Оюу толгой 2021 оны дөрөвдүгээр улирлын тайлангаа танилцууллаа

  • Олон улсад өрсөлдөхүйц аюулгүй ажиллагааны үзүүлэлтээ бататгав
  • Нэг тонн хүдэр боловсруулахад зарцуулсан усны хэмжээгээ доод түвшинд хадгаллаа
  • Өнгөрсөн онд үндэсний худалдан авалтад 606 сая ам.доллар, Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчдэд 216 сая ам.доллар зарцуулснаар түүхэн өндөр дүнтэй худалдан авалт хийсэн жил боллоо
  • Татвар, хураамж, бусад төлбөрт 681 сая ам.доллар төлсөн
  • Дотоодод нийт 29 их наяд төгрөг буюу 13.4 тэрбум ам.доллар зарцууллаа
  • Гүний уурхайн Материал/хүдэр тээвэрлэх систем 1-ийг барьж дуусгалаа
  • Оны шилдэг 10 аж ахуйн нэгжийн нэг, оны онцлох дотоодын ханган нийлүүлэгчийг дэмжигч Энтрепренер шагналыг хүртлээ

“Оюу толгой” компани 2021 оны дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явц болон цар тахлаас сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ танилцууллаа.

2021 онд Оюу толгой үйлдвэрлэлээ амжилттай үргэлжлүүлж, гүний уурхайн бүтээн байгуулалтаа ахиулан ажиллав. Үүний зэрэгцээ компани КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй сорилтуудыг үр дүнтэй зохицуулан ажилласнаас гадна Монгол Улсын эдийн засагт ч томоохон хувь нэмэр оруулжээ. “Оюу толгой” компанийн 2010-2021 оны хооронд дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 13.4 тэрбум ам.доллар буюу 29 их наяд төгрөгийг давсан бол 2021 онд татвар, хураамж, бусад төлбөрт 681 сая ам.доллар төлсөн.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй шилдэг, онцлох аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг “Энтрепренер-2021”, Меркурий цом гардуулах ёслолын ажиллагаанаас “Оюу толгой” компани оны шилдэг 10 аж ахуйн нэгжийн нэг төдийгүй оны онцлох дотоодын ханган нийлүүлэгчийг дэмжигч Энтрепренер шагналыг хүртсэн. Бид 2010 оноос хойш үндэсний худалдан авалтад 4.1 тэрбум ам.доллар зарцуулсан бөгөөд дотоодод зарцуулсан нийт мөнгөн хөрөнгийн 74 хувийг мөн үндэсний компаниудад төлсөн төлбөр эзэлж байна.

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес “Оюу толгойчууд аюулгүй ажиллагаа, байгаль орчин, үйлдвэрлэлийн шилдэг гүйцэтгэлдээ тулгуурлан 2021 онд өндөр бүтээмжтэй ажиллалаа. Гүний уурхайн бүтээн байгуулалтыг ахиулан ажиллаж, Материал/хүдэр тээвэрлэх систем 1-ийг барьж дуусгалаа. Энэ бүх амжилтад КОВИД-19 цар тахал болон зах зээлийн сорилтуудтай зохицон ажиллаж ажилтнууд, нутгийн иргэд,

гэрээт компани, ханган нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчдийнхээ хамтаар хүрсэндээ бидбахархалтай байна. Бидний өмнөө тавьж буй дараагийн гол зорилт бол огтлох малталтыг эхлүүлэх явдал юм. Оюу толгойн үр ашгийг талуудад, тэр дундаа Монголын ард түмэнд бүрэн хүргэхийн тулд шаардлагатай бүх шалгуурыг хангасан даруйд бид агуйлах олборлолтыг эхлүүлэхэд бэлэн байна.

Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, ажилчдынхаа эрүүл, аюулгүй байдлыг хангахаар хяналтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Дөрөвдүгээр улиралд Монгол Улсад КОВИД-19 цар тахлын тархалт нэмэгдсэнтэй холбоотой БНХАУ-ын хилийн хязгаарлалт үргэлжилсэн. Бид ханган нийлүүлэлтийн сүлжээ тасрах эрсдэлийг зохицуулахын тулд Монгол, Хятадын эрх баригчид болон худалдан авагч талтай нягт хамтран ажиллаж байна. Зэсийн баяжмалыг илүү их хэмжээгээр аюулгүй, үр ашигтай тээвэрлэх зорилгоор БНХАУ уруу хил дамнасан тээвэрлэлтийг сэргээсэн боловч Монгол Улс дахь КОВИД-19 цар тахлын халдварын түвшинтэй холбоотой тодорхойгүй байдал үргэлжилсээр байна. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн зарласан “давагдашгүй хүчин зүйл бүхий нөхцөл байдал” хэвээр үргэлжилж байна.

Үйл ажиллагааны тайлан

  • Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.14 байлаа.
  • Нэг тонн хүдэр боловсруулахад 0.4 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэсэн нь дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ашиглалтын дунджаас даруй гурав дахин бага ус ашиглаж байгааг харуулна. Энэ хугацаанд ашигласан усаа дунджаар 88.29 хувийг дахин боловсруулж, 80 хувьд хүргэх зорилтоо давуулан биелүүлжээ.
  • Нийт ажилтны 96 хувь нь монголчууд байна.
  • Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 681 сая ам.долларыг 2021 онд төлсөн бол нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш нийт 3.6 тэрбум ам.долларыг дээрх хэлбэрээр төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтана.
  • Дөрөвдүгээр улирлын байдлаар 864 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 540 нь үндэсний ханган нийлүүлэгч байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 71 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэдээ зарцуулжээ.
  • Дөрөвдүгээр улирлын гүйцэтгэлийн тойм мэдээг эндээс үзнэ үү.

Үйлдвэрийн мэдээлэл

  • Ил уурхайгаас олборлосон зэсийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад есөн хувиар өссөн. 2021 оны эхний хагаст үүссэн геотехникийн хүндрэл, КОВИД-19 цар

тахлаас үүдэлтэй хүн хүчний дутагдалтай байдлыг үйл ажиллагааны сайжруулалт, тээрмийн бүтээмжийг нэмэгдүүлснээр нөхөж ажиллав.

“Оюу толгой” үйлдвэрлэлийн мэдээлэл

Үйлдвэрлэл борлуулалтын бүх мэдээллийг 100 хувиар тооцов

2020 оны IV улирал

2021 оны I улирал

2021 оны II улирал

2021 оны III улирал

2021 оны

IV улирал

2020 он бүтэн жилээр

2021 он бүтэн жилээр

Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор)

23,663

22,588

15,829

22,588

23,979

97,694

84,983

Боловсруулсан хүдэр

(‘000 тонноор)

9,594

9,813

9,401

9,336

10,573

40,200

39,124

Бутлагч руу орох хүдрийндундаж агуулга:

Зэс (%)

0.50

0.56

0.47

0.53

0.46

0.46

0.50

Алт (г/у)

0.41

0.68

0.50

0.63

0.38

0.24

0.54

Мөнгө (г/у)

1.16

1.29

1.19

1.29

1.27

1.18

1.26

Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал(‘000 тонноор)

190.2

201.9

173.2

191.9

182.7

693.1

749.6

Баяжмалын дундаж агуулга (% Зэс)

21.9

22.5

21.2

21.9

21.3

21.6

21.7

Нийт үйлдвэрлэсэн баяжмалдахь металлууд:

Зэс (‘000тонноор)

41.6

45.4

36.7

41.9

38.9

149.6

163

Алт (‘000унцаар)

88

146

113

131

79

182

468

Мөнгө (‘000 унцаар)

231

255

235

249

238

876

977

Борлуулсан баяжмал

(‘000тонноор)

181.5

186.3

92.6

224.4

165.9

669.6

669.2

Борлуулсан баяжмал дахь металлууд:

Зэс (‘000тонноор)

37.9

39.0

19.6

46.4

34.4

137.8

139.4

Алт (‘000унцаар)

66

111

73

149

102

150

435

Мөнгө (‘000 унцаар)

194

207

106

278

192

760

783

Металл авалт (%)

Зэс

85.9

86.3

79.7

83.9

80.1

79.6

82.8

Алт

68.8

72.2

69.3

68.7

59.3

58.6

68.4

Мөнгө

64.3

65.3

62.5

64.1

55.1

56.4

61.6

Гүний уурхайн төслийн мэдээ[1]

Техникийн үйл явц

  • КОВИД-19 цар тахлын хязгаарлалтууд нөлөөлж буй хэдий ч гүний уурхайн огтлох малталтыг эхлүүлэхэд техникийн болон үйл ажиллагааны талаас бэлэн болсон. Уурхайн талбар дээрх орон байрны зохицуулалт, ажиллах хүчний түвшин өнгөрсөн улиралд сайжирсан буюу төлөвлөгөөт шаардагдах түвшний 60-70 хувьд хүрэв. 2021 оны арван хоёрдугаар сарын төгсгөлийн байдлаар төсөлд цар тахлын нэмэлт хязгаарлалттай холбоотой 175 сая долларын нэмэлт зардал үүссэн байна. Гүний уурхайн олборлолтын чухал хэсэг болох Налуу амыг үндсэн уурхайтай холбох ажлыг гүйцэтгэж, материал тээвэрлэх нэгдүгээр системийн барилгын ажлыг амжилттай дуусгасан бөгөөд ойрын хэдэн долоо хоногт багтаан улсын комисс хүлээн авна гэсэн тооцоололтой байна.
  • Агааржуулалтын хойд амын нэвтрэлтийг аравдугаар сард эхэлж газрын гадаргаас доош 148 метрийн нэвтрэлт хийжээ. Агааржуулалтын урд амын нэвтрэлтийн бэлэн байдлыг хангах ажил үргэлжилж байгаа бөгөөд нэвтрэлтийн тоормосны системийн нэгт гарсан төлөвлөөгүй засварын ажлаас үүдсэн саатлыг үл харгалзан бэлтгэл ажлыг 2022 оны нэгдүгээр улиралд дуусгах хүлээлттэй байна. Агааржуулалтын урд, хойд амын ашиглалтад орох хугацаа өнөөг хүртэл мэдэгдэж буй КОВИД-19 цар тахлын нөлөөллөөс үүдэн есөн сараар хойшлохоор байна.

Бусад мэдээлэл

  • Рио Тинтогийн мэдээлснээр хувь нийлүүлэгчдийн хэлэлцээ бүтээлч хэлбэрээр, эерэг үр дүн гарган урагшилж байна. Бүх оролцогч тал төслийг урагшлуулах, хэлэлцэж буй асуудлуудад урт хугацааны шийдлийг олохыг эрмэлзэж буйгаа мэдэгдсэн.
  • Арван хоёрдугаар сард нөөцийн тодотгол тайланг холбогдох хууль, журмын хүрээнд бүртгэж, 2022 оны уулын ажлын төлөвлөгөөг хүлээн авсан. Шинэчилсэн ТЭЗҮ (OTFS20)-ийг Засгийн газрын холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.
  • КОВИД-19 цар тахлын нөлөөлөл, огтлох малталтын техникийн бус шалгуур үзүүлэлтийг хангах зэргээс огтлох малталтыг эхлүүлэх хугацаа хамаарах тул гүний уурхайн анхны тогтвортой үйлдвэрлэл 2023 оны нэгдүгээр сараас өмнө эхлэх боломжгүй болж байна. Огтлох малталтыг дуусгах болон цар тахлын хязгаарлалтын хугацаа тодорхой болж байж цаашид төслийн нэгдсэн төсөвт үзүүлэх нөлөөг бүрэн тооцоолох боломжтой болно.
  • Гүний уурхайн олборлолтыг (огтлох малталт) эхлүүлэхийн тулд хийх ёстой бусад ажлуудад: Гүний уурхайн төслийн санхүүжилтийг 6.75 тэрбум ам.доллар болгохыг батлах, тухайн санхүүжилтийн төлөвлөгөөг батлах болон Оюу толгойн уурхайг урт хугацааны, найдвартай дотоодын эрчим хүчээр хангах шийдлийг олох хүртэл одоо байгаа эрчим хүчний гэрээг сунгах ажил багтана.

[1] Төслийн суурь тайланг Рио Тинтогийн ТУЗ болон Туркойз Хилл Ресурс нарийвчилсан тооцооллыг дэмжсэний дагуу (Оюу толгойн ТУЗ-ын зөвшөөрлийг хүлээж байгаа) шинэчилсэн болно.

Нарийвчилсан төлөвлөгөө 2021 онд КОВИД-19-ийн хязгаарлалтууд 2020 оны есдүгээр сард байснаас давсан байгаагүй гэж үзсэн бөгөөд КОВИД-19-ын хязгаарлалтууд 2021 оноос цааш үргэлжлэх, 2021 онд улам чангарах нь нэмэлт зардал болон төлөвлөгөө, хуваарьт нөлөөлөхийг тусгасан. Нарийвчилсан тооцооллоос хойш 2020 оны төгсгөлд дотоодод тархсан халдварын эсрэг нэмэлт хязгаарлалтын арга хэмжээг Монголын талаас авч хэрэгжүүлсэн бөгөөд Оюу толгойн уурхайд анхны тохиолдол 2021 оны гуравдугаар сард бүртгэгдсэнээс үүдэн түр хугацаанд уурхайн үйл ажиллагааг зогсоох, тусгаарлалтын болон аялал, хөдөлгөөн шилжилтийн хязгаарлалтуудыг авсан. Энэ хугацаанд үргэлжилсэн болон 2020 оны есөн сарынхаас давсан/хойших эдгээр нэмэлт хязгаарлалтуудын нөлөө нь үргэлжилж байна. 2021 оны арван хоёрдугаар сарын төгсгөлийн байдлаар төсөлд цар тахлын нэмэлт хязгаарлалттай холбоотой 175 сая долларын нэмэлт зардал үүссэн байна. Нэмэлт зардал болон хуваарьт орох өөрчлөлтийг үргэлжлүүлэн тооцоолох бөгөөд эцсийн нөлөөллийг тодорхойлох ажил үргэлжилж байна.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.