РТБШ системийн мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2021-11-08
Хаалтын огноо: 2021-11-22 17:30
Хэлтэс: Мэдээлэл технологийн хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Мэдээлэл технологийн үйл ажиллагааны хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) РТБШ системийн мэргэжилтэн (1 жилийн хугацаатай) ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь бизнесийн тодорхой чиг үүрэг үнэ цэнэ, үр өгөөж авчирч,ОТ-ийн бүх Бизнес нэгжид төслийн үндэслэл, амжилтын хүчин зүйл, тасралтгүй сайжруулах чиглэлүүдтэй уялдуулан бизнесийн үр өгөөжийг хүртээхэд дэмжлэг үзүүлж ажиллахад оршино.

РТБШ системийн мэргэжилтэн нь үнэ цэнэ, чиг үүрэг, хууль, дүрмийн хэрэгжилт, тогтвортой байдал, үйл ажиллагааны шаардлагын бизнес хэрэгцээг хангах буюу мэргэшлийн чиглэлийн хүрээнд РТБШ олон улсын аппликейшны техник шийдлийг хангах үүрэгтэй.

Үүрэг даалгавар

  • РТБШ системийн үйлдэлийг ашиглах, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор бодлого, журам, сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхэдүндсэн оролцогч талуудтай хамтран ажиллах.
  • Төслийг тодорхойлох, төлөвлөх үе шатуудад оролцож РТБШ-ийн ажиллагаа нь бизнесийн тогтвортой ажиллагааг дэмжиж, зохих түвшинд хяналт тогтоож, ОТ стандарт, бодологод нийцэж буй эсэхийг баталгаажуулах.
  • “Оюу толгой” ХХК-ийн РТБШ-ийн суурь систем, дэмжих чиг үүргийн хүрээнд тасралтгүй сайжруулалт хийх санаачилгыг хэрэгжүүлэх ажлыг хариуцах.
  • Байгууллага болон түүний түншүүдийн өөр өөр түвшний хэрэглэгчдэд зохих нэвтрэх эрхийг олгох үүднээс РТБШ-ийн аюулгүй байдлын дэд системийг сайтар ойлгох.
  • Шинэ болон ашиглагддаг системийг нэвтрүүлэх, нэгтгэх, тэдгээрийн бизнесийн нөлөөллийн талаар шалгаж, судлан, техникийн буюу мэргэжлийн зөвлөгөө өгөх.
  • ОТ РТБШ системийг сайжруулахын тулд өгөгдөл, мэдээлэл боловсруулах шийдэл, тайлангийн загварыг гаргаж, боловсруулж, туршиж, нэвтрүүлж, шинэчилж байх.
  • Рио тинто группийн бусад бизнес нэгж, Мэдээллийн систем, технологийн нэгж (MСТ)-ийн РТБШ хариуцсан мэргэжилтнүүдтэй холбогдож мэдлэгээ солилцох, Туршлага солилцох холбоо болон SAP хэрэглэгчдийн хуралд бизнесийн нэгжээ төлөөлөн оролцох
  • Илүү нарийн төвөгтэй асуудлууд дээрПроцесс сайжруулалт хариуцсан бусад удирдах ажилтнууд, Бизнес шийдлийн дэмжих багуудтай нягт хамтран ажиллаж, эцсийн хэрэглэгчдийн сэтгэл ханамжид нийцүүлэн асуудлыг шийдвэрлэх.
  • Багийн зүгээс ирүүлсэн санал хүсэлт, бизнесийн үйл ажиллагаанд хийсэн ажиглалтад үндэслэн РТБШ-ийн дэмжих ажиллагааг сайжруулах боломжуудыг тодорхойлж, шаардлагатай бол сайжруулалт хийх.
  • РТБШ системийн хэрэглэгчдэд зориулан баримт бичиг, журам, зааварчилгаа боловсруулах.
  • Хэрэглэгчдийг зохих ёсоор сургаж, бизнесийн шийдлийн бүх сайжруулалтын талаарх шинэ мэдээллийг цаг тухайд нь хүргүүлж байх.
  • Шаардлагатай тохиолдолд эцсийн хэрэглэгчдэд зориулан Бизнесийн шийдлийн сургалтыг зохион байгуулах.

Тавигдах шаардлага

  • Мэдээлэл технологийн инженер эсвэл ижил төстэй мэргэшлийн чиглэлээр боловсрол эзэмшсэн байх
  • Ойролцоо ажлын байранд 5 дээш жилийн ажлын туршлагатай байх
  • SAP буюу бусад ERP системийн туршлагатай байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний чадвартай
  • MS оффисийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Хурдан өөрчлөгдөх орчинд ажиллах туршлагатай мөн эерэг хандлага, бэрхшээлийг даван туулахад бэлэн байх
  • Асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх чадвартай логик сэтгэлгээтэй

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.