Оюу Толгой Худалдан авалтын газар - Мод тарих аян
Oюу Толгой компанийн Худалдан авалтын газар нь 2016 онд ЭМААБО-ны чиглэлээр хэд хэдэн ажлуудыг санаачлан амжилттай зохион байгуулсан.
Энэ жил бид энэ чиглэлээр үндсэн 3 төсөл хэрэжүүлэхээр төлөвлөсөн ба эхний ээлжинд 2017 оны 5-р сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Мод тарих" сайн дурын аянг зохион байгууллаа. Бид Улаанбаатар хотод байрлах нийт 56 ханган нийлүүлэгч байгууллагуудад хамгийн багадаа 10 ширхэг мод хамтдаа тарихыг уриалсан ба тэдгээрээс 38 ханган нийлүүлэгч байгууллагууд бидний уриалгыг дэмжин оролцлоо. Оюу Толгой компанийн Худалдан авалтын газрын ажилчид ороод ойролцоогоор 500 хүн нийт 1700 мод тарьсан ба үүн дотор чацарганы мод 250, хайлаас 200, улиас 30, бургас 20, бут 1200 тус тус тарьсан байна. Энэхүү аянг маань аюулгүй бөгөөд үр дүнтэй явуулж оролцсон Худалдан авалтын газрын ажилчид болон нийт 38 ханган нийлүүлэгч байгууллагуудын төлөөлөл болсон бүх оролцогчиддоо бид талархлаа илэрхийлье. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бид ХАМТДАА байгаль орчиндоо их хувь нэмэр оруулж чадлаа.
“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)
“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.
"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.