“Оюу толгой” компани мал сүргийнхээ 70-аас дээш хувийг зудад алдсан 3,333 малчин өрхөд нийт нэг тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэв 




Малчдад зудын гамшиг, хүндрэлийг даван туулахад туслах Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас хэрэгжүүлж буй “Бид Хамтдаа” аянд“Оюу толгой” компани нэгдэн, мал сүргийнхээ 70-аас дээш хувийг зудад алдсан 3,333 малчин өрхөд нийт нэг тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэв.

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас зудын үеэр хамгийн их хохирол амссан гэж тодорхойлсон 12 аймгийн эмзэг бүлгийн малчин өрхүүд хамрагдсан болно.

“Оюу толгой” компанийн зүгээс жил бүр малчин өрхүүдэд өвлийг өнтэй давахад нь зориулан дэмжлэг үзүүлсээр ирсэн бөгөөд өнгөрсөн оны 10, 11 дүгээр саруудад бид Өмнөговь аймгийн Манлай, Ханбогд, Баян-Овоо сумын 1,284 малчин өрхөд тус бүр 500 мянган төгрөгийн хагас тонн тэжээлийг хандивласан.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.