Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой” 2020 оны хоёрдугаар улирлын тайлангаа танилцууллаа

Монгол Улс, Улаанбаатар хот,

  • Олон улсын хэмжээнд дүйцэх аюулгүй ажиллагааны гүйцэтгэлээ хадгаллаа
  • Баяжмал дахь зэс үйлдвэрлэлийн 2020 оны төлөвлөгөөний зорилтоо хангаж, баяжмал дахь алтны үйлдвэрлэлийн төлөвөө өсгөлөө
  • Оны эхний хагаст татвар, төлбөр, хураамжаар 134 сая ам.долларыг улсад төлсөн
  • Мөн оны эхний хагаст 180 сая ам.долларыг үндэсний худалдан авалтад зарцуулжээ
  • Хамтын ажиллагааны гэрээний болон орон нутгийн “Гурван талт зөвлөл”-ийн таван жилийн ой тохиолоо

“Оюу толгой” компани хоёрдугаар улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явц болон цар тахлаас сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ танилцууллаа.

Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлаас үүдсэн эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн сорилтууд бизнесүүдэд мэдрэгдсэн хэвээр байна.

“Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес: “Бид ажилтнуудынхаа болон орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг эн тэргүүнд тавин ажлаа тасралтгүй урагшлуулсаар байна. Энэ дашрамд бизнесийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд чармайн ажиллаж байгаа хамт олноороо бахархаж буйгаа цохон тэмдэглэе. Оюу толгой уурхайн үйл ажиллагаа тогтвортой байна” гэжээ.

Компанийн бизнесийн бэлэн байдлыг хангах баг цар тахлын нөхцөл байдлын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комисс, Өмнөговь болон Ханбогд сумын орон нутгийн удирдлагуудын гаргасан заавар, шийдвэрүүдтэй үйл ажиллагаагаа нийцүүлэн эрсдэлд суурилсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байна.

Онцлох хамтын ажиллагаа болон бусад мэдээлэл

  • Зам тээврийн ослоор амиа алдах, гэмтэх эрсдэлийг бууруулахаар “Оюу толгой” компани Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ) болон Мобиком корпорацитай хамтран хоёр дахь жилдээ ажиллаж байна. ЦЕГ-ын тоон мэдээллээс харахад, өнгөрсөн жилийн зам тээврийн ослын тоо өмнөх жилтэй харьцуулахад 14.2 хувиар буурсан байна. Энэ жил тус аяны хүрээнд жолоодлогын аюулгүй байдлыг хангахад зорчигчийн оролцоог нэмэгдүүлэхээр эрсдэлээс сэргийлэх нотолгоонд суурилсан чиглэл баримталж ажиллаж байна.
  • Орон нутгийн тогтвортой хөгжлийн төлөө хамтран ажиллахаар Өмнөговь аймаг, Ханбогд болон бусад түншлэгч сумдтай байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-ний таван жилийн ой энэ онд тохиож байна. Өнгөрсөн таван жилийн хугацаандорон нутгийн иргэдэд тулгамдаад буй нийгэм, эдийн засгийн асуудал, бэрхшээлүүдийг шийдэхээр нэн ялангуяа эрүүл мэндийн төвүүд, сургууль, цэцэрлэг, мах боловсруулах үйлдвэр, музей, дулааны станц зэрэг нийгмийн дэд бүтцийн 187 төслийг нийт 27 сая ам.доллароор санхүүжүүлэн, хэрэгжүүлээд байна. Энэ хугацаанд эдгээр төслүүдийн үр шимийг давхардсан тоогоор 390,000 орон нутгийн иргэд хүртээд байна.
  • 2020 оны Оюу толгойн бүлэг ордын техник эдийн засгийн үндэслэлийн тодотголыг боловсруулж дууссан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын холбогдох байгууллагаар хэлэлцүүлж хүлээлгэж өгнө. Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу уул уурхайн компаниуд ТЭЗҮ-ийг таван жил тутамд тодотгож байхаар заасны дагуу хийж гүйцэтгэсэн. ТЭЗҮ-ийн тодотголд Хойд Хюго хэсгийн гүний уурхайн 1 дүгээр давхрын Панель 0-ийн шинэчилсэн уурхайн дизайныг тусгасан. Олборлох аргачлал шинэ загварчлалын дагуу хэвээр байхаар тусгагдсан. Түүнчлэн өмнө нь мэдээлсэн бүтээн байгуулалтын хуваарь болон зардлын хэмжээнд өөрчлөлт ороогүй. КОВИД-19 цар тахлын улмаас үүдэн гарах зардлын өсөлт, хуваарьт хугацааг сунгах зэрэг нь энэхүү тооцоололд нөлөөлж болзошгүй юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээг эндээс үзнэ үү.
  • Монгол Улсын Засгийн газар болон “Оюу толгой” компани Оюу толгойн уурхайг дотоодын эрчим хүчээр хангахын тулд төрийн өмчит цахилгаан станц барих шийдлийг дэмжихээр тохиролцоонд хүрсэн талаар 6 дугаар сарын 29-нд “Рио Тинто” групп, “Туркойз Хилл” компани мэдээлсэн. Ингэснээр Засгийн газар төрийн өмчит цахилгаан станцыг санхүүжүүлж, Таван толгойд барих юм. Өмнө байгуулсан Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээнд нэмэлтээр оруулж, тохиролцоог баталгаажуулсан бөгөөд төрийн өмчит цахилгаан станцын ажлын явцыг тохиролцсон хуваарийн дагуу явуулна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээг эндээс үзнэ үү.

Үйл ажиллагааны гүйцэтгэл

  • Гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.22 байлаа.
  • Ил уурхайн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна.
  • КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй Хятад дахь хязгаарлалтууд буурч, хилийн нэвтрүүлэх чадвар сайжирсантай холбоотойгоор хоёрдугаар улиралд борлуулалт сэргэсэн.
  • Нэг тонн хүдэр боловсруулахад 0.37 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэж зорилтынхоо хүрээнд ажиллажээ. Энэ хугацаанд ашигласан усаа дунджаар 87 хувийг дахин боловсруулсан.
  • Ажилтнуудын 94 хувь нь Монголчууд байна.
  • Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 134 сая ам.долларыг оны эхний хагаст төлсөн бол нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш 2.7 тэрбум ам.долларыг дээрх хэлбэрүүдээр төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ хамаарна.
  • Оны эхний хагаст нийтдээ 615 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 417 нь үндэсний ханган нийлүүлэгчид байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 72 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэдээ зарцуулжээ.
  • Хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тойм мэдээг эндээс үзнэ үү.

Үйлдвэрлэлийн мэдээ

  • 36,495 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэсэн нь 2019 оны хоёрдугаар улиралтай харьцуулахад долоон хувиар буурсан. Үүнд тээрэмд хийсэн хуваарьт засварын ажил голлон нөлөөлжээ.
  • Хүдрийн агуулга буурсан, төдийгүй тээрэмдсэн хүдрийн хэмжээ бага байснаас үүдэн 31,150 унц баяжмал дахь алт үйлдвэрлэсэн нь өмнөх оны хоёрдугаар улиралтай харьцуулахад 57 хувиар буурсан байна.
  • Уурхайн хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн үе шатуудад ангилан хуваах ажлыг амжилттай ахиулан ажилласан тул 2021 оны эхний хагаст хүрэхээр төлөвлөж байсан зэс, алтны өндөр агуулгатай хэсэг рүү энэ оны хоёрдугаар хагаст шилжин орохоор байна.
  • Баяжмал дахь зэс үйлдвэрлэлийн 2020 оны төлөвлөгөө буюу 140,000 – 170,000 тонн үйлдвэрлэх зорилтоо биелүүлэхээр ажиллаж байгаа бол алтны үйлдвэрлэлийн төлөвөө 120,000 – 150,000 унцаас 155,000 – 180,000 унц болгон өсгөсөн.

“Оюу толгой” үйлдвэрлэлийн мэдээлэл

Үйлдвэрлэл борлуулалтын бүх мэдээллийг 100 хувиар тооцов

2019 оны II улирал

2019 оны III улирал

2019 оны IV улирал

2020 оны I улирал

2020 оны II улирал

2020 оны эхний хагас

2019 оны эхний хагас

2019 Бүтэн жилээр

Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор)

24,408

24,844

28,122

26,834

23,218

50,052

48,351

101,316

Боловсруулсан хүдэр (‘000 тонноор)

10,394

10,040

11,088

10,889

9,645

20,534

19,649

40,777

Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга:

Зэс (%)

0.46

0.37

0.42

0.42

0.47

0.45

0.51

0.45

Алт (г/у)

0.31

0.14

0.15

0.15

0.19

0.17

0.44

0.29

Мөнгө (г/у)

1.20

1.03

1.06

1.14

1.22

1.18

1.23

1.13

Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор)

180.6

131.3

152.6

164.5

169.9

334.4

390.7

674.6

Баяжмалын дундаж агуулга (% Зэс)

21.7

21.7

21.6

21.4

21.5

21.4

21.8

21.7

Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлууд:

Зэс (‘000 тонноор)

39.2

28.4

32.9

35.2

36.5

71.7

85

146.3

Алт (‘000 унцаар)

72

26

24

26

31

57

192

242

Мөнгө (‘000 унцаар)

238

191

190

214

212

426

486

867

Борлуулсан баяжмал (‘000 тонноор)

225.3

157.0

157.5

125.9

194.3

320.2

410.3

724.7

Борлуулсан баяжмал дахь металлууд:

Зэс (‘000 тонноор)

46.6

32.4

32.3

25.8

39.7

65.5

85.1

149.9

Алт (‘000 унцаар)

116

35

25

20

31

51

213

274

Мөнгө (‘000 унцаар)

245

207

244

146

220

366

445

896

Металл авалт (%)

Зэс

80.2

75.1

74.2

74.3

79.1

76.7

82.2

78.7

Алт

63.6

54.7

48.2

46.0

52.0

49.3

68.2

63.6

Мөнгө

59.2

56.0

53.5

51.5

55.8

53.6

61.2

58.1

Гүний уурхайн төслийн мэдээ

  • КОВИД-19-ийн халдвараас сэргийлэн олон улсын нислэгийг хязгаарласан нь гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилд нөлөөлж байгаа ч бид бүтээн байгуулалтаа урагшлуулсан хэвээр байна.
  • Бид амжилтаа ахиулан, өнгөрсөн гурван сарын байдлаар сард дунджаар 1,800-аас дээш метр хөндлөн малтсан.
  • Өнгөрсөн улиралд агааржуулалтын урд болон хойд амны барилгын ажил зогсонги буюу засвар, арчилгааны хуваарьт шилжлээ. Мөн гадарга дээрх нэн чухал бус барилгын ажлыг засвар үйлчилгээ, арчилгааны хуваарьт шилжүүлээдбайна. Нэн чухал материал тээврийн дэд бүтцийн ажлыг үргэлжлүүлэхээр хязгаарлагдмал тооны шөнийн ээлжийн ажилчдыг ажиллуулж эхэлсэн бөгөөд материал зөөвөрлөх системийн ажил төлөвлөгөөний 40 орчим хувьд хүрч биелсэн байна.
  • Тодотгосон ТЭЗҮ (ОТТЭЗҮ20)-ий дагуу олборлох аргачлал шинэ загварчлалын дагуу хэвээр байхаар тусгагдсан. Түүнчлэн өмнө нь мэдээлсэн бүтээн байгуулалтын хуваарь болон зардлын хэмжээнд өөрчлөлт ороогүй. Олборлолтын эхний панель буюу Панель 0-ийн шинэчилсэн уурхайн дизайны дагуу 6.6-7.1 тэрбум долларын бүтээн байгуулалтыг хийснээр 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургаадугаар сарын хооронд уурхайн үйлдвэрлэлийг тогтвортой түвшинд хүргэхээр зорьж байна. КОВИД-19 цар тахлын улмаас үүдэн гарах зардлын өсөлт, хуваарьт хугацааг сунгах зэрэг нь энэхүү тооцоололд нөлөөлж болзошгүй.
  • Панель 0-ийн хоёр талд байрлах багануудад байгаа материалыг хүдрийн нөөцөөс, эрдсийн нөөцийн ангилалд шилжүүллээ. Эдгээр багануудад байгаа материалыг одоо явуулж байгаа судалгаанд үндэслэн сүүлийн шатуудад олборлоно хэмээн таамаглаж байна.
  • Панель 0-ийн бүтээн байгуулалтын нарийвчилсан зардал, хуваарийн мэдээлэл 2020 оны хоёрдугаар хагаст гарах төлөвтэй хэвээр байна.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.