсын хараа, төлөвлөлт, төсөөлөлийг бэлтгэн харуулах, хянуулах болон батлуулах
- Delegation of Financial Authority журмыг чанд даган мөрдөж ажиллах
- Хурдасгуур сангийн Гүйцэтгэх Захиралд тайлагнан, нягт хамтран хамтарч ажиллах;
- Байгууллагын мөнгөн урсгал, түүний төсөөлөл, төлөвлөлтийг бэлтгэх, Төслийн менежерүүдтэй санхүү удирдлагаар ханган, хамтран ажиллах; төслийн санхүүгийн өгөөжийг хангах, санхүүгийн удирдлагын системийг санал болгох, дэмжиж ажиллах
- Хугацаат санхүүгий аудит хяналт, бусад талуудын аудит шалгалтуудад мэдээ мэдээлэлийг бэлтгэн ажиллах
- Байгууллагын санхүүгийн сахилга бат, оновчтой санхүү бүртгэл, журнал, архив, тайлагналыг хангах, сайжруулалт хийж ажиллах
- Хөрөнгө оруулалтыг хянах, бэлэн мөнгөний урсгалын бүртгэл системийг оновчтой хийх
- Байгууллагын батлагдсан төсөв ба бодит зардлыг хянах, төлөвлөх, үйл ажиллагааны зардлыг төлөвлөх, удирдах
- НББ-ийн стандарт, тайлагнал ба журмуудыг чанд мөрдөж ажиллах, санхүүгийн систем ба гүйлгээний дансыг оновчтой бүртгэх ба тайлагнах, бодлого журмуудыг мөрдөн ажиллах
- Сангийн нийт ажил гүйлгээг бүртгэх, тайлагнах, дүн шинжилгээ хийх;
- Санхүүгийн тайлангуудын сар бүрийн бүртгэл, дүн шинжилгээг эрхлэн явуулах, тайлагнах, шаардлагатай санхүүгийн мэдээ бэлтгэх
Тавигдах шаардлага
Боловсрол:
- Санхүү бүртгэл, нягтлан бодогчийн Бакалавр зэрэгтэй
- Мэргэшсэн нягтлан бодогч эсвэл Мэргэшсэн НББ-ийн гишүүн бол дав\
Туршлага:
- 8-аас дээш жилийн ажлын туршлагатай, мэргэжлээрээ төр ба хувийн хэвшилд тасралтгүй ажилласан байх
Комптютер, дижитал тоног төхөөрөмжтой ажиллах чадвар:
- Microsoft програмууд
- НББ-ийн програмууд
- Емэйл харилцаа
- Интернет
Мэдлэг, ур чадвар:
- НББ, Санхүү бүртгэл, санхүүгийн менежментийн мэдлэгтэй байх
- Төрийн бус байгууллага, сайн дурын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг байгууллагын санхүү бүртгэл, стандарт, тайлагнал, ажилтнуудын дүрэм журам, хүний эрх, байгууллагын ЭМБОАА болон татварын мэдлэгтэй байх
- Ханбогд сумын өнөөгийн нөхцөл байдал, боломжууд, ажиллах нөхцлийн талаар ерөнхий ойлголт, мэдээлэлтэй байх
- Ханбогд суманд шаардлагатай нөхцөлд богино хугацаагаар очиж ажиллах боломжтой байх
- Англи монгол хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх
- Эерэг харилцааг эрхэмлэдэг байх
Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг өмнө бүрдүүлэн OTCareer@ot.mn хаяг руу илгээнэ үү.
- CV (Англи хэлээр)
- Товч намтар (Англи хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.