“Оюу толгой” 2023 оны хоёрдугаар улирлын тайлангаа танилцууллаа
- “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Компанийн шинэчлэн боловсруулсан стратегийг дэмжлээ
- Нэг тонн хүдэр боловсруулахад зарцуулсан усны хэмжээг олон улсын бусад уурхайн дунджаас бага түвшинд хадгаллаа
- 2023 оны хоёрдугаар улирлын эцсийн байдлаар 676.7 тэрбум төгрөгийг татвар, хураамж болон бусад төлбөрт зарцуулав
- “Оюу толгой” ХХК 2022 оны ТОП-100 ААН-ийн Гран при цомыг Монгол Улсын Засгийн газраас гардан авав
- Оюу толгойн уурхай дээр Рио Тинтогийн ТУЗ-ийн гишүүд, Гүйцэтгэх удирдлагын баг, хөрөнгө оруулагчид,шинжээч болон зээлдүүлэгч байгууллагын төлөөлөгч нарыг хүлээн авлаа
Монгол Улс, Улаанбаатар хот: “Оюу толгой” ХХК 2023 оны хоёрдугаар улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн олборлолтын явцаа өнөөдөр танилцууллаа.
Бид 54 дэх хүдэр буулгуурыг аюулгүй тэсэлж, гүний уурхайн олборлолтыг эхлүүллээ. Ингэснээр манай баг, хамт олон 2028-2036 оны хооронд нэг жилд олборлох зэсийн хэмжээг дунджаар 500,000 тоннд хүргэх бизнесийн зорилтод хүрэхийн төлөө гүний уурхайг аюулгүйгээр ахиулан ажиллаж байна. Манай хамт олон, гүний уурхайд хэдэн зуун хүдэр буулгуурыг тэсэлснээр дээрх зорилтод хүрэх юм. Оюу толгойн уурхай нь Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто группийн амжилттай түншлэл, хамтын зүтгэлийн үр дүн билээ.
“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер “Бид 2023 оны хоёрдугаар улиралд өөрсдийн төлөвлөгөөний дагуу зорилтоо биелүүлж бизнесээ аюулгүй, тогтвортой, ашигтай авч явахад анхаарлаа хандуулан ажиллалаа.
Оюу толгой өмнөх жилүүдэд Монголын ТОП-100 ААН-ийн шагналыг гардаж авч байсан ч энэ жил үнэлгээний таван гол үзүүлэлтийн дөрөвт нь тэргүүлж, 2022 онд нийт аж ахуйн нэгж дундаа нэгдүгээрт жагссан амжилтдаа маш их баяртай байна. Мөн энэхүү жагсаалтад Оюу толгойн 31 ханган нийлүүлэгч багтсаныг тэмдэглэхэд таатай байна.
Энэ долдугаар сарын дунд Рио Тинто группын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, Гүйцэтгэх удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ, шинжээч, хөрөнгө оруулагч нар Монголын Эдийн Засгийн Форум, Үндэсний Их Баяр Наадамд оролцож, Оюу толгойн уурхайд зочиллоо. Бид хүндэт зочдодоо Монгол Улс болон Оюу толгойн уурхайгаа танилцуулж, хүдрийн биет, өсөх ирээдүйн боломж, хамт олон, түншлэлээрээ дэлхийн жишигт нийцэхүйц болсныг харуулж чадлаа.”
Үйл ажиллагааны тайлан
- Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.20 байлаа.
- Олон улсад нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 1.2 куб метр ашигладаг бол Оюу толгой нь нэг тонн хүдэр боловсруулахад 0.55 метр кубээс бага (2023 оны 2-р улиралд 0.39 куб метр ус ашигласан) ус ашигладаг, усыг хэмнэлттэй ашигладаг зэсийн уурхайнуудын нэг юм.
- Нийт ажилтны 97.4 хувийг монголчууд, гүний уурхайн төслийн 34.3 хувийг эмэгтэй (гэрээт ажилтнуудыг оролцуулан), мөн “Оюу толгой” ХХК-ийн нийт ажилтнуудын 23.2 хувийг эмэгтэй ажилтнууд тус тус эзэлж байна.
- Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 194 сая ам.доллар буюу 676.7 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газарт төлсөн. Нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш нийт 4.1 тэрбум ам.доллар буюу 9.5 их наяд төгрөгийг дээрх хэлбэрээр төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтана.
- Хоёрдугаар улирлын байдлаар 740 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 390 нь үндэсний ханган нийлүүлэгч байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 68 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэдээ зарцуулжээ.
- Хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тойм мэдээг эндээс үзнэ үү.
Үйлдвэрлэлийн мэдээлэл
- 2022 оны хоёрдугаар улиралд хийсэн баяжуулах үйлдвэрийн засвар болон хүдрийн дундаж агуулга (0.52% ба 0.40%) өндөр байсан зэргээс хамаарч 2023 оны хоёрдугаар улиралд олборлосон зэсийн хэмжээ 2022 оны хоёрдугаар улиралтай харьцуулахад 40 хувиар өссөн. Энэ улиралд 1.56 хувийн зэсийн дундаж агуулгатай 0.9 сая тонн хүдрийг гүний уурхайгаас, 0.41 хувийн зэсийн дундаж агуулгатай 8.8 сая тонн хүдрийг ил уурхайгаас тус тус олборлон боловсруулсан.
- Панель 1 болон 2-ын техникийн судалгааны ажил хоёрдугаар улиралд дууслаа[1]. Үйл ажиллагаа урагшилснаар 2028-2036 оны хооронд нэг жилд дунджаар 500 мянган тонн хүртэлх зэс олборлох болно[2].
- Хоёрдугаар улирлын эцсийн байдлаар нийт 54 хүдэр буулгуурыг Панель 0 түвшинд тэсэлсэн бөгөөд тэдгээрийн 18-г энэ улиралд тэсэлсэн юм. Одоогоор гүний уурхайд хүдэр олборлох юүлүүр болон хүдэр авах цэг хаагдсан тохиолдол гараагүй.
- Уурхайн амуудын босоо нэвтрэлтийг сайн ахиулж, зургаадугаар сарын эцсийн байдлаар агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлтийг 627 болон 740 метрт хүргэлээ. Агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлтийг 1,148 болон 1,149 метрт хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Дээрх хоёр босоо амыг 2024 оны хоёрдугаар хагаст ашиглалтад хүлээлгэн өгөхөөр байна (өмнө нь 2024 оны нэгдүгээр хагаст төлөвлөгдсөн байсан). Уурхайн амуудын босоо нэвтрэлтийг гүйцээн дуусгах шаардлагыг хангахад ойртож байна.
- Хүдрийн биетийг гүний уурхайгаас газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуургын ажил үргэлжилж байгаа ба 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн баяжуулах үйлдвэрт хийхээр төлөвлөж буй шугамын тохируулгын ажил эхлэн, гол гүйцэтгэгч компани тавдугаар сард ажлаа эхлүүллээ.
“Оюу толгой” үйлдвэрлэлийн мэдээлэл
Үйлдвэрлэл борлуулалтын бүх мэдээллийг 100 хувиар тооцов
| 2022 оны 2-р улирал | 2022 оны 3-р улирал | 2022 оны 4-р улирал | 2023 оны 1-р улирал | 2023 оны 2-р улирал | 2022 оны хагас жил | 2023 оны хагас жил |
Боловсруулсан нийт хүдэр (‘000 тонноор) | 9,685.34 | 10,685.00 | 9,410.53 | 10,287.58 | 9,708.84 | 19,265.89 | 19,996.42 |
Ил уурхайн боловсруулсан хүдэр (‘000 тонноор) | 9,224.90 | 10,140.72 | 8,900.21 | 9,612.80 | 8,808.56 | 18,544.88 | 18,421.37 |
Гүний уурхайн боловсруулсан хүдэр (‘000 тонноор) | 460.45 | 544.28 | 510.32 | 674.77 | 900.28 | 721.02 | 1,575.05 |
Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга (дундаж): | |||||||
Зэс (%) | 0.40 | 0.42 | 0.45 | 0.49 | 0.52 | 0.40 | 0.51 |
Алт (г/у) | 0.26 | 0.22 | 0.21 | 0.22 | 0.21 | 0.29 | 0.21 |
Мөнгө (г/у) | 1.15 | 1.32 | 1.21 | 1.30 | 1.34 | 1.20 | 1.32 |
Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга (ОТ): | |||||||
Зэс (%) | 0.39 | 0.40 | 0.41 | 0.43 | 0.41 | 0.39 | 0.42 |
Алт (г/у) | 0.26 | 0.22 | 0.20 | 0.21 | 0.19 | 0.29 | 0.20 |
Мөнгө (г/у) | 1.12 | 1.28 | 1.14 | 1.16 | 1.10 | 1.19 | 1.13 |
Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга (Гүний уурхай): | |||||||
Зэс (%) | 0.56 | 0.82 | 1.03 | 1.36 | 1.56 | 0.51 | 1.47 |
Алт (г/у) | 0.24 | 0.22 | 0.29 | 0.35 | 0.38 | 0.22 | 0.36 |
Мөнгө (г/у) | 1.73 | 2.16 | 2.54 | 3.26 | 3.67 | 1.48 | 3.49 |
Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал(‘000 тонноор) | 146.04 | 173.58 | 151.94 | 201.76 | 200.26 | 290.29 | 402.02 |
Баяжмалын дундаж агуулга (% Зэс) | 20.92 | 20.90 | 21.29 | 21.10 | 21.39 | 20.96 | 21.24 |
Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлууд: | |||||||
Зэс (‘000 тонноор) | 30.56 | 36.28 | 32.34 | 42.58 | 42.83 | 60.85 | 85.40 |
Алт (‘000 унцаар) | 47.63 | 42.72 | 34.22 | 44.07 | 40.35 | 106.85 | 84.42 |
Мөнгө (‘000 унцаар) | 201.29 | 255.64 | 203.57 | 266.15 | 267.51 | 411.92 | 533.66 |
Борлуулсан баяжмал дахь металлууд: | |||||||
Зэс (‘000 тонноор) | 35.27 | 41.85 | 25.28 | 41.38 | 43.24 | 65.2 | 84.62 |
Алт (‘000 унцаар) | 67.91 | 56.04 | 26.18 | 43.96 | 40.41 | 125.27 | 84.37 |
Мөнгө (‘000 унцаар) | 223.63 | 281.53 | 151.69 | 241.51 | 257.50 | 402.90 | 499.01 |
Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор) | 25,550.05 | 26,101.90 | 21,314.94 | 21,906.04 | 23,367.00 | 49,936.14 | 45,273.04 |
Борлуулсан баяжмал | 175.30 | 211.08 | 126.71 | 205.64 | 215.09 | 323.65 | 420.73 |
Металл авалт (%) | |||||||
Зэс | 81.36 | 80.90 | 79.93 | 82.45 | 83.19 | 79.77 | 83.85 |
Алт | 59.14 | 56.63 | 56.10 | 59.27 | 60.54 | 59.35 | 61.52 |
Мөнгө | 57.84 | 57.04 | 56.30 | 61.20 | 62.11 | 56.01 | 62.91 |
Гүний уурхайн төслийн мэдээ
Бусад мэдээлэл
- Нийслэлийн хэмжээнд үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан “Оюу толгой” ХХК-иас 300 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг долдугаар сарын наймныөдөр ОБЕГ-т хүлээлгэж өглөө. Үүнд, цагт 3,600 тн ус сорох төхөөрөмж хоёр ширхэг, цагт 72 тн усыг 100 метрийн зайд зайлуулах хүчин чадал бүхий зургаан ширхэг төхөөрөмж, гэрэлтүүлэг зэрэг тоног төхөөрөмж багтсан.
- Энэ улиралд Өвөр Монголын Эрчим Хүчний компанитай хийсэн гэрээг 2030 он хүртэл сунгаж, Монгол Улсаас тогтвортой эх үүсвэр бүхий цахилгаан авах хүртэл үйл ажиллагааныхаа эрчим хүчний тогтвортой хангамжийг баталгаажууллаа.
ТӨГСӨВ
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)
“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг: |
Цэндийн ГАНЗОРИГ Гар утас: 9908-5617 Цахим шуудан: GanzorigTs@ot.mn |
[1] Оюу толгойн ТЭЗҮ2023-ын хүрээнд уурхайн дизайн болон төлөвлөгөөг төрийн захиргааны байгууллага шалгана.
[2] 2028-2036 онуудад Оюу толгойн ордын ил уурхай бодитой нөөцийн 13%, гүний уурхайн боломжтой нөөцийн 87% -ийг тус тус олборлосноор жилдээ 500,000 тонн зэс (металл авалт тооцсоноор) үйлдвэрлэхээр зорилт тавин ажиллаж байна.
Энэхүү үйлдвэрлэлийн зорилтыг ТЭЗҮ2020-ийн уурхайн загварууд дээр тооцож, уулын ажлын төлөвлөгөөнд тусгасан бөгөөд Итгэмжлэгдсэн мэргэжилтний батламжилснаар одоо хэрэгжүүлж буй уурхайн загваруудаас материаллаг өөрчлөлт гараагүй гэж үзсэн. /2012 он. Австрали Азийн Хайгуулын үр дүн, Ашигт малтмалын нөөц болон хүдрийн нөөц тайлагнах код/.
“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)
“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.
"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.