Оюу толгой- Таван толгой хоорондын төмөр замын зураг төсөл боловсруулах, төмөр зам барих үйлчилгээ үзүүлэх тухай
“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг Оюу толгой - Таван Толгой хоорондын төмөр замын зураг төсөл боловсруулах, төмөр зам барих үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхлоо ирүүлэхийг урьж байна.
["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ажлын цар хүрээ:
Ханган нийлүүлэгч нь энэхүү төмөр зам барих үйлчилгээний хүрээнд Оюу Толгойн уурхайг Тавантолгойн төмөр замын өртөөтэй холбосон өргөн царигтай дан төмөр замыг Монгол Улсын стандартын дагуу барьж гүйцэтгэнэ.
Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:
- Зам барилгын үйлчилгээний хүрээнд зохих дүрэм журам, стандартын дагуу инженерийн зураг төсөл боловсруулах, бараа материалиар хангах, зам барих ажил гүйцэтгэх.
- Төмөр замыг ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх.
Оролцохыг сонирхож буй ханган нийлүүлэгч нь Зураг 1-д үзүүлсэн ажлын урьдчилсан багцаас алийг нь ч сонгож шалгаруулалтад оролцох боломжтой. Жишээлбэл, хэрэв ханган нийлүүлэгч нь Багц 4.2–Төмөр замын пүү гэсэн ажил дээр тусгайлан мэргэшсэн бол дан ганц тухайн ажлын багц дээр сонгон шалгаруулалтад оролцох боломжтой. Түүнчлэн, ханган нийлүүлэгч нь өөрийн мэргэшсэн нэг буюу түүнээс дээш тооны ажлын багц дээр сонгон шалгаруулалтад оролцож болно. Харин 1 дүгээр багц буюу ЗТХБГ (Зураг төсөл, хангамж, барилгын гүйцэтгэл) багц нь төслийн ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгэх чадавх, туршлагатай ханган нийлүүлэгчдэд зориулагдсан багц юм.
Ажлын бүх багцын хувьд ТЭЗҮ хийгдэж дууссаныг дурдах нь зүйтэй. Харин нарийвчилсан зураг төслийг эцэслэн гаргах, холбогдох зөвшөөрөл авах, барилгын ажлыг гүйцэтгэх нь гэрээт ханган нийлүүлэгчийн үндсэн үүрэг болно.
Зураг 1. Барилгын ажлын багцууд /Баримт бичиг татах хэсэгт дарж үзнэ үү/
Мэдээлэл өгөх уулзалт
ОСИХ-д оролцохоор сонирхож байгаа ханган нийлүүлэгчдэд ажлын цар хүрээний тойм, удирдамжийн талаар мэдээлэл өгөх зорилгоор Мэдээлэл өгөх уулзалтыг Компаниас зохион байгуулна. Тус уулзалтад оролцохыг хүсэлтэй ханган нийлүүлэгчид Оюу системийн мессеж илгээх функцыг ашиглан Бүртгэлийн хуудас бөглөж илгээх замаар урьдчилан бүртгүүлэх шаардлагатай. Мэдээллийн уулзалтад бүртгүүлэх эцсийн хугацаа 2023 оны 09-р сарын 13-ны 18:00 цаг байна.
*Жич: ОСИХ-ийн нэг оролцогчийг төлөөлж Мэдээллийн уулзалтад оролцох боломжтой хүний тоог 2 хүнээр хязгаарлана.
Материал ирүүлэх
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид Оролцох сонирхлоо илэрхийлэхдээ хамгийн цөөндөө доор дурдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авлига, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
- Харилцагч банкууд, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газраас авсан өр төлбөрийн тайлан, тодорхойлолтуудын хуулбар*
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгийн жагсаалтад тэмдэглэгээ хийх бөгөөд бичиг баримтыг дахин ирүүлэх шаардлагагүй.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
- Шаардлагатай тусгай зөвшөөрөл, лицензийн хуулбар
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон/эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2023 оны 09-р сарын 21-ны 18:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Интернэт мэдээллийн сан, өөр бусад веб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР