Радио инженер

Нээлтийн огноо: 2022-10-23
Хаалтын огноо: 2022-11-04 17:30
Хэлтэс: Гүний уурхай Гүний уурхайн технологи

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-aaс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Мэдээлэл технологийн хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Радио инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь радио системийг оролцуулан радио холбооны дэд бүтцийн хэвийн ажиллагааг хангаж, өдөрт тутмын тусламж болон үүссэн асуудлыг шийдвэрлэхэд чиглэнэ. Үзүүлж буй үйлчилгээг сайжруулах, үр ашигтай хэрэглээ, оновчтой болгох санаачилгуудыг гарган ажиллах нь мөн чухал. Энэхүү албан тушаалтан нь мөн харилцаа холбооны шинэ угсралт суурилуулалт, нэвтрүүлэлтийн ажлуудыг хариуцна.

Үүрэг даалгавар

  • Дата/Радио системийн болон дэд бүтцийн өдөр тутмын тогтвортой ажиллагааг хангах
  • Гүний уурхайтай холбоотой утасгүй сүлжээ, үүнд WIFI сүлжээ, утасгүй холбоос (PTP, PMP), хандах цэгүүд гэх мэт –ийг удирдаж, хэвийн ажиллагааг хангах - Гүний уурхайн радио холбооны системийг удирдах, хэвийн ажиллагааг хангах
  • Гүний уурхайн малталтууд руу радио/утасгүй сүлжээг өргөтгөх ажлыг хариуцна
  • Өдөр тутмын уурхайн бүтээн байгуулалт, үйл ажиллагаанддэмжлэг болгон Утасгүй / Радио холбооны дэд бүтцийг үр ашигтайгаар ашиглаж буйд хяналт тавих
  • Чиглүүлэгч, сэлгэгч, хандах цэг гэх мэт сүлжээний төхөөрөмжүүдийн тохиргоог хийх
  • Гар радио холбоо, машины радио холбоонд зохих тохируулга, загвараар тохиргоогхийх (ярианы груп гэх мэт)
  • Гүний уурхайд ашиглагддаг харилцаа холбооны бүх системд дохионы түвшин, сүлжээ найдвартай эсэхийг хянах зорилгооррадио дохионы чанарын аудит хийх гэх мэтээр бүтцийн урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний ажлуудыг гүйцэтгэх
  • Харилцаа холбооны бүх тоног төхөөрөмжийн бараа материал, сэлбэг хэрэгслийг бүртгэж хариуцах (утасгүй холбоос, хандах цэг, радио гэх мэт…)
  • Гүний уурхайн Харилцаа холбооны системтэй холбоотой техник/програм хангамжийн шийдвэрийг гаргахдаа Бэлтгэн нийлүүлэгчидтэй харилцан хамтран ажиллах
  • Хариуцсан системдээ байнгын сайжруулалтын боломжуудыг тодорхойлж, хэрэгжүүлэх
  • Харилцаа холбоо/утасгүй үйлчилгээтэй холбоотойгоор МТ хэлтэст ирсэн дуудлагад тусламж үзүүлэх
  • Шаардлагатай бусад ажил үүргүүдийг гүйцэтгэх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.