Сантехникийн багийн ахлагч

Нээлтийн огноо: 2022-01-24
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ- Механикийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах Сантехникийн багийн ахлагч ажлын байранд хоёр (2) ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь Уурхайн барилга байгууламж, дэд бүтэцийн сантехникийн засвар үйлчилгээний багийг ахалж, хүн, материалын нөөцийг үр дүнтэй ашиглах ба өөрийн шууд харьяалалд байгаа багийн гүйцэтгэлийг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөх замаар үйлдвэрлэлийн зорилт, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хууль дүрэм, аюулгүй ажиллагааны стандарт шаардлагуудыг хангуулахад оршино.

Үүрэг даалгавар

  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгал орчны сөрөг нөлөөллийг хянах хяналтын арга хэмжээнүүдийг манлайлан хэрэгжүүлэх, аливаа үл нийцлийг багийн гишүүдтэй хамтран шуурхай шийдвэрлэх
  • Багаа ахлан оффис болон орон сууцны барилга байгууламжид хоолой, хавхлаг, холбох хэрэгсэл, ус зайлуулах систем, бэхэлгээ суурилуулах, засах, засвар үйлчилгээ хийх
  • Сантехник, ус зайлуулах хоолойн системд хуваарьт үзлэг шалгалт хийх болон сантехникийн гэнэтийн дуудлагын үед хариу арга хэмжээ авах, оношлох, засварлах
  • Шаардлагатай үед бусад засварын багт туслах, шаллах, будах, шавардлага, таазны засал зэрэгхөнгөн хийцийн ажилд оролцох
  • Ажлын хүсэлтүүдийг хянаж, зураг төсөл, схемүүдийг судалж ойлгон шаардагдах хэмжээ, материалыг тодорхойлох
  • Гар багаж ашиглан бүтцийн эвдэрсэн буюу гэмтэлтэй хэсэг, хэсгүүдийг засах, солих
  • Шаардлагатай үед Их зогсолтын ажилд томилогдон ажиллах
  • Аюулгүй ажиллагааны тогтоосон дүрэм, журмыг мөрдөж, аюулгүй, ажлын байрны эмх цэгцийг сахих
  • САП Систем ашиглан 7 хоног, 2 долоо хоног, 4 долоо хоногийн төлөвлөлтийг хийж, ажлын хүсэлтүүдийг ажлын захиалга болгож, гүйцэтгэсний дараа шаардлагатай бүх мэдээллийг оруулан ажлуудаа цаг тухай бүрт нь хаана.
  • Ажлын гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг хянаж, ажлын гүйцэтгэлийн чанар, бүтээмжийг хянахын зэрэгцээ гүйцэтгэл, аюулгүй ажиллагаа, чанарыг сайжруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх
  • Ахлах ажилтны өгсөн үүрэг даалгаварын дагуу багийн гишүүдэд ажлын арга барил, дүрэм журам, аюулгүй ажиллагааны дүрэм, сантехникийн стандартуудыг болон тэдгээр дүрэм журмуудын өөрчлөлтийг таниулан сургаж, мэдээллээр хангах.
  • Шаардлагатай үед Сантехникийн Ахлах ажилтныг орлон ажиллана.
  • Шаардлагатай үед ээлжийн гүйцэтгэлийн тайлан, багийн гишүүдийн цагийн бүртгэл, ослын тайлан, сарын тайлан болон бусад шаардлагатай тайлан бэлтгэнэ.

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд, эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, сургалтын төвийн хөтөлбөрт (мөн ажлын байрны дадлагажих хөтөлбөр) хамрагдан, диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
  • Сантехнкийн засвар үйлчилгээний чиглэлээр мэргэшиж ажилласан, эсхүл практик үйл ажиллагаа, ажлын байрны сургалтаар дамжуулан бодит туршлага хуримтлуулсан байх.
  • Багаар ажиллах, манлайлах, засвар үйлчилгээний баг хамт олон удирдан ажиллаж байсан туршлагатай байх
  • Харилцааны өндөр ур чадвартай байх.
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшил, соёлтой байх.
  • Англи хэл, компьютерийн дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.