Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой” 2020 оны дөрөвдүгээр улирлын тайлангаа танилцууллаа

Монгол Улс, Улаанбаатар хот,

  • Дэлхийд өрсөлдөх аюулгүй ажиллагааны гүйцэтгэлээ хадгаллаа
  • 2020 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүллээ
  • Гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн дээд амжилтыг тогтоолоо
  • Нэг тонн хүдэр боловсруулахад зарцуулсан усны хэмжээгээ хамгийн доод түвшинд барилаа
  • Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 294 сая ам.долларыг улсад төлсөн
  • Үндэсний худалдан авалтад 360 сая ам.долларыг зарцуулжээ

“Оюу толгой” компани дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явц болон цар тахлаас сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ танилцууллаа.

2020 онд Оюу толгой үйлдвэрлэлээ амжилттай үргэлжлүүлж, гүний уурхайн бүтээн байгуулалтаа ахиулан ажиллав. Үүний зэрэгцээ компани КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй сорилтуудыг үр дүнтэй зохицуулан ажилласнаас гадна Монгол Улсын эдийн засагт ч томоохон хувь нэмэр оруулжээ. “Оюу толгой” компанийн 2010-2020 оны хооронд дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 11.6 тэрбум ам.долларыг давсан бол 2020 онд татвар, хураамж, бусад төлбөрт 294 сая ам.доллар төлсөн.

Энэ талаар “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес хэлэхдээ: “Оюу толгойчууд аюулгүй ажиллагаа, байгаль орчин, үйлдвэрлэлийн шилдэг гүйцэтгэлдээ тулгуурлан 2020 онд өндөр бүтээмжтэй ажиллалаа. Гүний уурхайн бүтээн байгуулалтыг ахиулан ажиллаж, зэс, алтны үйлдвэрлэлийнхээ төлөвлөгөөгөө биелүүлж, зарим үзүүлэлтүүдээр давуулж ажиллалаа. Энэ бүх амжилтад КОВИД-19 цар тахал болон зах зээлийн сорилтуудтай зохицон ажиллаж ажилтнууд, нутгийн иргэд, гэрээт компани, ханган нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчдийнхээ хамтаар хүрсэндээ бид бахархалтай байна” хэмээв.

Ажилтан, орон нутгийн иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг ханган ажиллаж, үйл ажиллагааныхаа зорилтууддаа хүрэхийн тулд цар тахлын нөхцөл байдлын мэдээлэлд тогтмол дүн шинжилгээ хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг үйл ажиллагаандаа хэвшүүлэн ажиллаж байна. Эдгээр арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комисс, Өмнөговь аймаг болон Ханбогд сумын засаг захиргааны гаргасан заавар, шийдвэрүүдтэй бүрэн нийцсэн болно.

Үйл ажиллагааны гүйцэтгэл

  • Ил уурхайн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна.
  • Гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.15 байлаа.
  • Нэг тонн хүдэр боловсруулахад 0.55 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэх зорилтоо сайжруулан 0.37 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэжээ. Энэ хугацаанд ашигласан усаа дунджаар 87.7 хувийг дахин боловсруулж, 80 хувьд хүргэх зорилтоо давуулан биелүүлжээ.
  • Нийт ажилтны 95.4 хувь нь монголчууд байна.
  • Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 294 сая ам.долларыг оны эцэс гэхэд төлсөн бол нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш 2.9 тэрбум ам.долларыг дээрх хэлбэрээр төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ хамаарна.
  • Дөрөвдүгээр улирлын эцсийн байдлаар 770 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 499 нь үндэсний ханган нийлүүлэгчид байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 72 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдээ зарцуулжээ.
  • Дөрөвдүгээр улирлын гүйцэтгэлийн тойм мэдээг эндээс үзнэ үү.

Үйлдвэрийн мэдээлэл

  • Ил уурхайн уулын болон олборлолтын үечлэлийн төлөвлөгөөг эрчимжүүлсэн нь голлон нөлөөлж, агуулга сайтай хэсэг рүү шилжин олборлож эхэлсэнтэй холбоотойгоор ил уурхайгаас олборлосон зэсийн хэмжээ 2019 онтой харьцуулахад хоёр хувиар өссөн байна. Дөрөвдүгээр улиралд өмнөх улирлаас илүү (+139 хувь) баяжмал дахь алт үйлдвэрлэжээ. Зэс, алтны агуулга сайтай хэсгийн олборлолт 2021 оны турш үргэлжлэх төлөвтэй байна. КОВИД-19-ээс урьдчилан сэргийлэх заавар журмыг чанд мөрдөн баяжмалаа Хятадын хилээр үргэлжлүүлэн тээвэрлэж байна.

“Оюу толгой” үйлдвэрлэлийн мэдээлэл

Үйлдвэрлэл борлуулалтын бүх мэдээллийг 100 хувиар тооцов

2019 оны IV улирал

2020 оны I улирал

2020 оны II улирал

2020 оны III улирал

2020 оны IV улирал

2020 он бүтэн жилээр

2020 он бүтэн жилээр

Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор)

28,122

26,834

23,218

23,979

23,663

101,316

97,694

Боловсруулсан хүдэр (‘000 тонноор)

11,088

10,889

9,645

10,072

9,594

40,777

40,200

Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга:

Зэс (%)

0.42

0.42

0.47

0.45

0.50

0.45

0.46

Алт (г/у)

0.15

0.15

0.19

0.21

0.41

0.29

0.24

Мөнгө (г/у)

1.06

1.14

1.22

1.22

1.16

1.13

1.18

Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор)

152.6

164.5

169.9

168.5

190.2

674.6

693.1

Баяжмалын дундаж агуулга (% Зэс)

21.6

21.4

21.5

21.5

21.9

21.7

21.6

Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлууд:

Зэс (‘000 тонноор)

32.9

35.2

36.5

36.3

41.6

146.3

149.6

Алт (‘000 унцаар)

24

26

31

37

88

242

182

Мөнгө (‘000 унцаар)

190

214

212

219

231

867

876

Борлуулсан баяжмал (‘000 тонноор)

157.5

125.9

194.3

167.9

181.5

724.7

669.6

Борлуулсан баяжмал дахь металлууд:

Зэс (‘000 тонноор)

32.3

25.8

39.7

34.4

37.9

149.9

137.8

Алт (‘000 унцаар)

25

20

31

34

66

274

150

Мөнгө (‘000 унцаар)

244

146

220

201

194

896

760

Металл авалт (%)

Зэс

74.2

74.3

79.1

78.9

85.9

78.7

79.6

Алт

48.2

46.0

52.0

53.7

68.8

63.6

58.6

Мөнгө

53.5

51.5

55.8

54.6

64.3

58.1

56.4

Гүний уурхайн төслийн мэдээ

  • КОВИД-19-ийн халдвараас сэргийлэх аюулгүй ажиллагааны хяналтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх болсон, олон улсын нислэгийг хязгаарласан зэрэг нь гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилд нөлөөлж байгаа ч бид бүтээн байгуулалтаа урагшлуулсан хэвээр байна. Дотоодын анхны халдвар арван нэгдүгээр сард бүртгэгдсэнээс хойш Улсын Онцгой Комисс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Улмаар Улаанбаатараас орох гарах хөдөлгөөн болон орон нутгийн бүх нислэг зогссон. Хэдийгээр бүтээн байгуулалтын нэн чухал ажлуудыг хүлээлгэн өгөх болон нэвтрэлтийн ажил гүйцэтгэх багийнхан Монголд ирсэн хэдий ч улс даяар зарласан хөл хорио болон тусгаарлалтын хугацаа нь бүтээн байгуулалтын ажлын цагийн хуваарьт нөлөөлсөн.
  • Нэн чухал туслан гүйцэтгэгчдээ уртасгасан хуваариар уурхайд байрлан ажиллуулах болон ажилтнуудаа үе шаттай шинжилгээнд хамруулах зэргээр төслийн зүгээс тодорхой нөлөөллийг бууруулах арга хэмжээнүүдийг аван ажилласан.
  • Гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн ажил одоогоор 53,000 метр хүрсэн ба анхны тэсэлгээ хийхэд шаардлагатай бүтээн байгуулалтын ажил дуусаж байна.
  • Үйлдвэрлэлийн амыг ашиглалтад авснаас хойш түүгээр дамжуулан нэг сая гаруй тонн хүдрийн биетийг тээвэрлэн гаргаад байна. Уг амны жил тутмын засвар үйлчилгээний ажлыг технологийн тусламжтайгаар зайнаас холбогдон аравдугаар сард гүйцэтгэсэн.
  • Агааржуулалтын хойд амыг засвар, үйлчилгээний горимд шилжүүлсэн байсан бол барилгын ажлыг сэргээж, ачаалал шалгах, баталгаажуулахад шаардлагатай барилга угсралтын болон ашиглалтад оруулах ажлуудыг хийж, 2021 оны эхээр нэвтрэлтийн ажлыг эхлүүлэхээр зорин ажиллаж байна.
  • Рио Тинто арванхоёрдугаар сарын 16-нд Оюу толгойн гүний уурхайн төслийн Панел-0 хэсгийн нарийвчилсан тооцооллыг эцэслэн гаргасан. Ингэснээр, өмнө нь мэдээлж байсан таамгийн хүрээнд шинэчилсэн төсөв 6.75 тэрбум ам.доллар болох бол тогтвортой үйлдвэрлэл 2022 оны аравдугаар сард эхлэх тооцоо гарлаа. Энэхүү тооцоололд КОВИД-19 цар тахлын одоогоор мэдэгдэж буй нөлөөллийг оруулж тооцсон.
  • Үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажиллах үед Оюу толгой нь салбарын хэмжээнд зардлын муруйн эхний хэсэгт багтаж үйлдвэрлэл явуулах ба 2030 он гэхэд дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно хэмээн тооцоолж байна. Оюу толгойн ил болон гүний уурхай 2028-2036 онуудын хооронд жилд дунджаар 480,000 тонн зэс үйлдвэрлэнэ гэж тооцож байна. Гүний уурхайн хүдрийн нөөц нь дунджаар 1.52 хувийн зэсийн агуулгатай байгаа нь ил уурхайн хүдрийн нөөцийн агуулгаас гурав гаруй дахин их байна. Түүнчлэн 0.31 грамм/тонн алтны агуулгатай болно.

Бусад мэдээлэл

  • 2019 оны арван хоёрдугаар сард Монгол Улсын Их Хурлаас баталсан 92 дугаар тогтоолд тусгасан асуудлуудын хүрээнд Монгол Улсын Засгийн Газар болон Туркойз Хилл Ресурс (ТХР)-тай зохих түвшинд харилцаж байгаа болон бүх хувьцаа эзэмшигчдэд очих Оюу толгойн үр өгөөжийг өсгөхийн тулд Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг сайжруулах асуудлаар нээлттэй байр суурьтай байгаа талаараа Рио Тинто мэдээлсэн.
  • 2021 онд агуйлах ажлаа эхлэхийн тулд дутуу үлдсэн засгийн газрын зөвшөөрлүүд, санхүүжилт болон эрчим хүчний асуудал зэрэг нэмэлт ажлуудыг өмнө нь хийсэн байх шаардлагатай.
  • Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын Засгийн Газар 2020 оны хоёрдугаар сард өргөн мэдүүлсэн Нөөцийн тодотгол тайланг хянан үзээд бүртгэх, 2020 оны долдугаар сард боловсруулсан Техник, эдийн засгийн үндэслэлийн (ТЭЗҮ20) тодотгол тайланг хүлээн авч хэлэлцэх шаардлагатай байгаа билээ. ТЭЗҮ20 нь шинэчилсэн нарийвчилсан тооцооллын хамтаар төслийн ерөнхий төсөвт өөрчлөлт оруулах нөхцөлийг бүрдүүлнэ. Төсвийн өөрчлөлтийг улаар огтлох шийдвэр гаргах болон өмнөх төсвийн алдагдлыг тооцохоос өмнө бүх хувьцаа эзэмшигчийн төлөөллүүд Оюу толгойн төлөөлөн удирдах зөвлөлөөр дамжуулан батална.
  • 2020 оны есдүгээр сард ТХР-тай байгуулсан Санамж бичиг дэх санхүүжилтийн төлөвлөгөөний хэрэгжилтийг биелүүлэх хэвээрээ байгаа гэдгээ Рио Тинто мэдээлсэн. Санхүүжилтийн төлөвлөгөөг хэрхэн зөв зүйтэйгээр үргэлжлүүлэн хэрэгжүүлэх талаар түншүүдтэйгээ хэлэлцэж байгаа талаараа мөн мэдээлсэн.
  • 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдөр гэхэд одоо авч буй эрчим хүчний гэрээг сунгах, 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр гэхэд дотоодоос эрчим хүч худалдаж авах гэрээг төрийн өмчит компанитай байгуулах зэрэг эрчим хүчний хэрэглээ, хангалттай холбоотой чухал ажлуудыг хийж дуусгахаар талууд үргэлжлүүлэн ажиллаж байна. Уурхайг баталгаатай, тогтвортой, найдвартай эрчим хүчээр урт хугацааны турш хангахын тулд Оюу толгой Монгол Улсын Засгийн Газар, Эрчим хүчний яам, яамны 2020 оны аравдугаар сард байгуулсан ажлын хэсэгтэй хамтран ажиллаж байна.
  • “Оюу толгой” ХХК 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Татварын ерөнхий газраас 649 тэрбум төгрөг (ойролцоогоор 228 сая ам.доллар)-ийн Нөхөн ногдуулалтын акт хүлээн авсан. Энэхүү Нөхөн ногдуулалтын акт нь “Оюу толгой” ХХК-ийн 2016-2018 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн татварын хяналт шалгалттай холбоотой юм. Энэхүү татварын хяналт, шалгалтын хамрах хугацаанд “Оюу толгой” ХХК нь 797 сая ам.долларыг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад төлбөр хураамж хэлбэрээр төлсөн. Татварын ерөнхий газар нь Нөхөн ногдуулалтын актаар тус компанийн ирээдүйд шилжүүлэн тооцох алдагдлын дүнг 3.4 их наяд төгрөг (ойролцоогоор 1.5 тэрбум доллар)-өөр бууруулан шийдвэрлэсэн.
  • Энэхүү Нөхөн ногдуулалтын актад дурдсан асуудлууд 2013-2015 онуудыг хамарсан татварын хяналт шалгалтын үр дүнд 2018 оны 1 дүгээр сард ногдуулсан Шийтгэлийн хуудаст дурдсан асуудлуудын үргэлжлэл юм. Өмнөх татварын шалгалтаар ногдуулсан татвар, төлбөрийн талаарх маргааныг шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газар болон “Оюу толгой” ХХК санал нэгтэйгээр олон улсын арбитрын шүүхэд 2020 онд хандсан. Нөхөн ногдуулалтын актад дурдсан асуудлууд нь олон улсын арбитрт хандсан асуудлуудтай үндсэндээ ижил төстэй, зарим нь адилхан байгаа тул компани (Рио Тинто болон ТХР-тай зөвшилцсөнөөр) Нөхөн ногдуулалтын акттай холбоотой шинэ асуудлуудыг олон улсын арбитрын шүүхэд явагдаж буй ажиллагаанд нэмж оруулах хүсэлт гаргасан. “Оюу толгой” ХХК нь бүх татвар, төлбөрийг Монгол Улсын хууль, Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ болон Оюу толгойн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөгөөр бүрдсэн тогтворжуулсан татварын орчны хүрээнд цаг хугацаанд нь бүрэн төлдөг гэсэн байр сууриа хадгалж байна.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.