Резин татлагын оператор

Нээлтийн огноо: 2022-05-16
Хаалтын огноо: 2022-05-31 17:30
Хэлтэс: Гүний уурхайн үйлдвэрлэл

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК–ийн Гүний уурхайн - Үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурав (3) Резин татлагын оператор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү албан тушаалын зорилго нь уурхайн олборлолтын төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжид хамаарах Цавуутай хүчитгэсэн бэхэлгээний ажлыг компанийн дүрэм журмын дагуу аюулгүйгээр стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Цавуутай хүчитгэсэн бэхэлгээний болон дагалдах ажлуудыг ахлах ажилтны даалгавар зааварчилгааны дагуу хийж гүйцэтгэх
  • Цавуутай хүчитгэсэн бэхэлгээний ажлын даалгаварт шаардагдахИнженер техникийн багаас ирүүлсэн зураг, төлөвлөгөөг унших, ойлгох түүнийг дагаж мөрдөх
  • Ажлын байрыг эмх цэгцтэй цэвэр, аюулгүй байлгах
  • Ажлын байран дахь аюулыг тодорхойлж, зохих хяналтыг хэрэгжүүлэх, шаардлагатай бол ахлах ажилтан болон холбогдох албан тушаалтанд мэдэгдэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж ажиллах
  • Хамран ажиллагсад болон уурхайн бусад хэсэг нэгж бүртэй үр дүнтэй эерэг харилцаа холбоо тогтоож ажиллах
  • Онцгой байдлын үедхэрхэн хариу арга хэмжээ авах сургалтанд хамрагдаж, бүрэн дүүрэн мэдлэг, чадвартай болсон байх.
  • Онцгой байдал үүссэн үед хариу арга хэмжээ авах.
  • ААДШ/УХААН үнэлгээ/НЭУ-ын шалгах хуудас гэх мэт ажилд холбогдох бичиг баримтуудыг ажлын талбар дээр үр дүнтэй хийж гүйцэтгэх
  • Ажлын цагийн зохион багуулалт сайтай, үр бүтээлтэй өнгөрүүлж сул чөлөөтэй цаг гарвал өөрийн идэвхи санаачлагаар ахлах ажилтандаа мэдээллэж ахлах ажилтны өгсөн аливаа үүрэг даалгаварыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
  • Гүний уурхайн Цавуутай хүчитгэсэн бэхэлгээний ажлыг хийж гүйцэтгэж байсан ажлын туршлагатай байх холбогдох ажлын байранд 1-ээс дээш жил ажилласан туршлагатай байх
  • Холбогдох ажлын байранд 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх
  • В ангиллын жолооны үнэмлэхтэй байх
  • Аюулгүй ажиллагааны соёлыг эрхэмлэдэг байх
  • Өмнөговь аймгийн иргэн бол давуу тал болно

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2 бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.