Процессын автоматжуулалт, хяналт хариуцсан мэргэжилтэн
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК – Инженеринг болон Төслийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Процессын автоматжуулалт, хяналт хариуцсан мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны нь уурхайн цогцолборын бүх технологийн процесс, аюулгүй ажиллагаа, харилцаа холбооны системийн засвар үйлчилгээг хариуцаж, гүйцэтгэлд хяналт тавих үүрэгтэй. Техникийн ажил үүргийн хувьд ашигт малтмал боловсруулах үйл ажиллагаа, холбогдох нарийн хэмжих хэрэгсэл, хяналтын системийн талаар гүнзгий ойлголттой байх шаардлагатай.
Үүрэг даалгавар
- Программчлагдах логик контроллёр (PLC), Хүн-машины интерфейс (HMI), Нэгдсэн хяналт, удирдлага, мэдээллийн (SCADA) системүүдийн гэмтлийг илрүүлэх.
- Технологийн процессыг илүү оновчтой болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх.
- Хяналт, удирдлагын системийн асуудал, гэмтлийг илрүүлж засварлах.
- PLC системийн кодод багаж хэрэгсэл нэмэх, SCADA систем дээр багаж хэрэгслийг тохируулах
- Технологийн процессын хяналт, удирдлагын үндсэн зарчмын дагуу дохиолол, түүний уялдаа холбоотой байдалд өөрчлөлт оруулах
- Технологийн процессын хяналт,удирдлагын үндсэн зарчимд дараалал нэмж оруулах, дарааллыг өөрчлөх.
- PLC, HMI, SCADA системийн программ боловсруулах, шинээр бичих.
- Шинэ төслийн нарийн хэмжүүр, хяналт, удирдлагатай холбоотой ажлын цар хүрээг шинээр боловсруулах.
- Төлөвлөгөөт ажлуудыг харилцан тохирсон хугацаанд гүйцэтгэн төслийг удирдаж дуусгах
- Мэдрэгч төхөөрөмж, хяналт, удирдлагын эд анги, нарийн хэмжүүрийн сигнал, дохионы талаар ойлголттой байх.
- Цахилгааны мэдлэгтэй, зураг төслийн удирдлагын талаар ойлголттой байх.
- Уурхайн цогцолбор дээрх бүх цахилгааны нарийн хэмжүүрийн багуудад техникийн дэмжлэг үзүүлж ажиллах.
- ОТ уурхайн цогцолборын Технологийн процессын аюулгүй ажиллагааны хорооны гишүүнээр ажиллах.
- ОТ уурхайн цогцолборын хэмжээнд холбогдох чиг үүргийнхээ хүрээнд аюулгүй ажиллагааны манлайлагч байх
- Технологийн процессын хяналт, автоматжуулалтын инженер мэргэжлээр их дээд сургууль, коллеж төгссөн, эсвэл мэргэжлийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, зохих мэдлэг чадварыг эзэмшсэн байх
- 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
- Үйлдвэрлэлийн харилцаа холбоо-EtherNet IP, DeviceNet, Profibus, ProfiNet
- ABB компанийн Программчлагдах логик контроллёр, бусад төрлийн удирдлага туршлагайтай байх
- Siemens компанийн Программчлагдах логик контроллёр
- Холбогдох чиг үүргийн аюулгүй ажиллагааны мэдлэг
- Англи хэлний бичгийн болон ярианы ур чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.