"Оюу толгой" компани төрөл бүрийн хуванцар бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэн нийлүүлэх гэрээ байгууллаа
Үндэсний хөгжлийн газар, Гадаад харилцааны яам, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар хамтран "Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, экспортын арга замууд" сэдэвт чуулга уулзалтыг өчигдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа. "Оюу толгой" компани чуулга уулзалтын үеэр төрөл бүрийн хуванцар бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэн нийлүүлэх үндэсний үйлдвэрлэгч гурван компанитай гэрээ байгууллаа.
Ингэсгээр эдгээр компани дараах нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэн "Оюу толгой" ХХК-д нийлүүлэхээр болж байна.
"Хэрлэн Байдраг" ХХК:
- хамгаалалтын хуванцар нүдний шил (Жилийн хэрэглээ – 60’000 ширхэг)
- хамгаалалтын хуванцар малгай (Жилийн хэрэглээ – 20’000 ширхэг)
"Монгол нью пластик" ХХК:
- геологийн дээжийн сав (Жилийн хэрэглээ – 15’000 ширхэг)
- замын конус тэмдэг (Жилийн хэрэглээ – 2’500 ширхэг)
"МОГ пластик" ХХК:
-аюулгүй ажиллагааны тусгаарлагч тууз (Жилийн хэрэглээ – 4’000 боодол)
"Оюу толгой" компани "Монголд үйлдвэрлэв" бодлогынхоо хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийн нэг нь энэхүү импортыг орлох төсөл юм. Бид өрсөлдөх чадвартай, үндэсний ханган нийлүүлэлтийн тогтвортой сүлжээг бий болгох үндсэн зорилтыг тавин ажиллаж байна.
“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)
“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.
"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.