“Оюу толгой” компани Ховд аймгийн Жаргалант сумд болсон уул уурхайн салбарын баруун бүсийн нээлттэй өдөрлөгт оролцлоо

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газар хамтран зохион байгуулсан уг өдөрлөгт “Оюу толгой” компани оролцлоо.

“Оюу толгой”-н асрыг зоригсод компаниас хэрэгжүүлдэг, залууст зориулсан тэтгэлэгт болон бусад хөтөлбөрүүд, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийж буй ажлууд, худалдан авах үйл ажиллагаа, баяжмал үйлдвэрлэлийн талаар сонирхон асууж байв. Мөн энэ үеэр “Монголд үйлдвэрлэв” бодлогын хүрээнд дотоодын ханган нийлүүлэгч компаниудын үйлдвэрлэн нийлүүлж буй гутал, бээлий, оймс, хувцас, нүдний шил, баяжмалын уут зэрэг бараа бүтээгдэхүүний дээжийг үзүүлэнгээр танилцуулж, иргэдийг гүний уурхайн виртуал орчинд аялууллаа.

Нээлттэй өдөрлөгийн үеэр орон нутгийн төрийн албан хаагчдын уул уурхай, байгаль орчны салбарын бодлого, хууль тогтоомжийн талаарх мэргэжил, арга зүйн чадавхыг нэмэгдүүлэх, бодлого хэрэгжүүлэх явцад тулгарч буй асуудлууд, тэдгээрийг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцох, зөвлөлдөх зорилго бүхий хоёр өдрийн сургалт, хэлэлцүүлэг болсон юм. Сургалтын төгсгөлд уул уурхайн компани, аж ахуй нэгжүүдийн сайн туршлагаасаа хуваалцсан бөгөөд “Оюу толгой” компаниас байгаль орчныг хамгаалах чиглэлээр болон хариуцлагатай уул уурхайн жишиг дагуу авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ олон нийтэд танилцууллаа.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.