Forum registration

“Оюу толгой”-н Ханган нийлүүлэгчдийн форумын бүртгэлийн хуудсанд тавтай морилно уу

“Оюу толгой” компани 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөгдсөн “Ханган нийлүүлэгчдийн форум”-д оролцох хүсэлтэй нийлүүлэгчдийг бүртгүүлэхийг урьж байна. Тус форумийн үеэр:

- “Оюу толгой” ХХК-ийн зүгээс уурхайн ашиглалтын туршид хэрэглэгдэх бараа, үйлчилгээний дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгох тал дээр тавьж байгаа зорилтууд, хэрэгжүүлэх арга замууд болон боломжуудыг танилцуулах

- “Оюу толгой” ХХК-тай хэрхэн хамтран ажиллах тухай болон

- “Оюу толгой” ХХК-ийн зүгээс гэрээлэгчдэд тавигдах үндсэн шаардлагуудыг тус тус танилцуулах болно.

Таны бүртгүүлэх хүсэлт баталгаажсаны дараа холбогдох нэмэлт мэдээлэлийг хүргүүлэх болно. Хэрэв танд асуух, тодруулах зүйл байвал SupplierForum@ot.mn – хаягаар цахим шуудан илгээнэ үү.

“Оюу толгой” ХХК-ийн Худалдан Авалтын Газар

Бүртгүүлэх