Процессын Ахисан Түвшний Автоматжуулалтын Ахлах Инженер
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК-ийн Техникийн болон Нэгдсэн Төлөвлөлт- Баяжуулах үйлдвэрийн техникийн хэлтэст Уурхайн талбарт 7 хоног ажиллаад 7 хоног амарч, Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Процессын Ахисан Түвшний Автоматжуулалтын Ахлах Инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд ахисан түвшний процессын (APC) автоматжуулалтын дизайн боловсруулах, одоо ашиглагдаж буй автомат удирдлагын логикийг сайжруулах, шинэ автомат удирдлага туршин нэвтрүүлэх болон автомат удирдлагын системийн(PI,DCS) холбогдолтой бүхий л ажлуудад өргөн цар хүрээнд дэмжлэг үзүүлэх ажлуудыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- ЭМААБО-ы удирдлагын тогтолцоо, шаардлагатай бүх хууль эрх зүйн дүрэм журмуудад нийцүүлэн аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг дээд түвшинд хангах
- ЭМААБО-той холбоотой сайжруулалт, санаачилга болон ослын сургамжуудаас гарсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- Автоматжуулалтын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд баяжуулах үйлдвэрийн багуудтай нягт хамтарч ажиллах
- Үйлдвэрийн процессын удирдлагын системүүдийн(APC,DCS,PI) хэвийн найдвартай ажиллагааг хариуцан ажиллаж үүссэн аливаа асуудлыг цаг алдалгүй оношлох, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн хэвийн ажиллагаанд оруулах
- Үйлдвэрлэл болон металл авалтыг сайжруулах, сул зогсолтыг бууруулах тал дээр металлурги, үйл ажиллагаа болон засварын багуудтай хамтран ажиллах
- Удирдлагын логик өөрчлөлтүүдийг APC болон DCS системүүд дээр хийх
- Шинэ дэвшилтэт техник технологийн мэдээллийг судлах, үйлдвэрт нэвтрүүлэх замаар үйлдвэрийн ашигт ажиллагааг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- Нарийн төвөгтэй техникийн өндөр ур чадвар шаардсан асуудлуудыг арилгах, оновчтойгоор шийдвэрлэх
- Хариуцсан хэсгүүдийн гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлтүүдийг хянах, удирдах
- Үйлдвэрлэлийн автоматжуулалттай холбоотой бичиг баримтуудыг тогтмол шинэчилж байх
- Үйлдвэрийн процессын удирдлагын системүүдийн ашиглагч талуудад тэдгээрийн хэрэглээнд үүсч буй аливаа асуудлыг судлан сайжруулах тал дээр шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэх
Тавигдах шаардлага
- Процессын автоматжуулалт, Эрдэс боловсруулалт, Мэдээлэл технологийн, Электроникийн инженер эсвэл үүнтэй ижил төстэй чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй байх
- 3+ болон түүнээс дээш жил процессын автоматжуулалт, процессын удирдлага болон үйлдвэрийн технологийн чиглэлээр туршлага хуримтлуулсан байх
- Эрдэс боловсруулалт болон үйлдвэрийн автоматжуулалтын талаар өндөр мэдлэг туршлагатай байх
- PLC, DCS, SCADA,PI систем болон үйлдвэрийн автоматжуулалтын талаар мэдлэгтэй байх
- Үйлдвэрийн процесст дүн шинжилгээ хийх болон статистикийн өндөр мэдлэгтэй байх
- Үйлдвэрийн автоматжуулалтын системд хэрэглэгддэг программчлалын хэл, арга техникүүдийг эзэмшсэн байх
- Баг удирдах, багийн болон харилцааны ур чадвар сайтай байх
- Англи хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.