Платморфуудын Техникийн Ахлах

Нээлтийн огноо: 2022-09-01
Хаалтын огноо: 2022-09-15 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн технологийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Платморфуудын Техникийн Ахлах ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү албан тушаалын зорилго нь Гүний Уурхайн Технологи - Систем интеграцийн багын нэг хэсгийн удирдаж, Оюу Толгойн бизнест одоо хэрэглэгдэж байгаа болон ирээдүй хэрэглээнд нэвтрэх технологийн платформуудын ажиллагаа, засвар үйлчилгээ болон дизайн дээр нь техникийн ур чадварын хувьд манлайлан оролцож гүний уурхайн үйл ажиллагааг дэмжин ажиллахад оршино

Үүрэг даалгавар

  • Систем болон платформууд дээрх Систем интеграцийн багын өдөр тутмын ажлуудыг удирдан зохицуулах
  • Багын гишүүддээ шаардлагатай үед нь тусалж, чиглэл өгөх
  • Багын нөөц боломж дээр тулгуурлан ажлуудаа төлөвлөн, үр дүнтэй хэрэгжүүлэх
  • Баг дээрээ явж байгаа ажлуудаа хянах, түүнийгээ тайлагнах. Мөн багын гишүүний хийж байгаа ажил дээр нь хэрэгтэй үед нь дэмжлэг үзүүлэх
  • Багийн гишүүдийн ажил амралтын хуваарийг төлөвлөн, уурхайн системүүдийн найдвартай ажиллагааг ханган ажиллах нөөц бололцоог бүрдүүлэх
  • Нэн чухал асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэж/засаж янзлах дээр анхаарч төстэй асуудлыг ирээдүйд дахин гарахгүй байх дээр төвлөрч ажиллах
  • Баг удирдан ажиллахад шаардагдах бусад бичиг цаасны ажлыг хийж гүйцэтгэх
  • Систем болон техникийн платформуудын хэсгийн архитектур болон дизайн шийдлүүдийг бүгдийг нь техникийн талаас нь мэргэжилтний хувьд бүрэн хянаж хариуцан ажиллах
  • Техникийн хувьд төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэхэд оролцох, шийдвэрлэх. Асуудал нь чухам ямар шалтгаанаас үүдэлтэй гэдгийг тодруулж баримтжуулах (RCA).
  • Эдгээрээс гадна доорх системийн инженерийн ажлуудад оролцох, хийх
  • Янз бүрийн чиглэлийн хэрэглэгчдээс ирсэн хэрэглэгчийн хүсэлтэд анализ хийж, сайжруулах/өөрчлөх хэрэгтэй зүйлсийн талаар санал зөвлөмж өгөх
  • МТ-ийн бүх бодлого, стандарт, журмыг мэддэг байх, мөрдлөг болгох
  • Технологийн платформуудыг суурилуулах, шинэчлэх зэрэг ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлэх
  • Платформуудын Техникийн Ахлах нь багийн нэг гишүүн нь байж, бусад Системийн инженерүүд, Ахлах Системийн инженерүүд, Мэдээлэл Технологийн инженер болон удирдлагын багтай хамтарч ажиллах учир харилцааны чадвар эзэмшсэн байх ёстой.
  • Нийлүүлэгч, багийн гишүүд болон удирдлагатай харилцахдаа нарийн ширийн зүйлст анхаарал тавьдаг байх. Бага зэргийн буруу ойлголцол ч ерөнхий эцсийн бүтээгдэхүүнд том асуудал үүсгэж болно.
  • Асуудлын суурь шалтгааныг тодорхойлох, асуудлыг цаг хугацаанд нь шийдвэрлэх чадвартай байх. Үүний тулд өргөн хүрээний техникийн мэдлэг, ур чадвар, туршлага шаардагдана.
  • Янз бүрийн систем дээр хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, оновчлол/сайжруулалт хийх чадвартай байх
  • Нийлүүлэгчид, дэмжих бүлгүүдтэй хамтран ажиллах
  • Төслийн багынхантай хамтран ажиллаж техникийн хүн хүчний тооцоог нь гаргахад нь туслах
  • Төслийн техникийн ажлууд нь тохирсон цаг хугацаандаа, төсөвтөө багтаж хийгдэж байгаа дээр хянанажиллах
  • Төсөлтэй холбоотой системийн асуудлыг илрүүлэх, шаардлагатай засварыг тодорхойлоход төслийн багийн ажилтнууд, Уурхайн үйлдвэрлэлийн технологийн багийн гишүүдтэй ажиллах

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • МТ эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэл.
  • 5-с дээш жил Мэдээллийн технологийн холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Microsoft -н технологиуд (Server OS, Hyper-V, Windows Clustering, Domain Controllers, Azure services Office365 service, гэх мэтчилэн) дээр мэргэжлийн түвшний мэдлэг, ажилласан туршлагатай байх
  • Vmware -н технологиуд (Clustering, Hypervisors, Tanzu Kubernetes Grid, Loginsight, гэх мэтчилэн) дээр мэргэжлийн түвшний мэдлэг, ажилласан туршлагатай байх
  • Линукс Серверийн үйлдлийн систем дээр (Ubuntu Server LTS, Red Hat Enterprise Linux, гэх мэтчилэн) дээр мэргэжлийн түвшний мэдлэг, ажилласан туршлагатай байх
  • Cloud Native -н технологиуд (Docker / Kubernetes/ Container орчин болон түүний нэвтрүүлэлт, тохиргоонууд гэх мэтчилэн) дээр мэргэжлийн түвшний мэдлэг, ажилласан туршлагатай байхӨндөр түвшний техникийн болон анализ хийх ур чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.