Процесс, Системийн Ахлах Мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2023-11-13
Хаалтын огноо: 2023-11-23 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн – Үйл Ажиллагааны Бэлэн Байдлын хэлтэст Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Процесс, Системийн Ахлах Мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Процесс, Системийн ахлах мэргэжилтний үүрэг нь олон төрлийн үйл явц, үйл ажиллагааны хүрээнд гүний уурхайн нэвтрэлт болон процесс, системийн үйл ажиллагааг чанартай, үр дүнтэйгээр хүлээлгэн өгөхөд Үйл Ажиллагааны Бэлэн Байдлын хэлтсийн баг хамт олон болон хэлтсийн Менежерт дэмжлэг үзүүлэх юм.

Үүрэг даалгавар

  • Хөрөнгийн удирдлагын систем – Өртөг, хөрөнгө болон мэдээллийн удирдлагад шаардагдах хандлага, системийг (РТБШ) хэрэгжүүлэх. Мөн тухайн системийг ашиглан гүний уурхайн 2-р шатны өргөтгөлийн төслийн хөрөнгүүдийг хүлээлгэн өгөх
  • Хөрөнгийн үндсэн өгөгдлийг удирдах
  • Хөрөнгийн удирдлагын процесс системийн эцсийн хэрэглэгчдэд дэмжлэг үзүүлж, сургах мөн зардал, гүйцэтгэлийн тайлан гаргах механизмыг бий болгох
  • РТБШ стандартуудыг боловсруулсан тактик төлөвлөгөөнд хамруулах
  • Гэрээний удирдлагын тогтолцоо – Худалдан авалтын хэлтсийн ахлахуудтай хамтран ажиллаж гэрээний системд (Уурхайн насжилт, бүтээн байгуулалт болон олборлолт) хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлүүд болон үйл ажиллагааны тайлангийн хэрэгцээг дэмжих хэсгүүд багтсан эсэхийг бататгах
  • Хүлээлгэн өгөх үе шаттай уялдуулан ажлын туршлага, журмуудыг боловсруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх
  • Бусад гэрээт гүйцэтгэгчид болон ханган нийлүүлэгчдээс ирүүлсэн баримт бичиг болон мэдээллийн удирдлагын систем, түүний нөөц болон хэвийн ажиллагааг хангаж хэрэгжүүлэх
  • Гүний уурхайн үйл ажиллагаанд зориулсан байгаль орчны, аюулгүй ажиллагааны, инженерингийн болон уул уурхайн хяналтын системийг бий болгож, хөгжүүлэх
  • Системийг эхлүүлэх, хэрэглэгчийг хүлээн авах шалгалтыг хийх, МС&T багтай хамтран ажиллах
  • Урьдчилан тохирсон шилжилтийн төлөвлөгөөний дагуу систем болон бодит биелэлтийг цаг тухай бүрд нь нийцүүлэхийн тулд Оюу Толгой ХХК-ийн бизнесийн системийн ажилтнуудтай хамтран ажиллах
  • Ажил үүрэг
  • Гүний уурхайн одоогийн 1-р шатны хөрөнгүүд болон 2-р шатны өргөтгөлийн төсөлд зориулсан хөрөнгийн удирдлагын системийн тохиргоо болон хэрэгжүүлэлт
  • Гэрээт удирдлагын системийн бэлэн байдал
  • Уурхайн хяналт болон ХАБЭА гэх мэт уурхайн удирдлагын тогтолцооны хэрэгжилт
  • Дээр дурдсан системүүдийн хэрэгжилт болон ашиглалтыг дэмжихэд шаардлагатай бичиг баримт болон дүрэм журмуудыг боловсруулах
  • Оюу Толгой ХХК /Гүний уурхайн төслийн нэгдсэн төлөвлөгөө болон системийн шилжилтийн төлөвлөлтөд хувь нэмэр оруулах
  • Гүйцэтгэл болон удирдах үйл явцад шилдэг арга хэрэгсэл, туршлагыг ашиглах
  • Бүх хэсгүүдийн бизнесийн мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх
  • Тодорхойлсон шалгуур, үе шатуудын дагуу төслийн явцыг хянах
  • Төслийг амжилттай дуусгахын тулд үйл ажиллагааны багуудтай нягт хамтран ажиллах
  • Төслийн явцад дэмжлэг үзүүлэх зорилгоор шаардлагатай тайлан, санал танилцуулгуудыг боловсруулж үйл ажиллагааны багуудтай хамтран ажиллах
  • Эрсдэлүүдийг тодорхойлж тэдгээрийг бууруулах төлөвлөгөөг бэлдэх
  • Төслийг амжилттай хэрэгжүүлэх шалгууруудыг тодорхойлж, төслийн хэрэгжилтийн явцад оролцогч талуудад сануулах
  • Төслийн оролцогч талуудтай байнгын харилцаа холбоотой ажиллах
  • Төслийн амжилттай дуусгахад чухал ач холбогдол бүхий харилцаа холбоог бий болгох, бэхжүүлэх
  • Төслийн баримт бичгүүд бүрэн, зохих ёсоор хадгалагдсан эсэхийг баталгаажуулах
  • Сонгогдсон ажилд горилогч нь өөрийн хариуцсан хэсэгт дараах ажлуудыг хийж хэрэгжүүлнэ:

Тавигдах шаардлага

  • Боловсрол: Инженерчлэл, Харилцаа, Удирдлагын чиглэлээр холбогдох мэргэжлийн зэрэг эсхүл энэ чиглэлийн ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Бусад мэргэшил: Төслийн удирдлагын ур чадвар эсхүл түүнтэй адилтгах ур чадвар давуу тал болно.
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх,

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.