Премиум Конкрит ХХК-тай “4-р бетон зуурмагийн үйлдвэр, карьер”-ын гэрээнд гарын үсэг зурав

“Оюу толгой” компани нь Premium Concrete компанитай уурхайд бетон зуурмаг нийлүүлэх, карьерын ашиглалт, засвар үйлчилгээ үзүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.Шинээр зурж буй гэрээний хүрээнд “Премиум конкрит” орон нутгийн иргэдийн ажил эрхлэлтийг дэмжиж, Өмнөговь аймгаас хийж буй худалдан авалтыг нэмэгдүүлэхийн сацуу “Монголд үйлдвэрлэв” бодлогыг дэмжин ажиллахаар боллоо.

“Премиум конкрит” нь 2017 оноос хойш “Оюу толгой” компанитай хамтран ажиллаж жилд 120,000 орчим шоо метр, 20 нэр төрлийн бетон зуурмаг үйлдвэрлэж гүний уурхайд нийлүүлж байна. Бетон зуурмагийн үйлдвэр нь гүний уурхайн туннелийн аюулгүй, найдвартай байдлыг хангах, газар доорх дэд бүтцийг бий болгоход чухал ач холбогдолтой юм.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.