Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой” 2020 оны нэгдүгээр улирлын тайлангаа танилцууллаа

Монгол Улс, Улаанбаатар хот,

  • Дэлхийд өрсөлдөхүйц аюулгүй ажиллагааны гүйцэтгэлээ хадгаллаа
  • Баяжмал дахь зэс болон алтны үйлдвэрлэлийн 2020 оны төлөвлөгөөний биелэлт хангалттай байна.
  • Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 73 сая ам.доллар төллөө
  • 105 сая ам.долларыг үндэсний худалдан авалтад зарцууллаа
  • КОВИД-19-ийн эсрэг дэмжлэг хэлбэрээр 455 гаруй сая төгрөгийг хандивлалаа

Оюу толгой” компани нэгдүгээр улирлын үйл ажиллагааныхаа гүйцэтгэлийн голлох үзүүлэлтийг гүний уурхайн төслийн мэдээлэл болон коронавируст халдвараас сэргийлэхээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийнхээ хамт танилцууллаа.

КОВИД-19 буюу дэлхийг хамарсан цар тахлаас үүдэлтэйгээр 2020 оны нэгдүгээр улиралд тодорхой сорилтуудтай тулгарлаа. КОВИД-19-ийн улмаас нөхцөл байдал нэгдүгээр сард хүндэрч эхэлснээс хойш бид ажилтнууд, ханган нийлүүлэгчид болон орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг үргэлжлүүлэн эн тэргүүнд тавин ажиллаж байна. Иймд бид нөхцөл байдлыг анхааралтай ажиглахын зэрэгцээ уурхайн цогцолбор болон Улаанбаатар хот дахь оффисуудад шаардлагатай бүхий л арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Бидний хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комисс, Өмнөговь болон Ханбогд сумын орон нутгийн удирдлагуудын гаргасан заавар, шийдвэрүүдтэй бүрэн нийцсэн бөгөөд тэдгээрийг чанд мөрдөж байна.

“Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес: “Энэ цаг үед бидний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалан ажиллаж буй Монгол Улсын Засгийн газар, бүх түвшний онцгой комиссууд, Эрүүл мэндийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, бусад холбогдох агентлагууд болон галын шугамд ажиллаж буй албан хаагч нартаа талархал илэрхийлье” гэв.

Манай компани болон ажилтнуудын зүгээс 455 сая гаруй төгрөгийг КОВИД-19-ээс сэргийлэх арга хэмжээг дэмжин хандивласан. Үүнээс 100 сая төгрөгийг Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациар дамжуулан Монгол Улсын Засгийн газарт, “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”-аараа дамжуулан 200 сая төгрөгийг Өмнөговь аймгийн Онцгой Комисст, 10 сая төгрөгийг Ханбогд сумын онцгой комисст тус тус хандивлажээ. Түүнчлэн манай уурхайчид “Коронавирусийн эсрэг уурхайчдын хандивын аян” өрнүүлж 145 гаруй сая төгрөг цуглуулсныг Эрүүл мэндийн яаманд мөн хандивласан. Энэхүү аянд маань манай 38 гэрээт компаниуд #БидХамтдаа (#WeAreAllInThisTogether) хэмээн оролцсон юм.

Сорилтын хажуугаар ажилтнууд, уурхайн үйл ажиллагаа явагдаж буй орон нутгийн иргэдээ хамгаалахын зэрэгцээ бид бизнесийн үйл ажиллагаагаа таслахгүйн тулд чармайн ажиллаж байна. Хэдий тийм ч хил хаасан, бараа бүтээгдэхүүн, ажиллах хүчээ татахтай холбоотой хязгаарлалтууд байгаа нь гүний уурхайн бүтээн байгуулалт болон зэсийн баяжмалын тээврийг оролцуулан компанийн ерөнхий үйл ажиллагаанд нөлөөлж байна.

Үйл ажиллагааны гүйцэтгэл

  • КОВИД-19-ээс урьдчилан сэргийлэх эрүүл мэнд, ариун цэврийн хяналтын арга хэмжээнүүдийг нэн даруй авч хэрэгжүүлэх замаар ажилтнууд, орон нутгийн иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах нь бидний эн тэргүүний зорилт юм. Онцгой нөхцөл байдлын үед ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахын тулд аюулгүй ажиллагааны арга хэмжээ, хөтөлбөрүүддээ онцгойлон анхаарч ажиллаж байна.
  • КОВИД-19-ээс үүдэлтэй ид хязгаарлалтын үед Хятад улс дахь бизнесүүдийн үйл ажиллагаа хумигдсан нь нэг болон хоёрдугаар сарын борлуулалтад нөлөөлсөн ч гуравдугаар сард худалдан авагч талаас бүтээгдэхүүнээ эрчимтэй татаж, улирлын эцэст төлөвлөгөөгөө давуулсан борлуулалт хийлээ. Энэ цаг үед баяжмалын тээвэрлэлтэд бэрхшээл тулгарч байгаа хэдий ч цаашид борлуулалтад учирч болзошгүй нөлөөллийг бууруулахаар Монголын болон Хятадын засгийн газруудтай хамтран ажиллаж байна.
  • Гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.20 байлаа.
  • Нэг тонн хүдэр боловсруулахад 0.38 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэж зорилтынхоо хүрээнд ажиллажээ. Энэ хугацаанд ашигласан усаа дунджаар 87 хувийг дахин боловсруулсан.
  • Ажилтнуудын 94 хувь нь Монголчууд байна.
  • Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 73 сая ам.долларыг нэгдүгээр улиралд төлсөн бол нийлбэр дүнгээрээ 2010-2020 оны нэгдүгээр улирлын хооронд 2.7 тэрбум ам.долларыг дээрх хэлбэрүүдээр төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ хамаарна.
  • Эхний улиралд нийтдээ 516 ханган нийлүүлэгчтэй 361 үндэсний ханган нийлүүлэгчид байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 75 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэдээ зарцуулжээ. Харин 2010-2020 оны нэгдүгээр улирлын хооронд нийт 3.3 тэрбум ам.долларыг үндэсний ханган нийлүүлэгчдэд төлжээ.
  • Нэгдүгээр улирлын гүйцэтгэлийн тойм мэдээг эндээс үзнэ үү.
  • Баяжмал дахь зэс, алтны үйлдвэрлэлийн 2020 оны төлөвлөгөөндөө хүрэх төлөвөө хадгалж байна.

Үйлдвэрлэлийн мэдээлэл

  • Хүдрийн агуулга буурсан тул ил уурхайгаас олборлосон баяжмал дахь зэс 2019 оны мөн улирлынхаас 23 хувиар буурсан.
  • Ангилан дараалалд оруулах болон бага агууламжтай овоолготой холих зэрэг ажиллагааны улмаас өмнөх оны мөн үеэс (хүдэр дахь зэсийн дундаж) агуулга 26 хувиар багасжээ.
  • КОВИД-19-ээс үүдэлтэй хязгаарлалтын оргил үед Хятад дахь бизнесүүдийн үйл ажиллагаа хумигдсан тул хэрэглэгчид агуулахаас бүтээгдэхүүн татах явц удааширсан болон хил дээрх таталт буурсан нь нэгдүгээр улирлын борлуулалтад нөлөөлсөн.
  • 35,203 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэсэн нь 2019 оны нэгдүгээр улирлынхаас 23 хувиар буурсан.
  • 26,154 унц баяжмал дахь алт үйлдвэрлэсэн нь 2019 оны нэгдүгээр улирлынхаас 78 хувиар буурсан.
  • Ерөнхийдөө хатуулаг багатай, тээрэмдэхэд бэлэн хүдэр байсан болон бүтээмж сайжруулахаар авсан арга хэмжээний үр дүнд баяжуулах үйлдвэрийн гарц 2019 оны нэгдүгээр улирлынхаас 17 хувиар ахиу байсан.

“Оюу толгой” үйлдвэрлэлийн мэдээлэл

Үйлдвэрлэл борлуулалтын бүх мэдээллийг 100 хувиар тооцов

2019 оны I улирал

2019 оны II улирал

2019 оны III улирал

2019 оны IV улирал

2020 оны I улирал

2019 Бүтэн жилээр

Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор)

23,943

24,408

24,844

28,122

26,834

101,316

Боловсруулсан хүдэр (‘000 тонноор)

9,255

10,394

10,040

11,088

10,889

40,777

Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга:

Зэс (%)

0.57

0.46

0.37

0.42

0.42

0.45

Алт (г/у)

0.58

0.31

0.14

0.15

0.15

0.29

Мөнгө (г/у)

1.25

1.20

1.03

1.06

1.14

1.13

Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор)

210.1

180.6

131.3

152.6

164.5

674.6

Баяжмалын дундаж агуулга (% Зэс)

21.8

21.7

21.7

21.6

21.4

21.7

Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлууд:

Зэс (‘000 тонноор)

45.8

39.2

28.4

32.9

35.2

146.3

Алт (‘000 унцаар)

120

72

25.6

24.3

26.2

241.8

Мөнгө (‘000 унцаар)

247

238

191

190

214

866.6

Борлуулсан баяжмал (‘000 тонноор)

184.9

225.3

157

157.5

125.9

724.7

Борлуулсан баяжмал дахь металлууд:

Зэс (‘000 тонноор)

38.5

46.6

32.4

32.3

25.8

149.9

Алт (‘000 унцаар)

98

116

35.4

24.7

19.7

273.6

Мөнгө (‘000 унцаар)

200

245

207

243.6

145.7

895.9

Металл авалт (%)

Зэс

83.8

80.2

75.1

74.2

74.3

78.7

Алт

70.1

63.6

54.7

48.2

46

63.6

Мөнгө

63.2

59.2

56

53.5

51.5

58.1


Гүний уурхайн төслийн мэдээ

  • Хувьцаа эзэмшигчдийн 2020 оны гуравдугаар сарын 16-нд мэдээлснээр гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, онцгой ахиц гарган ажиллаж байна. (Гуравдугаар сард 1,939 метр малталт хийсэн бол сард дунджаар 1,939 физик метр малтжээ).
  • Эдгээр амжилтуудаас гадна КОВИД-19-ийн тархалтыг зогсоох ажлын хүрээнд хөдөлгөөн хязгаарласнаас үүдэн мэргэжилтнүүдийг уурхайн талбарт авчрах, бараа бүтээгдэхүүн татан авахад асуудал тулгарсан зэргээс үүдэн бүтээн байгуулалтын явц саарсан.
  • Агааржуулалтын урд болон хойд амын тусгай төхөөрөмжүүдийг (техникийн) ашиглалтад хүлээн авах болон эдгээр амын нэвтрэлт, малталтыг эхлүүлэх мэргэжилтнүүд уурхайн талбарт ирэх хүртэл тухайн амнуудад засвар үйлчилгээ, арчилгааны ажлууд түр хийхээр болсон. Түүнчлэн гүний уурхайн материал зөөвөрлөх чухал дэд бүтцийн ажлууд тэр дундаа нэгдүгээр анхдагч бутлуурын барилгын ажил удааширч, зөвхөн өдрийн ээлжийнхэн ажил гүйцэтгэж байна.
  • Шинээр ашиглалтад оруулсан троссны ердийн суналт нь Үйлдвэрлэлийн амны өргүүрийн бүтээмжид нөлөөлж болох ба КОВИД-19-өөс болж гадаад мэргэжилтнүүдийн Оюу толгойн уурхайн талбар руу ирэх аялал хязгаарлагдсанаас шалтгаалан гүний уурхайн өргөтгөл малталт 30 хувиар удаашрах магадлалтай байна. Мэргэжлийн ажилтнууд уурхайн талбарт ирж тохиргооны ажлыг хийх хүртэл өргүүрийг ашиглах хугацааг уртасгах зорилгоор өргүүрийн даац болон хурдыг сааруулсан. Уурхайн удирдлагууд нөхцөл байдал хяналтад байгаа гэж үзэж байгаа хэдий ч шаардлагатай байгаа мэргэжилтнүүд хоёрдугаар улирлын эцэс гэхэд уурхайд ирэх боломжгүй болбол энэ нь төслийн бүтээн байгуулалтын ажилд нөлөөлөхөөр байна. Үйлчилгээний өргүүрээр хүн болон материал тээвэрлэх ажил хэвийн үргэлжилж байна.
  • Уурхайн шинэчилсэн зураг төслийг энэ оны эхний хагаст дуусгаж, хоёрдугаар хагаст зардал, хуваарийн Нарийвчилсан үнэлгээг гаргах төсөөлөлтэйгөөр ажиллаж байна. Үүнд олборлолтын эхний панел буюу “ Панел 0”-ийн шинэчилсэн зураг төсөл дээр суурилж гаргах гүний уурхайн төслийн капитал зардал болон хуваарийн тооцоолол багтана. Одоо бидэнд байгаа мэдээллээр буюу 2019 оны долоодугаар сард зарласны дагуу барилгын ажил 16-30 сараар хойшилж, 1.2-1.9 тэрбум ам.доллараар капитал зардал өсөх урьдчилсан тооцоолол өөрчлөгдөөгүй байна. КОВИД-19-тэй холбоотой хязгаарлалтууд хэр удаан үргэлжлэхээс шалтгаалан хуваарьт нөлөө үзүүлэх магадлалтай.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.