"Оюу толгой" компани 2023 оны гуравдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа.

Бид дэлхийд тэргүүлэх, аюулгүй, тогтвортой зэсийн бизнесийг хамтдаа цогцлоож, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах зорилгоор Хамт олон, Хамтын ажиллагаа, Хөрст дэлхий, Хүртэх өгөөж гэсэн дөрвөн тэргүүлэх чиглэлийн дагуу ажиллаж байна.
Мөн бид ирэх 10 жилийн зорилго, тэргүүлэх чиглэл, тэмүүллээ тодорхойлсон Оюу толгойн шинэчилсэн стратегийг та бүхэнтэй хуваалцахдаа баяртай байна.
Доорх үнэлгээний хуудсаар дамжуулан бид Оюу толгойн шинэчилсэн стратегийн дөрвөн тэргүүлэх чиглэлийн хүрээнд гаргасан ахиц дэвшлийн талаарх онцлох мэдээллийг хүргэх болно.
Хамт олон: Аюулгүй ажиллагаа болон эрүүл мэнд, гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт, боловсрол сургалтад зарцуулсан нийт хүн цаг, ажиллах хүчний тоон мэдээлэл
Хамтын ажиллагаа: Орон нутгийн тогтвортой хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд, татвар, хураамж, бусад төлбөрийн талаарх мэдээлэл, дотоодод зарцуулсан нийт мөнгөн хөрөнгө, Өмнөговь аймгийн хэмжээнд хийсэн нийт худалдан авалтын үнийн дүнгийн талаарх мэдээлэл.
Хөрст дэлхий: Ус ашигласны төлбөр болон усны хэрэглээ, дахин боловсруулсан хаягдлын үзүүлэлт, мөн байгаль орчноо эрхэмлэн хамгаалах зорилготой хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн мэдээлэл.
Хүртэх өгөөж: Үйлдвэрлэсэн баяжмал дахь зэс болон алтны хэмжээ, гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн талаарх мэдээлэл.

Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе!

Дэлгэрэнгүй тайланг: 2023 ОНЫ 3-Р УЛИРАЛ

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.