“Оюу толгой” компани Онцгой Байдлын Ерөнхий Газартай “Гамшгаас хамгаалах чиглэлээр хамтран ажиллах” тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
“Оюу толгой” компани Онцгой Байдлын Ерөнхий Газартай “Гамшгаас хамгаалах чиглэлээр хамтран ажиллах” тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хошууч генерал Г.Ариунбуян “Танай компани, Онцгой байдлын байгууллагатай хамтран ажиллаж байгаа нь Монгол Улсын гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэрэг гэдгийг онцлон хэлэхийг хүсэж байна. Цаашид ч гамшгаас хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хүн амыг аюулгүй амьдрах ухаанд сурган, гамшгийн эрсдэлийг бууруулахад санаа зорилго нэгдэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Бидний хамтын ажиллагаа сайхан бүхэнд хүргэж, сайн үйлсийн түүчээ байх болтугай” гэв.
“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)
“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.
"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.